Би: Дүүд чинь ямар нэгэн юм болоогүй биз?

Лэе: Яасан

Би: байнга дүү гээд байхаар чинь л

Лэе: Бага зэрэг эмгэнэлтэй, уянгын халил оруулаад ярьчихвал чи зөвшөөрөх юм биш биз

Би: Яахав нүднээс нулимс гойжвол болох л юм. Өнөөдөр нулимс минь энүүхэн энд байгаа болохоор өөрт чинь их л давуу тал болж байнадаа

Лэе: Хоол дуусах хүртэл чи нулимсаа гартал инээх болно оо

Үнэхээр хөгжилтэй төрлийн хүн бололтой бид маш олон төрлийн зүйлс ярилцаж бардам зан минь намайг Бэкхён руу хялам ч хийлгэсэнгүй. Хооллож дуусаад ширээнээс босоход Бэкхён хэдийнээ явсан байлаа.

Ишинтэй машиных нь дэргэд ирэхэд миний хариугаа л авахгүй бол тайван байдаггүй зан хөдлөн түүнээс үнэртэй ус нь байгаа эсэхийг асуухад тэр хэсэг гайхаж байгаад надад урд хайрцагнаасаа ус гаргаж өгөв.

Би: Надад нээх их үнэртэхгүйгээр холоос жоохон цацаад өг тэгэх үү

Ишин: Дэггүй охин юм биздээ

Гэрлүү орохынхоо өмнө би буцан Ишин дээр очив.

Би: Би өөртэй чинь хэдий өчигдөрхөн уулзсан ч гэлээ би таныг үнэхээр сайн хүн гэж хэлэх гэсэн юм.

Ишин: Юу вэ тэгээд энийг л хэлэх гэсэн хэрэг үү

Би: Би түүнээс өөр эрэгтэй хүнийг амьдралдаа байлгамааргүй байна. Таныг зөвхөн ахаа болгомоор байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрөө ч мэдэлгүй түүнийгээ би танаас болж гомдоож магадгүй юм шиг санагдаж, бидний бяцхан ч хамаагүй маргааны шалтгааныг би өөрийнхөө гараар бүтээх юм шиг тийм мэдрэмж төрж байгаа болохоор хоёулаа зүгээр л танилууд шиг хааяа таарахдаа бие биерүүгээ инээмсэглээд мэнд мэдээд зөрдөг тийм л хүмүүс байцгаая.

Ишин: Киххх аргагүй л яах аргагүй чи байжээ гэж хэлээд гунигтайхан инээмсэглээд "Санал нийлж байна аа, магадгүй би удаан чиний хажууд байсан бол гарцаагүй дурлах байсан байх. Миний хувьд хамгийн гайхалтай бас сонирхолтой учрал байлаа. Аз жаргал хүсэе чин сэтгэлээсээ" гэсээр үсийг минь сэгсийлгэж харин би түүнрүү зүгээр л инээмсэглэв.

Хэинийг тэнд нь үлдээчихээд Ишин гэрлүүгээ орох ёстой байсан ч хаачхаа мэдэхгүй харагдсан зүгрүүгээ алхлаа.

Тоглоомын сааданд тоглож буй бяцхан хүүхдүүдийг харан сууж байхад эмэгтэй хүний "Хөөе хүн гуай! Энд хүүхдүүд тоглож байгааг харахгүй байна уу, хүүхдийн тоглоомын талбайд ирчихээд тамхи татаад суугаад байх юм хордмоор байгаа бол ганцаараа хорд" гэх хоолойгоор эргэн харав.

[Completed] The bad main character Where stories live. Discover now