Хүн болгон адилгүй байдаг юм билээ. Хэдий найзаа гэж бодож явсан ч тэр хүнийг би таниагүй , үгүй ээ буруу таньж хэтэрхий их итгэсэн 2 жил байждээ. 2 жил найзласан найз минь миний амьдралыг сүйрүүлчихээд ямарч тайлбаргүйгээр усанд хаясан чулуу шиг л алга болсон.

-----------------

Чихэнд хэн нэгний хонгилоор гүйх чимээ удалгүй шатан дээр хүнд хүнд гишгэх чимээ зүрхийг минь хүчтэй маш их хүчтэй цохилоход хүргэв. Хөлс нь бурзайж, амьсгаадан зогсох түүнийг хараад би улам их уйлав.

Би: Би чамайг ирэхгүй нь гэж бо-дсон, хэзээ ирж байгаа юм, яасан их хүлээлгэдэг юм ииииииииии

Бэкхён: Ээжийн бие өвдөөд Бусанд байсан юм, ээж аав хоёр тэнд зусланд байгаа, тэгээд би ууг нь тоглолтыг чинь үзьё гэж бодсон ч ээжийг орхиод явж чадахгүй тэгээд Кай над дээр ирээд үнэхээр хамгийн хурднаараа ирлээ. Чамайг явчихсан байх гэж бодоод үнэхээр машиныг нь өргөөд гүймээр санагдсан гэсээр ээрч түгдэчсээр ярьж байгаа нь танил бас хайр татмаар юм.

Би нулимсаа арчсаар сууж байсан шатнаасаа босох гэсэн ч өсгийтэй гуталтай бас удаан хөдөлгөөнгүй суусан болохоор хөл бадайран ярвайхад тэр намайг харж нэг инээчихээд над руу дээш өгсөн ирээд чанга гэг чинь тэврэн авав.

Би одоо л амьсгалж чадах юм шиг байна, үгүй ээ одоо л амьсгалж байгаагаа мэдэрч байх шиг байна. Хэтэрхий их баярласандаа энэ мөчийг дэндүү их хүлээсэндээ бид баярлан хэн хэнийхээ жаргалтайгаар нулимс дуслуулж байгааг мэдэж байлаа.

Бэкхён: Би ирэх замдаа бичлэгийг чинь үзсэн. Нөгөө чиний ярьсан юмыг

Би үнэхээр чухал бас өөрийн нандин онцгой нэгний талаар дурсамжаа солонгос бишээ дэлхий даяар хуваалцсан болохоор ичин зүгээр л доош харлаа.

Харин тэр хөнгөхөн хөхрөх нь дуулдаж миний эрүүг урьдынх шигээ дээш өргөөд: Одоог хүртэл! Үнэхээр ийм том болчихоод эгдүүтэй хэвээрэй байна.

Би дахиад л ичсэн ч нэсэн түүнрүү харсаар байлаа. Харин хацар минь халуу шатаж лооль шиг л улайж байгаа болохоор түүнд их л хөгжилтэй байгаа байхдаа инээж байгааг нь!

Удалгүй түүний царай хувьс хийгээд гараа надаас холдуулав. Би юу болсныг гайхан түүнээс асуухад тэр гар луу минь харсаар.

Ааан! Тэр ууртай байгаа байх нь.

Би: Би чамаас нэг зүйл асуух хэрэгтэй байна. Чи миний сэтгэлийг бодох хэрэггүй шүү зүгээр л үнэнгээр нь хэлээрэй

Би: Бид? Хэвээрээ юу. Чи намайг хүлээсэн үү? Үгүй ээ нөгөө би чам дээр буцаад ирэхэд чи бэлэн үү? Үгүй ээ хоёулаа одоо үерхэх үү? Үгүй ээ бид хуучин шигээ байж чадах уу зза нэг иймэрхүү гээд л ойлгочих.

Түүний царайнд инээдээ барьж байгаа төрх хэсэгхэн зурайгаад өнгөрсөн ч тэр эргэн төв царайндаа ороод: Эхлээд миний асуултанд хариул, чи одоо жаргалтай байна уу, үнэндээ би бага зэрэг ойлгохгүй байна л даа чамайг сүй тавьсан талаар бүгд л ярьж бас би одоо ч гэсэн чиний бөгжийг харсаар л байна

Би: Үүнийг би чамд хэлэхийн тулд чамаас хариулт сонсох хэрэгтэй

Бэкхён: Тийм ээ би чамайг одоо ч хүлээсээр яг одоо байгаа минь зүүд юм шиг санагдаж хэтэрхий аз жаргалтай байна

Энэ л миний хариулт байсан болохоор би түүнийг түрүүлж үнссэн. Түүнээс үнсэлтээ салгасан ч бидний уруул хоорондоо шүргэлцэж байлаа.

Би: Маш их санасан

Бэкхён: Би ч бас

Бэкхён: одоо миний хариултыг өг

Би: Би тэрийг чамд маргааш хэлэх болно оо надад гэрээ зааж өгөөрэй

Бэкхён: Одо-

Би: Үгүй ээ би маргааш очино амаа тат

Бэкхён намайг шоолж инээгээд духан дээр минь удаанаар үнсэв

Би: Хайртай шүү Бэкхён аа

Бэкхён: Хайртай шүү, Хэин аа

Би их сайхан ааштай байгаа дээр найрвал найраарай 😝❤️

[Completed] The bad main character Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon