VII

7.6K 569 14
                                    

Орцруугаа орсоор өөр зүйл хийх ч сөхөөгүй шууд л хана налан доошоо суугаад хүссэнээрээ уйлж эхлэв. Үнэхээр түүн шиг сайн хүний хайрыг даахгүй итгэлийг нь алдаж тийм зүйл хийх гэж байгаадаа сэтгэл эмзэглэж, түүний надад гаргадаг байсан сэтгэл, анхаарал халамж, халуун дулаан байдлыг бодон улам л цурхиран уйллаа.

Ээж минь ч итгэхгүй тэр хэцүү яг л ингээд уйлаад сууж байхад минь намайг тэврэн "чамд итгэж байна, чамд буруу байхгүй удахгүй бүх зүйл сайхан болно" гээд тайвшруулж байсансан.

Надад ердөө "чамд итгэж байна" гэдэг л үг харанхуй амьдралд минь гэгээ татуулах шиг болж билээ.

Хэн нэгний хувьд үнэ цэнэтэй, чухал гэдгээ мэдрэх тийм гайхалтай гэдгийг би мэдэрч байгаагүй. Тэр л хүн надад гэрэл гэгээн хэлтэрхийг бэлэглэсэн ч би удахгүй түүнийг нь үйрүүлэн бутлаж хаях гэж байгаадаа сэтгэл минь хөндүүрлэж байна. Хэсэг уйлж сууж байгаад түүнийг явахыг орцны шилэн хаалгаар харан өөртөө "Уучлаарай" гэж шивнэв.

Дараагаар нь хаалга онгойлгон гараад ойролцоох дэлгүүр орон хайрцаг тамхи асаагуур бас хэдэн шар айраг аван алхсаар ойролцоох хүрээлэнд ирэн шар айргаа задлан гулгууллаа.

Би ярвайсаар: Киааххх, ийм байдаг байхнээ гээд хэсэг залгилж байгаад болин бас буцан залгисаар нэг бүтэн хагастай уучихаад: Харин чи ямар байдаг юм гээд алган дээр минь байх тамхитайгаа ярин суув.

Аажуухан тамхиа задлан нэгийг гаргаж ирэн тойруулан харлаа. Хэсэг харж сууж байгаад хоолойгоо шар айргаар дахин нэг чийглэчихээд асаан сорсонд хоолой хорсож хүчтэй хэд хэд ханиалгасан ч нэмэр байсангүй.

"Наадханаасаа уу" гэх Бэкхёны хоолойгоор хэдий түүнрүү муухай харсан ч шар айргаа аван залгихад нэг юм овоо гайгүй болов.

Бэкхён: Чадахгүй юм бол хогоор яадаг юм

Би: Үхэхээсээ өмнө хийж үзэх хэрэгтэй биздээ

Бурхан минь би сая юу гээд хэлчихвээ. Яагаад миний ам тархинд минь захирагдахгүй бас толгой эргээд ингэтлээ инээд хүрээд байгаа юмбэ.

Бэкхён: Юуууу

Би сул гараараа толгойгоо дарсаар: Аээшшш Хун Сэин юу гээд хэлчихвээ сая

Бэкхён: Ууж үзэж байгаагүй юм уу

Би толгойгоо дохив.

Бэкхён: тоглож байгаа байлгүйдээ

[Completed] The bad main character Where stories live. Discover now