Chapter nine

612 86 3
                                    

Sehun P.O.V

Кай-ийн хүчтэй түлхэлтээс болоод мөн түлхэнэ гэж огтхон ч бодоогүй учир эрчиндээ урагш унан тавиур мөргөх шахаж арайхийн тогтлоо.

Эвгүй байдалд ороод хэсэг яахаа мэдэхгүй мөргөх шахсан тавиураа тулж зогсов.

Нүүр минь халуу дүүгэж, уур, ичгэвтэр байдал хоёр зэрэг дүрэлзэх ажээ.

Гараараа үсээ хойш самначхаад Кай Хэсү хоёр луу харлаа. Тэр хоёр намайг тоосон ч шинжгүй ярилцан зогсох агаад Чанёол над руу дургүй хүрэм зэвүүн инээмсэглэл тодруулчхаад мөрөн дээр цохив.

- Гарыг чинь хугалахаас өмнө надад шар айраг аваад ир ..

Чанёол одоо ч инээх бөгөөд нүдээ ирмэчхээд цааш яваад өглөө.

- Ингэхэд ер нь .. Та хоёр үерхэхгүй яасан юм?

Кай одоо л над руу харан

- Тэгдэг байж ...

Би түүний хариултад нүдээ нарийсган түүн рүү харлаа. Тэгтэл тэр чангаар хөхрөөд

- За юу байна андаа? Удаан уулзаагүй бүр хартай болчихжээ.

Гэсээр гар сунган цохилцоод тэврэлдлээ.

- Эр юм байж Хэсүтэй түрүүлж мэндэллээ гээд гомдоод байгаа юм уу? Эмэгтэйчүүд эхэнд гэдгийг мэдэхгүй юу?

- Америкт удсан биш бүр хүүхэмсэг болчихжээ.

Тэр хариу хэлэлгүй инээгээд тухтай суухыг урив.

Hyesoo P.O.V

Хүрлийтлээ улайчхаад уурлаж байгааг нь. Цагаан арьстай болохоор улайж байгаа нь аймшигтай мэдэгдэхийг яана ..

Кай бид хоёрыг дагуулан яваад буйдан дээр суулгаад гарт маань нэг нэг шар айраг атгуулав.

- Ахх .. Америкчууд нь өрөөнүүдээр дураараа хэсээд, Солонгосчууд нь буйдан юм уу сандал дээр очоод цэмцэгнээд суучих юм. Жаахан замбараагүй үдэшлэг болж байна уу?

Кай бид хоёроос ийнхүү асуугаад худлаагаасаа санаа алдах нь тэр.

- Харин ч хүссэнээ хийгээд сайхан юм биш үү?

Сэүн яриаг минь дагуулж толгой дохьсноо нэг зүйл санасан мэт уулга алдан

- Тэр яахав .. чи дахиад явах юм уу? Эсвэл энд үлдэх гэж байна уу?

- Хэсэгтээ энд байна даа ...

"Хэн ирснийг хараач залуусаа" Чанёол баяртайгаар бидний яриаг таслах бол, бид гурвын харц орж ирсэн хүн лүү харц туслаа.

I was there जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें