Chapter six

610 90 2
                                    

Sehun P.O.V

Хэсү бид хоёр болзож эхлээд 1 жилийн ой болж байлаа. Гэхдээ тэр өдөржингөө намайг санахгүй байгаа гэж бодон өхөөрдөм гэгч нь уурлаж байв.

- За за .. Би санаж байгаа бас чамтай хамт далай харахаар төлөвлөөд ахынхаа машиныг өнөөдөр зээлчихсэн.

Бид хоёр хөтлөлцөн сургуулиас гаран явж байлаа. Тэгтэл тэр энэ мэдээг сонсоод үсэрч дэвхэцсээр миний хүзүүнээс зүүгдэх нь тэр.

Тэр хичнээн намхан хүн билээ дээ. Түүний энэ үйлдлээс болоод доош тонгойх шаардлагатай болов.

- За гэр лүүгээ харьж ачаагаа бэлд дээ.

- Юун ачаа?

- Бид чинь хоногоор явна шүү дээ. Одоо чинь өвөл хоёулаа очих гэсээр байтал орой болно.

Тэр надаас зүүгдэхээ болин хацар нь илт ягаарсаар "за" хэмээв. Түүний толгойд бас юу л бодогдоод эхлэв дээ.

**

Хэсү бид хоёр хооллочхоод далайн эргээр алхсан ч дэндүү хүйтэн байсан болохоор захиалсан өрөөндөө орж ирцгээв.

Ээлж ээлжээрээ усанд орон, унтлагын хувцаснуудаа сольж өмсчихөөд хэн хэн маань юу хийхээ мэдэхгүй хэсэг сандарч байгаад орондоо орцгоолоо.

- Сайхан амраарай Сэүн ..

Тэрээр шивнэх шахам хэлээд цааш харан хэвтэв.

- Чи арай ингээд л унтчихна гэж бодоогүй биз дээ?

Би түүний дээр гараад ийнхүү асуувал тэр эхлээд гайхширсан төрх гаргасан ч удалгүй инээмсэглэх ажээ.

- Энэний төлөө л амьдарч ирсэн юм шиг санагдаж байна

хэмээн хүзүүгээр минь тэврээд уруул дээр минь үнсэх нь тэр.

Би уг нь тоглож байсан юмсан ... таахын аргагүй охин юмаа.

***

- Суудлын бүсээ зүү

Намайг ийнхүү хэлсний дараа Хэсүгийн амандаа үглэх нь сонсогдов.

"Хэвээрээ байх шив"

- Чиний наад дээгүүрх даавууны өөдөс чинь хэтэрхий задгай юм биш үү?

Би түүнд дургүйцлээ илэрхийлэн ярвайсаар хэллээ.

Хааяа Хэсүгийн жаахан хүүхдийнх шиг царайны ардаас насанд хүрсэн хүний үйлдэл хийгээд байхаар цочирддог юм.

Мэдээж тэр хангалттай насанд хүрсэн л дээ. Гэхдээ би дасаж өгдөггүй гэх үү дээ.

Түүнд санаа тавин үг хэлэхээр тэр ерөөсөө хүлээж авдаггүй. Өндөр өсгийт хөлийг нь өвтгөнө, задгай хувцастай явж байгаад ямар нэгэн гаж донтонтой тааралдах вий гэсэндээ би түүнд хэлдэг.

Яахав миний хэлж буй байдал жаахан ууртай сонсогдоод байдаг л даа. Гэхдээ л бүгд түүний төлөө.

- Машинаа түр унтрааж бай! Ярилцах хэрэгтэй байна.

Хэсү гараа элгэндээ тэврээд суучихав. Би ч бууж өгсөөр түүний үгэнд орон машинаа унтраалаа.

- 6 жилийн турш дотроо хадгалж явсан зүйлсээ хэлмээр байна. Байнга суудлын бүсээ зүүдэггүй маань чамайг ганц удаа ч болов надад зүүлгээд өгөөсэй гэсэндээ. Өндөр өсгийтийг чамтай цуг мөр зэрэгцээд алхмаар байгаа учир, энэ бүх хувцас хэрэглэлийг зөвхөн чамд гоё харагдах гэж, чамайг намайг голох вий гэхээс айсандаа өмсдөг бас дээрээс нь чи дэргэд байгаа болохоор би юунаас ч айдаггүй. Учир нь чи намайг хамгаална гэж итгэдэг болохоор. Чамтай болзож эхэлж байхдаа би нэг зүйлийг шийдсэн. Чамайг л жаргалтай байгаасай, битгий гуниглаасай, ганцаараа архи уугаад түших хүнгүй битгий уйлаасай гэж хүсдэг болохоор чамд өөрт тохиолдсон гунигтай зүйлсээ огтхон ч ярьдаггүй. Хариуд нь би чамаас жаахан л халамж хүсэж болохгүй юм уу?

Хэсү намуухан гэгч нь ярьсаар чимээгүй болов. Би чамд халамж үзүүлээгүй дээ яачихсан юм.

Миний төлөө энэ бүхнийг хийгээд өгөөч гэж гуйгаагүй биз дээ. Чи өндөр өсгийт өмсөөгүй байсан ч миний дэргэд л алхдаг шүү дээ.

Би ч гэсэн өөртөө чамайг л хажуудаа байлгана гэж амласан.

- Сэүн ямар нэгэн зүйл хэлэхгүй юм уу?

- Аан .. тэр ... орой ярилцъя даа. Одоо явахгүй бол хоцрох нь. Гэхдээ тэрнээс өмнө ...

Би түүний хацарнаас бариад уруул дээр нь зөөлхөн гэгч нь үнслээ.

"мангар амьтан" намайг ийнхүү хэлсэнд тэр инээх аядаад намайг түлхлээ.

- Хоцорлоо .. Явцгаая.

"Мангар амьтан, намайг өөрт чинь маш их хайртай гэдгийг яагаад ойлгодоггүй юм"

I was there Waar verhalen tot leven komen. Ontdek het nu