Онгоц хөөрөхөөс өмнө Blackpink

1.6K 93 1
                                    

   "Сөүл-Шинэ Зеланд чиглэлд нисэх LOP2109 дугаартай онгоц хөөрөхөд бэлэн боллоо. Тийм болохоор Сөүл-Шинэ Зеланд чиглэлд зорчих зорчигчид та бүхэн P12 гарц руу ирнэ үү!"
 

     Энийг сонссон  4 бүсгүй үзэж байсан дэлгүүрээсээ тээшээ чирсээр гарав . Гэтэл нэг нь :
    - Хөөё! Лалиса чи миний хар тээшийг авсан уу? гэхэд нэг урт хөлтэй охин нь зогтуссав. Тэгээд гараа хавсраж , өрөвдөлтэй царай гаргаад :
    - Онни ! Би харин нөгөө ..... баахан юм бариж явж байгаад хаячихсан юм шиг байна аа! Намайг уучлаарай! Бас битгий алаарай ! Би үхэхэд хэтэрхий залуу бас хөөрхөн байна! гээд алгаа хавсран өршөөл гуйв. Ингэж хэлэхийг сонссон нөгөө бүсгүй гараа чанга атгаад , Лалиса гэх охин руу үхлийн харц шиднэ . Тэгээд ууртай царайтай байснаа хорон инээмсэглээд :
    - Тэгвэл чи авч явсан бүх хоолол надад өг! Бас энд эргэж иртэл миний боол бол! Энэ бол чиний шийтгэл! гээд итгэл төгс урагшаа алхана. Энэ хоёрын яриаг сонсож байсан нөгөө хоёр нь савтлаа инээж байгаад :
     - Бид хоёр дуу зохиосон . Нэр нь Хөөрхий Лалиса
      "Хөөрхий Лалиса
       Хоолгүй хонох нь
       Ходоод гэдэс нь хоржигнон дуугарна." гээд хагартлаа инээв. Тэгсэн Жэнни эргэж хараад , тэдэн лүү үхэл дүүрэн харцаар харснаа:
      - Хөөё! Жичү , Pasta , Лалиса яг одоо дуугүй болоод араас явцгаа ! Үгүй бол үхэл та нарыг хүлээж байгаа шүү! гээд ахин урагшаа алхаж эхэллээ. Нөгөө гурав ч таг дуугүй болж урагшаа алхана. Удалгүй тэд P08 гарцны хажуугаар явлаа. Гэтэл нэг тэнэг нь Жэнниг түлхээд унагачихав . Тэр хүн ч үхсээн.

Онгоцны осол ба бидний хачин учрал Where stories live. Discover now