Бэкхён: Өнөөдөр гарах ажилтай юм уу

Би: ...

Бэкхён намуухан хоолойгоор: Хайраа

Бэкхён: Би хүргээд өгөх үү

Бэкхён: Хаашаа явах юм хүлээж байгаарай усанд ороодохъё

Би: Ганцаараа явна

Бэкхён: Тийм байхнээ ... цайгаа уусан уу хувцсаа өмсөж байх хооронд чинь өндөг ч болтугай шараадахъя

Би: Хүнтэй хоолонд орно

Бэкхён: Удах уу оройн хоолонд юу идэх үү

Би нүүрнийхээ багсийг тавиур дээр чанга тавин түүнрүү эргэж хараад: Чи ингэхэд ажлаа яаж хийдэг болоод ингээд завтай суугаад байдаг юм

Бэкхён утасруугаа заан: Энэ байхад чухал л биш бол заавал очоод байх шаардлага байхгүй ээ

Би: Өчигдөр утас чинь хэсэг ажлаа хийгээгүй бололтой хаа байсан онгоцны буудалд биеэрээ очих шаардлагатай болоод л

Би: Аа үгүй ээ ажлаа хийсэн юм байна, Инжоны зурвасийг чамд дамжуулж өгсөн. Утсанд ямар буруу байхав эзэн нь л чухал үгүйгээ шийдэхээс хойш.

Бэкхён: Хэин одоо больцгооё тэгэх үү

Би: Юуг ч эхлүүлээгүй байхад юуг болиулах гээд байгаа юм

Бэкхён: Инжоныг ярихаа

Би: Яваад удаагүй санаж байхад нь яриад улам хэцүү болгочихсон уу уучлаарай

Бэкхён: Бурхан минь Сун Хэин

Би: Баярлалаа би овгоо мартах дөхөж

Бэкхён: Битгий ааш муутай хартай учраа мэдэхгүй тэнэг охин шиг аашлаад бай Хэин аа чи ийм биш өчигдөрийн явдлыг хангалттай ойлгочих ухаантай байж яагаад ийм ааш гаргаад байгаа юм

Би: Мэдэхгүй байгаа болохоор

Бэкхён: Юуг тэрэв өчигдөр болсон зүйлийг үү? Өчигдөр ердөө тэврэлт л байсан хараал идсэн үдэлтийн тэврэлт байсан гэж би чамд хэлсэн шдээ

Миний хоолой зангирч нүдэнд нулимс цийлэгнэсээр "Өөрийгөө яг одоо чиний нүдэнд яаж харагдаж байгааг, миний ааш зан чамд одоо хэрхэн нөлөөлж байгааг, Инжоноос дутчихвий, тэр эмэгтэй хайртай хүнд минь яаж харагддаг бол, түүний ямар аашинд нь тэр минь татагдсан бол, бүүр цаашлаад чамтай унтаж байхдаа ч би чамд түүнээс илүү таашаал өгч чадах болов уу тэр эмэгтэй чамайг яаж энхрийлдэг байсан бол чи түүнийг яаж энхрийлдэг байсан бол хамт байхдаа юу хийж цагийг өнгөрөөж, юуны тухай ярилцдаг байсан бол гээд бүхий л зүйлийг би өөртэйгөө харьцуулж бодсоор цуцаж байна. Харваас бие хаа, царай зүсээрээ ч надаас хавь илүү байхад, би өөрийгөө хүртэл голохоор тийм үзэсгэлэнтэй байхад надаас өөр хэнийг ч нэг ч нүдээрээ тоож харалгүй бидний л асуудал биш бол өөр хүний асуудалд санаа зовдоггүй байсан тэр хүн түүнрүү намайг тийм байдалтай үлдээчихээд явж байхад би яах юм. Чи түүнийг санагалзсан биздээ, санасан болохоор хаяг руу нь хүртэл хайж орсон биздээ" гэсээр үгээ наана цаана оруулан арай хийн хэдэн өгүүлбэр нулимсан дундаа хэлж амжив.

Бэкхён: Чи тэр чигтээ бүх зүйлийг буруу ярьж байна. Яг одоо чи миний нүдэнд хэтэрхий их уурлачихаад доороо эргэлдэж буй дэгдээхий шиг хэвээрээ харагдаж, хэдий их уурлаж гомдож байгаа ч намайг гомдоохоор муухай үгс хэлдэггүй тэр цагаахан ааш чинь хэвээрээ болохоор хайрыг минь татсаар л байна. Та хоёр бол харьцуулж болшгүй харьцуулах ч хэрэггүй тийм хүмүүс. Би хэзээ ч түүнтэй ор дэрний ажлаас бусад үед хамт байж түүнийг энхрийлж байгаагүй. Би хэзээ ч түүнийг чамаас илүү сайхан биетэй чамаас илүү үзэсгэлэнтэй гэж харж байгаагүй. Би хэзээ ч чамайг хэн нэгэнтэй харьцуулж байгаагүй, учир нь чи миний хувьд цор ганцхан болохоор чи л ганцхан намайг догдлуулж инээхэд чинь нүд сохорч буй мэт гялбаж, ярьж буй бүх зүйлс чинь хайр татаж жижиг том гэлтгүй бүхий л яриаг чинь би чих тавин сонсдог.

Бэкхён: Өнгөрсөн жил амьдарч байсан гэрийн чинь цэцэрлэгт муур зулзгалчихсан байсныг, тэнд нийт 6 муужгай байсны 2 нь эм 4 нь эр байсан гэдгийг танай хамгаалагч Эрик муурнаас айдаг байсан болохоор чамд менежер Элис ээс өөр хүн тэднийг амьтны асрах газар хүргэхэд туслаагүйг, Японд сурахын хажуугаар Сакура нэртэй зоогийн газар ажиллаж байсныг тэдний захирал эгч чамд сайн ханддаг байсан гэдгийг, хичээлээ тарчихаад фүкүоакагийн буудлаас 4р шугаманд сууж гэртээ харьдаг байсныг чинь замдаа гудамжны үзүүрийн мухлагийн өвөө ач хүүтэйгээ шатар тоглож суухтай байнга тааран тэднийг тоглоомоо дуусгахыг хүлээж байгаад зайрмаг зөөлөн чихэр хоёр аваад гэртээ орж хичээлээ хийж байхдаа иддэг байсныг, унтаж чадаагүй үедээ шар айраг уугаад гадаа 5 минут зогсоод орондоо ороход нойр чинь хүрж, ганцаараа бага зэрэг айдаг байсан болохоор лаа байнга асаалттай байлгаж өглөө босоод хамгийн түрүүнд жингээ үзээд дараа нь ус уудаг байсан гээд би чиний ярьсан бүх зүйлийг чих тавин сонсдог. Харин би Инжоныг хаана төрсөн, гэр бүл нь хаана хэдүүлээ хэрхэн амьдарч байдаг аль ахлах сургууль, их сургуулиа төгссөнг, юуны орд, юунд дуртай гээд би наад захын юуг нь ч мэдэхгүй. Түүний хаягийн хувьд би түүнийг дагахаа болих гэж л хаяг руу нь сүүлд орсон юм. Мэдэхийг ч хүсэж байгаагүй харин би чамайг өөрөөсөө ч илүү мэднэ.
Надад чамаас өөр хүн тэр тэнгэрт тулсан гайхамшгийг мэдрүүлж надад бүтээж өгч байгаагүй Хэин аа. Би чамд дэндүү их хайртай надад битгий эргэлзэж битгий өөрийгөө зовоо л доо би гуйж байна.

[Completed] The bad main character Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang