XI

7.4K 550 3
                                    


Утасны дуугаар нойрноосоо сэрвэлзэн нүдээ нээхэд хамгийн түрүүнд хүзүү харагдав. Дараа нь гар минь дээш доош хөдлөх ба хэн нэгний цээжин дээр тавьсан байсан тул амьсгалах үед нь давхар хөдлөж байлаа. Түүнээс аяархан холдоод хажуу дахь утасныхаа дууг нь хаагаад хэсэг авах үгүйдээ эргэлзэн суулаа

-: Гэртээ ир авсан даруйд гарах түүний түрэмгий үгс

Би хэсэг чимээгүй байж байгаад өөрийгөө бага зэрэг зоригжуулан: Чадахгүй гэж арай ядан чичирхийлэх хоолойгоо даран хэлэв

Ээж: Юу гэнэ ээ чи, ямар том болчихсон юм бэ миний охин өгсөн мөнгө ихэдчихсэн бололтой тийм үү

Би: Хэрвээ та хүсвэл өгсөн мөнгөө буцааж авч болно харин би очихгүй

Ээж: Орой гэрт ирэхэд ирчихсэн байгаарай гээд шууд л тасалчихав.

Очоё гэсэн ч яаж Парисаас шууд 1 цагийн дотор очих билээ. Тэгээд ч хүсэхгүй байна.

Орны даавуунаас чанга гэг чинь зуурсан гарыг минь тэр болиулаад салаавчлаад атгачихав. Би түүний хүрэлтэнд татвасхийн гараа авах гэсэн ч тэр салгасангүй намайг хүчтэй татан өөртөө наагаад хэвтүүлж би доороо тийчигнэхэд тэр: Хэнд тэврүүлж байгаадаа гол нь биш заримдаа зүгээр л их хэцүү байхад түших мөр бас тэврэлт ямар их хэрэгтэй байдаг гээч. Чамд би тайтгарах боломж өгч байгаа болохоор жоохон ингээд хэвтчих

Би зөрүүдлэхийг хүссэнгүй оронд нь зүгээр л тухаа олон доош түүний цээжрүү шигдэн хэвтэв.

Бэкхён: Чи надаа өөрийнхөө тухай ярихгүйгээс хойш би зүгээр л чамайг зөв юм хийж байгаа гэж хэлэх гэсэн юм. Чи хичээгээд тэсээд, тэвчээд ч нэмэргүй бол зүгээр л өөрийгөө хайрлаж эхэл. Бүгдийг нь хая. Өөрийгөө жаргалтай байлгах арга замыг ол. Одоо ингээд тэднийг тэр асуудлуудыг орхиод энд өөрийнхөөрөө байгаад чинь би их баярлаж байна.

Би: ...

Бэкхён: Чи өлсөхгүй байна уу

Би: Бага зэрэг

Бэкхён: Гарч юм идчихээд аялалаа үргэлжлүүлцгээх үү? Өчигдөр бас өнөөдрийн явдалд намайг уучлаарай одоо эвлэрцгээе гэж хэлэхэд нь би түүний цээжнээс холдон нүүрлүү нь гайхан харав.

Тэр үнэнээсээ үүнийг хэлээд байгаа хэрэг үү. Түүнд юу тохиолдчихсон юм бэ.

Харин түүний дараагийн үйлдэл намайг авснаас минь нэг алхам холдуулж буй мэт санагдав. Тэр миний духан дээр үнсчихсэн. Маш зөөлөн бас энхрийгээр. Удаанаар.

[Completed] The bad main character Where stories live. Discover now