Хэдэн минут тэгж зогссоныг мэдэхгүй ч хэсэг хугацааны дараа би түүнээс хөндийрөөд нулимсаа арчив.

"Чи яагаад энд байгаа юм, үгүй яагаад ийм хурдан үгүй ээ зза яагаад энд байгаа юм гэсэн нь дээр юм байна" гэж би шулганасаар хэлэв.

"Би гэртээ л байна энэ тийм чамд сонирхолтой байгаа хэрэг үү?"

"Үнэндээ түр--- Үгүйдээ яагачгүй би одоо явлаа сая энд хүнтэй уулзсан юм. Тэгээд таарчихлаа"

"Чи худлаа яриад байна Хэин аа чи надтай уулзах гэж ирсэн юм уу тийм үү?"

"Би мэдэхгүй байна. Би өөрийгөө яаж хэрхэн амьсгалж байгаагаа мэдэхгүй яаж энд ирснээ ч мэдэхгүй сая юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй байна. Бас бид яагаад ийм байдалтай байгааг ч" би оош ширтсээр хэллээ.

Түүнийг чимээгүй өөдөөс минь хараад байсанд би нулимсаа түүнийг арчиж өгөхөөс өмнө урьтаж арччихаад "Үнэндээ би түрүү танай гэрт байсан."

Харин одоо түүний нүд томорч сандарч эхлэв. Дараагаар нь намайг уйлахад тэр хоёр гараараа хацарнааc минь барин өөрлүүгээ харуулаад

"Бурхан минь Хэин аа энэ чиний бодож байгаа зүйл чинь биш шүү. Би үнэхээр амлаж байна энэ ерөөсөө- би чамаас өөр хэнтэй ч уулзаагүй бас юу ч болоогүй- надад итгээрэй түрүү осол байсан юм бид хоё-"

Би түүний үгийг таслав.

Уруулаас нь хуруугаа аваад "Чшш, надаа тайлбарлах хэрэггүй ойлгосон уу, би--би өөрөө чамд тийм зүйл хийчихээд чамайг шүүх эрх надад байхгүй шдээ, чи юу ч хийсэн байсан би зүгээр болохоор битгий ингэ битгий тайлбарла"

"Чамаас өөр намайг шүүх эрхтэй хүн гэр бүлээс минь өөр байхгүй. Бас чи зүгээр биш уйлчихсан байна"

"Би өөрөөсөө жигшиж өөртөө уур хүрж байхад битгий надтай ингэж харьц лдаа Бэкхён аа би улам өөрийгөө буруутгаж байна чам шиг хүнийг хуурсандаа"

"ХАЙРТАЙ БОЛОХООР" хэмээн тэр чанга дуугаар хэлсэн ч гүнзгий амьсгал гаргачихаад "Би чамгүйгээр үхэх гээд байна шдээ Хэин аа чи ч бас адилхан биздээ. Би зүгээр гэж хэлсэн. Би чамайг санаад байна шдээ" гэх түүнийхээ нүдрүү харахад би өөрийгөө улам их буруутгав. Түүний нүднээс нулимс урссан юм.

Би "Би зүгээр биш байна. Би үхэн үхтлээ өөрийгөө буруутгаж энэ мэдрэмжийг мэдэрч өөрөөсөө жигшиж амьдрах болно."

Түүний хацрыг илэнгээ нүд рүү нь ширтэв. Дэмий санаа байж. Нүднээс нь хүртэл шууд л хэрхэн намайг харж байгаа нь мэдэгдэж байна шүүдээ.

[Completed] The bad main character Where stories live. Discover now