Онгоц хөөрөхөөс өмнө EXO

829 70 28
                                    

     "Сухо! Чам муугаас болоод хожигдлоо ш дээ!
Дандаа нэг хоцорч байхынмаа ! " гэж тээшээ тэврэн гүйх өндөр залуу чарлана. Харин ард нь гүйж байсан 7,8 залуу мөн адил араас нь тээшээ тэвэрсээр гүйнэ. Тэгсэн нэг нь амьсгаадан :
   -Зсссс! Та нар ч бас оройтдог л биз дээ! Тэгээд л хүн рүү дайрч гэнэ ! гээд хурдаа ихсгэв. Гэнэт нэг дэлдэн чихтэй  нь бүдэрч унаад , унахдаа урдаа байсан хүнээ татаж унаад , урд нь байсан ч гэсэн урд байсныхыгаа татаад бүгд очиод уначихав . Ядаж байхад чэмдомаараа дээрээсээ даруулаад уначихдаг . Тэгээд бүгдийнх нь толгой эргээд босож ч чадахгүй болов. Тэгээд арай гэж нэг юм зууралдаж , ноцолдож байж босцгоов. Онгоцны газрын шалаар нэг тэдний өчнөөн чэмдон хөглөрсөн байлаа. Тэгээд бүгд өөр өөрсдийн чэмдонаа газраас аваад , нөгөө дэлдний зүг ширүүхэн харцгаана. Тэгээд нэг ширүүн царайтай нь  дэлдкэк нэг сайн цохиод , ууртай хоолойгоор :
   "Гөлийсөн юм чинь зам мамаа харж яваач! Эргүү чинь хүний хувцас балиартуулчихын " гээд ахиж цохих гэтэл нөгөө хамгийн өндөр нь урдуур нь ороод , гараа алдалж зогсоод :
  - Хён хэрэггүй ээ! Онгоц хөөрөх гээд байхад хүн алж амжихгүй ээ! гэхэд дэлдэк ардаас нь толгойгоо гаргаад , өхөөрдмөөр дуугаар :
  - Тийм шүү ахаа! Над шиг хэрэггүй хүнийг алж байснаас , онгоцондоо суусан нь хамаагүй дээр ш дээ! гэхэд нөгөө уурлаж , уцаарлаад хүн чинь жоохон тайвшраад :
- Нээрэн тийм бил үү? Гэхдээ л чи муу энд ирэн иртэл миний боол болно ! Ойлгоо? гээд хувцсаа гөвчихөөд , нөгөө хэдээсээ түрүүлээд алхав. Тэрнийг уурлаагүйд бурхандаа баярласан нөгөө хэд нь араас нь алхана. Гэтэл нөгөө хэдийн баярлах хугацааг бурхан бага тависан бололтой, нөгөө ууртай чинь хүнтэй мөргөлдөөд уначихав.




Ёооо! Үнэндээ EXO-г мэдэхгүй болохоор бичих гэж зовлоо ш дээ! Ядаж байхад Exo-l найз байхгүй болохоор асуучих хүнгүй , өөрөө л худлаа үнэн нь мэдэгдэхгүй хэд хэдэн мэдээлэл л оллоо. Тэгээд л тэрэнгээрээ л бичлээ. Буруу бичсэн байвал хэлээрэй!

Онгоцны осол ба бидний хачин учрал Where stories live. Discover now