Ина: Хэргээр сонсоогүй шүү. Хоолны материал авах гэж гарч ирсэн хаалттай танай байрны дэлгүүр онгорхой байсан юм.

Би: надад хэлэх үг алгадаа

Ина: Шууд л хэлчихье. Би тэгж энд тэнд юм яриад явдаг хүн биш хэлэх юм байвал шууд өөрт чинь хэлчихнэ тийм болохоор хүн мэдчихнэ гэж айгаад хэрэггүй.

Ина: бас хэлсэнчлэн шууд хэлэх юмаа хэлчихдэг болохоор найзууд болцгооё. Үнэндээ чамайг хөөрхөн болохоор Боббитой хардаад эвгүй ааш гаргаад байсан юм. Нэгтээ чи өөрөө өөрийн гэсэн адал явдалтайгаас хойш хардахаа болилоо тохирох уу?

Дэбакк, эд нар үнэхээр ямар гээчийн шулуун шударга хүмүүс юм бэ.

Би: Надад ч бас араар ярьснаас хэдий ичгүүртэй ч байсан хамаагүй нүүрэн дээр минь хэлэх нь таалагддаг юм. Тохирлоо гэсээр бид гар барилцан дараа нь хэдэн уух юм хоолны материалтай хамт аван Боббигийнхруу явцгаав.

Тэдэн дээр ирж найзууд болсны үдэшлэг.

Боббигийн тагтан дээрх түшлэгтэй сандал дээр халуун кофэ уунгаа Ина бид хоёр одтой цэлмэг тэнгэрийг харан сууна.

Ина: Хайртай юу?

Би: Юу

Ина: Тэр өдрийн залууд? Ингэж хэлэх эвгүй ч хүн өөрт ямар ч хамааралгүй хүнд анхныхыгаа өгнө гэдэг утгагүй хэрэг

Би бага зэрэг инээмхийлэн аяганыхаа амсраар оролдонгоо: Анх сайн байсан юмаа. Гэхдээ удалгүй тэр нь үзэн ядалт үгүй ээ зүгээр л гомдлоор солигдоод дургүй болчихсон юм

Ина: Үерхэж байсан юм уу, хэдэн жил болж байгаа юм

Би: сар, танилцаад нэг сар болоод тэр хоорондоо зүгээр л найзлаж байгаад тэгээд л бие биедээ дургүй болчихсон юм

Ина: Холлл! Чи ч тэгж байгаад их сонирхолтой амьдралтай юм гээч, ганцаараа амьдардаг тэгээд бас ойлгож байгаа биздээ

Бид үүр цайтал миний бас тэдний тухай ярьж суусан. Хэн нэгэнтэй бүгдийг биш ч сэтгэл дотор бугласан энэ их зүйлсээс ядаж хагасыг нь ч болтугай ярилцана гэдэг үнэндээ их сайхан юм.

Энэ бүхэн хэтэрхий хурдан санагдахгүй байна гэж үү. Надад үнэндээ ингэж бодох тусам яагаад ч юм уйлмаар санагдаж байсан юм. Санагдах биш ээ би уйлсан. Найзтай болох ийм амархан гэж үү? Ердөө 12 цаг хэрэгтэй байсан юм уу?

Яг л намайг хурдхан шиг мэдэрч чадаагүй, хийж чадаагүй зүйлсээ хийчихээд энэ ертөнцөөс хурдхан шиг арилаад өг! гэж байгаа юм шиг л.

Маргааш нь Бобби, Ина хоёртой цуг өглөөний цайгаа уун дараа нь хамт сургууль явцгаав. Сургууль орсон даруйд өөдөөс Жэвон гүйж ирэн мөрөөр минь тэврээд үсийг минь сэгсийлгэн

Жэвон: Яав аа, амаа хаа

Би амаа жимийгээд: Та нар ч үнэхээр намайг гайхуулж ханахгүй хүмүүс юм аа

Жэвон: Зүгээр л юу хиймээр байн, яамаар байна, хэнтэй танилцмаар байна, хэн нэгэнд юу гэж хэлмээр байна тэр болгоныгоо л хийлдээ хөгжилтэй шдээ

Би: Тэгвэл, надаа жоохон эвгүй байгаа болохоор гараа авчих

Жэвон инээгээд: Хурдан сурж байна шүү гэхдээ нөгөө хүн чинь зөвшөөрөх эсэх бас хамаатай явцгаая гэсээр гарандаа миний толгойг хавчуулсаар олон хүүхдийн дунд ангируу явцгааж нөгөө хэд бид хоёрыг шоолж байсан юм.

Өдөр гэртээ ирэн хэсэг унтаж байгаад хонх дуугарахад сэрэв. Камерт хэн ирсэнийг харвал Бэкхён байсанд амандаа хараал урсгалаа.

Яаж мэдчихдэг байна аа. Онгойлгож өгөхгүйгээр цааш явсан ч түүний "Гэртээ байгааг чинь мэдэж байна, нэг зүйл хэлчихээд л болоо хаалгаа онгойлгочих" гэж хэлсэнд нэг өөрийгөө тайвшруулчихаад хаалга тайлж өгөхөд тэр тээшээ барьчихсан зогсож байсанд

Би: Чи солонгосоос явж байгаа юм уу ашгүйдээ

Бэкхён инээн толгойгоо сэгсрээд: Үгүй ээ гэрээсээ л явсан юм

Би хоолойгоо засаад: Тэгээд юу хэлэх гэсэн юм. Бидний сүүлийн уулзалт тийм ч сайхан одоо ингээд инээмсэглээд ярилцахаар байгаагүй

Бэкхён уруулаа хазан дараа нь шүлсээ нэг залгичихаад: Тэхээр цуг амьдарцгаая!

Та нар намайг хөөргөчихсөн болохоор дахиад хэсэг! 😂❤️ Баярлалаа хөөрхнүүдээ

[Completed] The bad main character Where stories live. Discover now