Chapter one

1.3K 120 2
                                    

Ширээн дээр хөглөрөх шар айрагны лааз, чипс, амттаны уут.

Хаанаас ч юм бэ гарах хөрш айлын дуу чимээ ... хэтэрхий чимээтэй юм.

- Хайрт минь!

Үзэж буй зурагтны минь урд ирж зогсоод нүүрэнд нь инээмсэглэл тодорсоор надаас зогсолтгүй ямар нэгэн зүйл асууж байв.

Хэдийгээр зурагтаар гарч буй бейсболын тоглолтыг өчигдөр үзээд дуусгачихсан ч түүнийг байнга зурагт таглаж зогсдогт нь уур хүрдэг юм.

- Сэүн сонсож байна уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Сэүн сонсож байна уу? .. орой боллоо шүү дээ. Даашинз сонгоход минь туслаад өг!

- Хонгор минь чи юу ч өмссөн халуухан харагддаг.

- Нээрээ юу тэгвэл энэ яаж байна

Гэсээр бариу даашинз доор хэв муутай, урагдаж хуучирсан кет өмсчихсөн байв.

Энэхэн хооронд тархи минь бүхий л хүчин чадлаараа ажиллаж "сайн бодож байгаад хариулт" өгөхийг бодол дотроо өөрөө өөртөө тушааж байлаа.

Өөрийн эрхгүй хөмсөг минь зангирчихсаныг тэр анзаарсан бололтой

- Бас л юу гэж худлаа ярихаа бодож байна уу? Таалагдахгүй байгаа чинь духан дээр чинь бичээстэй байна.

Тэр санаа алдсаар минь миний хажууд лагхийн суув.

- Хэрэв чи кет өмсмөөр байгаа юм бол даашинз биш өмд өмсвөл яаж байна.

Тэрээр урам муутайхан "за за" гэсэн хариулт өгөөд хошуугаа цорвойлгон чимээгүй болчихов.

- Сэүн .. би чиний ардаас гүйсээр байгаад үерхсэн болохоор чи намайг тийм ч их хайрладаггүй байх тийм үү?

Бурхан минь гэж! ... дахиад л нөгөө утгагүй асуулт.

Би золтой л нүдээ эргэлдүүлчихсэнгүй. Харин нүүрээ дэрэнд нааж гүнзгий амьсгаа авч байгаа минь архирч буй мэт л сонсогдсонд инээж орхилоо.

I was there Where stories live. Discover now