Эхний өдөр... Найз?

182 22 8
                                    

Өмнө нь байрладаг байсан ядуусын хороолол дахь гэр лүүгээ явлаа. Хэдий их мөнгө олдог ч над шиг хүнд нууцлал хамгийн чухал. Нэр хаяг харьяалалгүй надад тохирох газар. Гэртээ орон жижиг гар буу, холын зайны мэргэн буудагчид зориулсан буу,  сэлэм, шидхэд зориулсан хутга, хор, олс, нууц камер, хорт утаа, нойрсуулагч , хиймэл үс, мөрөө баллахад зориулсан цэвэрлэгээний бодис гээд хэсэгтэй хэрэглэж болхоор нөөцөллөө. Ихэнхдээ алах гэж ажилладаг , алахад л хэрэгтэй зүйлс байна. Гэхдээ баримт цуглуулах, амьдаар нь барих хэрэг гарвал цахилгаан бороохой, дуу хургаагуур, гав зэрэг хэрэг болох нь. Хар зах дээр наймаалахгүй юм гэж байхгүй тул хайж явсаар хэрэгтэй зүйлсээ олж авахад нэгэнт орой болжээ. Өчигдөр амраагүй болхоор өнөөдөр нойр хүрэх байх гэж бодсоор байрлаж буй байр луугаа явав.

Гэрт нэг л ил хуль бөгөөд зарим нь байхгүй байгаа бололтой. Ганцаараа байхдаа өөрөө хоол хийдэг учраас сурснаараа гал тогоо руу ортол Кэнто ногоогоо эв хавгүй гэгч нь арилгаад сууж байв.

Би: Чи юу хийж байгаан? Бусад нь яагаав?

Кэнто: Каи юмаа бэлдэх гээд гарсан. Шюга амарч байгаа. Нөгөө ааш муутай охин бэлтгэл хийж. Харин би хоол хийж байна.

Би: Каи гэж хэн юм? Бас Шюга гэж?

Кэнто: Каи чинь Ким Жунин яагаав нөгөө хамгийн залуу алуурчин гэдэг. Шюга болхоор Юүнгигийн мэргэжлийн нэр.

Би: Жунин тийм залуудаа алуурчин болсон юм уу?

Кэнто: Чи үнэхээр юу ч мэдэхгүй юмаа. Анх гараа цусанд дүрсэн хугацаагаараа тэр хамгийн залууд ордогшд. 13 насандаа.

Би: Юүнги арай эрт биш гэжүү? Аав нь удирдагч юм чинь.

Кэнто: Тэрнийх 15 нас гэж байналээ. Биднээс нэг их ялгаагүй.

/Би 10тайдаа эхэлсэншд./

Би: Ингэхэд чи ганцаараа байж ийм олон төмсөөр яахнав?

Кэнто: Бүгдэнд нь хоол хийх гээд.

Би: Чи хоол хийж чадна гэж үү? Бас яагаад бүгдэнд нь гэж өөртөө л хийхэд болношд.

Кэнто: Харин яах аргагүй хутгаар ногоо арилгах тулалдахаас өөр юмаа. Бүгдээрээ завгүй байхад жаахан тус болох гэсэн чинь

Би: Чи ч үнэхээр хачин юм аа? /Гэнэн юм. Сул дорой ч гэх юмуу? Эсвэл сайхан сэтгэл гээч нь үү?/

Би: За яахав би тусалъя. Гэхдээ ердөө ганцхан удаа шүү.

Кэнто: Тусламжийг талархан хүлээж авъя *бөхийх*

ScarletWhere stories live. Discover now