4

1.7K 234 3
                                    

Жонгүг өөрийнхөө тэнэгийг гайхан доош хар хурдаараа бууж байхдаа юунд ч юм тээглээд уначихав.

Амандаа хараал урсгаар газраас босохтой зэрэгцэн Жимин түүний араас санаа зовсон харцтай бууж ирэх нь тэр.

Тэрээр түүнийг түшин босгосоор "Зүгээр үү? " гэж асуухад Жонгүг инээвхийлээд "Тиймээ. Үүнээс сайн байсангүй? " гэсээр явах гэхэд Жимин түүний гарыг тавьсангүй.

Жонгүг болгоомжтой гараа татахыг хичээвч Жимин үнэхээр түүнийг тавихгүй нь бололтой.

"У-уучилаарай? " Жонгүг түүнрүү сонин харахад Жимин улайсан хацраа дарсаар "Чи анзаарахгүй байна уу? " гэх нь тэр.

Жонгүг бүр гайхаж орхив. Будилж ядаж байхад бас хажуугаар нь Жимин түүнд сайн гэх юм биш биз дээ? Уг нь түүнд ойлгомжтой хэлсэн юмсан. "БИ ИЖИЛ ХҮЙСТЭН БИШ! " гэж?

"Юуг? " Жонгүг юу ч болоогүй мэт асуухад Жимин инээмсэглээд “Юу ч биш дээ? хэмээгээд доош хурдтай буулаа.

Өдөржин юу нь мэдэгдэхгүй асуудалд орооцолдсон Жонгүг хөлөө чирсээр гэрийн зүг алхана. Тэр ээжээсээ уучлалт гуйхаар шийдсэн бололтой.

Гэрийнхээ үүдэнд ирээд итгэлгүйхэн шиг зогсож байхад хаалга өөрөө түүний өөдөөс онгойв.

Тэрээр урт амьсгаа авсаар итгэлтэй нь араггүй гэр лүүгээ ороход ээж нь түүнийг шууд л тэврээд авав. Мэдээж Жонгүг ийм зүйл болно гэж төсөөлөөгүй учраас ээжийгээ зөрүүлэн тэврээд нулимсыг нь арчиж өгөв.

"Бурхан минь... Сонмин~аа? " Түүний ээж их л гайхсан бололтой нулимсаа арчихад Жонгүг толгойгоо маажсаар "Намайг уучлах уу? Ээжээ. " гэх нь тэр.

"Хүү минь дээ. Чамайг ямар ч буруу зүйл хийсэн би үргэлж чинийхээ талд байх болно. "

"Э-ээжээ намайг уучлаарай... Таны зөв байсан бололтой... Тэхён найз залуутай байж? " Жонгүг гэнэтхэн ихэр татан уйлж эхлэхэд Жон хадагтай түүнийг тэвэрсээр "Миний хүү уйлах хэрэггүй дээ... Тэр чинийх болохгүй байсан ч өөр нэгэн чамд олдох л болно? Чи минь үнэхээр сайхан залуу болсон байна .... "

"Би үнэхээр тэнэг хүүхэд... Н-намайг уучлаарай? "тэр улам их уйлсаар байх бөгөөд гадаа яг л Жонгүгийн нулимс шиг их хэмжээний бороо орох аж.

"Магадгүй чи түүнийг өөрийн болгож болох юм? "

"Яаж? " Жонгүг нулимсаа арчсаар ээж рүүгээ харахад "Түүнийг өөртөө дурлуулахад л хангалттай. Тэр найз залуутай байх нь огт хамаагүй. "

"Би чадна гэж үү? "

𝐈'𝐌 𝐀 𝐁𝐎𝐘Where stories live. Discover now