3

1.8K 234 3
                                    

Жонгүг юу болоод өнгөрснийг үл ойлгон газраас босохын завдалгүй Жимин Тэхёны араас хурдтай гарах нь тэр.

Магадгүй тэд хосууд байх?...

Хэрвээ тийм бол Жонгүгт энэ бүхэн тааламжтай санагдахгүй нь тодорхой.

Ярвайсаар босохдоо өөрийгөө хэт эвгүй байдалд орсныг ойлгон хоолойгоо зассаар ангиас гаран явлаа. Тэрээр үе үе хөмсөг зангидах бөгөөд түрүүхэн болоод өнгөрсөн явдалд толгой нь гашлана.

"Хүний хүн", гэж хэнийг яриад байсан юм бэ? Магадгүй тэр охиныг? Үгүй ээ эсвэл өглөөнөөс хойш надтай зууралдсан Жиминыг?

Тэр энэ эвгүй байдлаас гарахын тулд яагаад ч юм сургуулийн дээвэр дээр ирсэн байлаа. Хэрвээ Жонгүг хүйсээ солиулаагүй байсан бол бүх зүйл одоо байгаагаасаа хэт илүү дээр байх байсан биз.

Жонгүг санаа алдсаар буцаж буухын завдалгүй хэн нэгний танил хоолой түүнийг зогсоож орхив. Тэр чимээ гаргалгүй явсаар дээврийн нөгөө буланд очиход төсөөлөөчгүй дүр зураглал олж харах нь тэр.

Тэхён Жиминыг энгэртээ наан тэврэх тэр мөчийг.

Жимин Тэхёныг өөрөөсөө түлхэх тэр мөчийг.

Хамгийн гайхалтай нь удалгүй тэдний уруул нийлэх мөчийг.

Жонгүг яагаад үргэлж зөв цагаа олохгүй буруу зүйл харж өөрийгөө зовоодог юм бэ?
Хэрвээ тэр эрэгтэй болчихвол түүнд Тэхёныг өөрийн болгох боломж олдоно гэж бодсон ч.... Түүний буруу байсан бололтой.

Тэр хана налан чимээ гаргахгүйн тулд байдгаараа амаа даран мэгшиж эхлэлээ. Амьдрал хэтэрхий шударга бус юм.

"Жонгүг...? "

Жимин түүнийг олж харан дуудахын зэрэгцээ Жонгүгт ямар ч сонголт үлдээгүй гэдгийг ойлгов

"Өө.. Өө сайн уу?... Ү-үгүй ээ юу л даа надад нэг муу зүйл тохиолдчихоод тэгээд----чамтай таарна гэж санасангүй шүү. " Тиймээ Жон Жонгүг чи сайн худлаа ярих юм.

"Юу болсон юм?... " Жимин түүнрүү их л санаа зовиносон харцаар харж гараас нь атгахад Жонгүг гэнэт цочин Тэхёнаас харц буруулан "Н-найз охиноосоо салчихсан юм... "гэсээр гүйхээрээ алга болов.

"Бид эвлэрсэн гэж бодсон юмсан Пак Жимин! "

"Хэн ч чамтай эвлэрээгүй! "

"Чи ХАРААЛ ИДСЭН ТҮҮНД САЙН ЮМ УУ! "

"Хэрвээ тийм гэвэл чи яах юм? "

"Тэр дөнгөж өнөөдөр шилжиж ирсэн! "

"Тэр хэнд хамаатай гэж? Мэдээж Жонгүг чамаас хэт дахин дээр...? "

"Надаас юугаараа... ЮУГААРАА ИЛҮҮ ГЭЖ! "

"Бүх зүйлээрээ? " Жимин хөнгөн инээсээр яваад өгөв.

"Жон Жонгүг чи ч сүрхий юм аа?"

𝐈'𝐌 𝐀 𝐁𝐎𝐘Where stories live. Discover now