Би: Үгүй ээ чи угаасаа л ийм юмтай байсан биздээ

Бэкхён: Чи ийм галзуу амьтанд сайн болчихоод

Би: Холл! Хэн чамд сайн гэсэн юм

Бэкхён: Тэгээд яах юм

Би: Гол юмаа ярь

Бэкхён: Би чамд харуулах болно. Би энд зүгээр нэг ирээд чамд яршиг удаад байгаа юм биш. Хийсэн зүйлийнхээ төлөөсийг төлж зовох ёстой бол зовох гэж ирсэн. Чи тайвширч байвал надад чиний амнаас гарах үг хамаагүй. Гэхдээ жагсаалт. Тэр жагсаалтыг цугтаа дуусгацгаая. Хэдий цөөхөн  үлдсэн ч хамаагүй бага багаар хийцгээгээд жагсаалт дуусах үед чиний бодол чинь өөрчлөгдөөд хоёулаа аз жаргалтай амьдрах болно. Чамаас хүсэх зүйл гэвэл надад итгээч. Ганцхан удаа надад итгэчих. Чамд хайртай гэдгээ харуулж, амьдрал ямар гайхалтай болохыг мэдрүүлэх болохоор намайг өөрөөсөө түлхэлгүй надад өөрийгөө өгөөч тэгэх үү

Би: хэрвээ миний бодол өөрчлөгдөхгүй байвал чи намайг зүгээр орхино биздээ

Бэкхён жуумалзан: Тийм юм болохгүй

Би: Хөөрүү амьтан!

Бэкхён ширээний ард босож зогсон гараа сунгаж харин би уруулаа хазан хэсэг бодож байгаад түүнд галзуу хэдий ч сүүлийн боломжоо олгосон юм.

Би ч мөн адил босож түүний сунгасан гарнаас барих үед тэр шууд л гарнаас минь угзарч уруул дээр минь үнссэн ч би түүнийг түлхэн холдуулав.

Бэкхён: Өөрийгөө өгнө гэчихээд!

Би: Битгий хүнд дураараа хүрээд бай.

Бэкхён: Чи өөрөө битгий өөдөөс хараад уруулаа хазаад бай

Би: Уруулаа хазах үгүйгээ хүртэл чамаар заалгах ёстой юм уу

Бэкхён: Тийм дахиж хажууд минь намайг харж байхад уруулаа хазах юм бол дахиад үнсчихнэ шүү! Тийм зүйл хүртэл хийчихээд.

Би: Яаа чи наадхаа хэзээ хүртэл ярих гэсэн юм гэж хэлэхэд тэр ширээ тойрон хажууд ирж ширээн дээр хагас суугаад: Гэхдээ үнэхээр би ойрд ямар их даруухан байсан гээч! Тэгсэн чи унтаж байгаа барыг сэрээчихсэн. Тийм байж ядаж битгий уруул амаа хазаад тэвчээр бараад бай за юу жоохноо гэж хэлчихээд дахин уруул дээр минь хурдхан үнсээд холдов.

Би тэр чигтээ түүний хараал идсэн дайралтанд өртсөөр зүрх минь дааж чадахаа болин улмаар тархи руу минь нөлөөлөн юу ч хэлж бас хийж чадахгүй зогссоор.

[Completed] The bad main character Where stories live. Discover now