XXII

6K 484 16
                                    

"Далавч нь хугарсан дурлалын шувуухай минь чамд энэ удаа аз таарахгүй" гэх Бэкхёны хоолой яг ард минь гарч дараа нь бэлхүүсээр минь дулаахан гар орж ирэн намайг өөртөө наагаад: Учир нь тэр миний эмэгтэй

-: Бяцхан охин. Аргагүй л бяцхан охин шүү ийм сонголт хийж л байдаг. Чи үүнээс илүүг хүртэх эрхтэйгээ мэддэггүй юм уу шувуухай

Бэкхёны бэлхүүсэн дээр байх гар нь чангарсаар: Чи өөрийгөө надаас илүү гэх гээд байгаа юм биш биздээ

-: Би чамтай яриагүй байна жаалаа. Үнэндээ чи ийм амьдралтай, ийм ээжтэй юм байж үеийн чинь нэг муу том дуутай бацаан чиний амьдралыг авч явж, чи сайхан амьдрах юм шиг санагдаж байна уу наад эрхийн мангар чинь амьдрал үзээгүй, чиний төлөө юу хийж чадах юм шиг байна

-: Чамайг зүгээр сайн бодоосой л гэж хэлж байгаа юм. Тэгээд бас намайг Жэжүүн убба гэж дуудаарай хонгор минь

Түүний үгсэд Бэкхён уурлах биш харин хөнгөхөн инээчихээд: Амьдрал үзсэн ухаантай хүн энд хэнтэй юу булаацалдаж байгааг хараач ээ. Чиний насан дээр эхнэр авчихсан, хүүхдээ эрхлүүлээд байж байх ёстой байтал өдийг хүртэл хүүхэн эргүүлж явж байгаа чамд тэгээд ямар асуудал байгаа юм бэдээ?

Жэжүүн гунигтай гэмээр инээчихээд: Чи аз чинь таарвал үүнийг мэдрэхгүй, харин аз чинь таарахгүй бол удахгүй ойлгох л болно жаалаа

Би: Ах гуай, би түүнээс мөнгө биш хайр хүссэн. Хүссэн зүйлээ авсан, авж байгаа болохоор битгий хүний хэрэгт хошуу дүрээд урдуур хойгуур эргэлдээд бай!

Жэжүүн: Золигнууд чинь муухай ааштай гэдэг нь. Би тийм ч муу хүн биш л дээ. Нэгэнт ингээд ойлгогдчихсон хойно яалтай билээ. Дараа уулзацгаая жаалуудаа! Гэсээр эргэж харсан чигтээ гараа далласаар машиндаа суув.

Түүнийг явсаны дараа Бэкхён хүзүү рүү минь шурган "новш чинь"

Би хөнгөхөн инээгээд түүнрүү харан хацарт нь гараа наагаад: Юу гэж байна

Бэкхён: Онцын юм бишдээ одоо харин бидэнд очих газар байна явцгаая гээд хамарны үзүүр дээр минь үнсэв.

Түүнээс хичнээн асуусан ч хэлэхгүй байсан тул сүүлдээ би ч асуухаас залхан явсаар кафэд ирцгээн ширээний ард сууж буй хүмүүсийг хараад инээмсэглэл минь бага багаар замхарлаа. Ийм хүмүүс байдаг гэдгийг ч би бүүр мартаж орхиж. Түүнтэй нэгэнтээ ийм харилцаатай болсоноос хойш тааралдах нь тодорхой хэрэг байсан ч мартаж орхиж. Хэтэрхий жаргалтай байсандаа. Харин тэр дунд энд юу хийж яваа юм бол гэсэн нэгэн танил царай өөдөөс малийн гараа даллав.

[Completed] The bad main character Where stories live. Discover now