Chapter two

730 101 1
                                    

- Би тэгээд яг яах ёстой юм бэ?

Хэсү гэх охинтой уулзсан анхны өдрөөс хойш аль хэдийн хагас сар өнгөрч би түүнийг бууж өгсөн хэмээн таамаглаж байсан юм.

Сургуулийн хоолны зааланд ганцаараа хоолоо идэн сууж байтал урд минь түс хийтэл лаазтай ундаа тавиад ийнхүү хэлэх нь тэр.

Би идэж байсан шөлөндөө хахан дээш өндийтөл Хэсү над руу хөмсөг зангидан харж байв.

- Юу яах юм гэж?

Надтай хэдийнээ дотно хүн шиг яриа өдсөнд би ч гайхширсаар хоолоо идэхээ болин түүн рүү хөмсөг зангидан харлаа.

- Би яавал чиний сэтгэлийг хөдөлгөх юм? Яах ёстой юм? .. ахх хичнээн шилээ авах гэж оролдоод хараа муутай, линз зүүхээс үнэхээр их айдаг, нүүрээ будсан ч орой нь арилгахад нөгөө л нэг Хэсү хэвээрээ л байна.

- Би яаж мэдэх юм бэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Би яаж мэдэх юм бэ?

Ходоод хонхолзоод, хоолоо идэх гэхээр энэ нэг юм урд суучихаад идүүлэхгүй уур минь хүрч эхлэх нь тэр.

Тэр гэнэтхэн шилээ тайлж тавиад над руу харлаа.

- Одоо яаж байна?

Түүний ширээн дээр тавьсан лаазтай ундааг ууж байгаад бас л хахаад үхчихсэнгүй.

- Хурдхан наад шилээ буцаагаад зүү. Ямар царай муутай юм бэ бурхан минь.

Тэр шилээ алгуурханаар буцааж зүүгээд хошуугаа цорвойлгоод суучихав.

Би толгой сэгсрэн амандаа шогширсоор

- Чи хэний урд, хэнд эрхлээд байгаа юм?

Ямар ч хоол идэх сонирхолгүй болгоод хаячихлаа.

Тавагтай хоолоо барьсаар бостол тэр охин миний гарнаас зуураад

- Сэүн убба .. дугаараа өгөөч. Та байнга найзуудтайгаа байдаг болохоор ганцаараа байгаа дээр чинь ...

I was there On viuen les histories. Descobreix ara