XXV

6K 490 10
                                    

Тэр өдөр Сухо багш гэрээсээ өөрийнхөө төрсөн ах буюу Жүнгёны ачаа барааг манай гэрт авчирч байсан юм билээ. Гадаа үүдэнд овоолчихоод үлдсэн ачаа тээшээ зөөгөөд үүдрүү ойртож байхад гэрийн хаалга онгойчихсон дотроос нь сонин чимээ гарч байсанд шууд орж ирэхэд би яг л түүнийг хутгаар зоож буйтай таарсан гэсэн.

Би жоохон дахиад жоохон тэсчихсэн бол Сухо ах орж ирээд би түүнд тийм зүйл хийхгүй байх байсансан. Эсвэл дахиад жоохон удаан гэрлүүгээ ирсэн бол.

Ердөөсөө надад тэр явдлын дараа дүүрэн харуусал үлдсэн. Тэгэхгүй яавдаа ингэхгүй яавдаа гэсэн. Гэхдээ нэгэнт тийм нөхцөл байдлаас харсан хэн ч надад түүнийг юу хийх гэж байсныг хараад ойлгохоор байсны дээр ээжийн надад хандаж буй тэр хүйтэн яхир харьцаанаас Сухо ах бүгдийг ойлгосон байх.

Ээжид үхтлээ хараалгуулж цагдаа дээр бүтэн 3 өдөр байсны эцэст ээж ч биш харин оронд нь Сухо ах цагдаагийн газрын гадаа байж билээ. Уйлж суухад минь надад итгэж буйгаа бас надад буруу байхгүй харин ч хохирогч нь чи гэж хэлж байсансан.

Эргээд гэртээ ирэхэд бүх л зүйлс тартагтаа тулчихсан байсан. Хайртай хүнийг нь алчихсан, амьдралыг нь 2 дахиа сүйрүүлсэн намайг харахыг хүсэхгүй буйгаа гадны хүн байгаа үгүйг ч тоолгүй шууд л зүү шиг хурц үгсээр хэлж, үзэн ядалтын харцаар харахад нь би анх удаа түүний өөдөөс ч бас хашгарсан. Хажууд минь Сухо ах байсан болохоор яагаад ч юм зориг орчихсон.

"Тийм л юм бол тэр үед төрүүлэхгүй байхгүй яасан юм. Тэгтлээ их үзэн ядсан юм бол авхуулчихгүй яасан юм юм. Төрүүлсэн ч гэсэн ингэж өсгөх байсан юм бол хог дээр хаячихгүй яасан юм. Гудамжны амьдралаар амьдарсан ч одоогийнх шигээ ийм үхмээр мэдрэмжийг мэдрэхгүй байх байсан юм"

Алгадалт. Мэдээж би үүнийг хэлснийхээ хариуд алгадуулах нь мёэдээжийн хэрэг.

"Хогийн эцэг чинь хэргээр миний амьдралыг сүйрүүлэхийг хүссэн мэт чамайг 7 сар хүртэл хажууд минь байсан юм. Тэгээд амиа бодоод алга болчихсон юм. Чамайг алах гэж оролдож үзээгүй гэж бодооюу. Амь бөхтэй г*ч**. Яасан ч яасан ч үхэхгүй байсан! Нам-"

"СУН ХАТАГТАЙ!"

"Арай дэндэж байгаа юм биш үү, Хэин яг одоо яваад хувцсаа бэлд, хурдал"

"Тийм ээ яв зайлаад өг чиний хэрэг энд огтхон ч байхгүй"

Гэхдээ уураа гаргах хүн хэрэгтэй байдаг байсан би 7 хонов уу үгүй юу Сухо ахтай цагдаагийн газраас хүүхэд хулгай хийсэн хэргээр хэрэг үүссэн. Ингээд л энэ бүхэн саяхныг хүртэл яг л нэг тойрог мэт үргэлжилсээр байсан юм.

[Completed] The bad main character Where stories live. Discover now