Би хоолойгоо засаад "Намайг Ким Жунин гэдэг. Бараг л таны хүргэн болох хүн байх аа. Та надад туслаарай. Үнэндээ би Жүёоныг жаахан,  маш жаахан уурлуулаад хүлээж байгаа юм л даа" гэчхээд малийтал инээлээ. Жаргалтай байна.

Хоёр эгчтэйгээ уулзах цаг товлочихсон болохоор түүнтэй удаан ярилцаж чадсангүй. Харин буцах өдрөө товлочхоод хурдхан эгч нартайгаа уулзахаар чавхдав. Тэд ч намайг алах байх даа. Тэд Жүёоныг мэддэг болохоор намайг бүр ч зэмлэх байх. Бүр Жүёоныг ч харааж магадгүй юм. Бурхан л мэдэг. Зодуулчихгүй л бол бусад нь яахав!

Том зоогийн газарт аав ээж хоёр захиалга өгчихсөн байдаг шүү. Зөөгчөөс нэрийг нь хэлэн асуухад толгойгоо дохиход нь дагаж яваад хоёул хамт ууртай царайлан суух эгч нар дээрээ ирлээ. Тэд нар бүр хөөрхөн болчихсон байна! Бараг мяраалаад улаан хацар мацартай болчихсон юм биш үү!

"Чи 10 минут хоцорлоо. Нэг мөсөн дахиад алга болчихгүй яасан юм айн!" гэж аманцараараа Жун А босож ирээд миний толгой руу дэлсээд авах нь тэр.

Амаа ангалзуулсаар толгойгоо барин тэрэн рүү муухай харлаа. Тэгэхэд Жун А нүдээ томруулаад "Юундаа муухай хараад байгаа юм чи! Нэртэйгээр нь дахиад гарч гүйгээч!"

Би худлаа инээсээр эгчийгээ тэвэрлээ. "За уучлаарай даа Жун А. Бяцхан дүү чинь алдаа гаргаснаа ухаараад эргээд ирлээ шүү дээ. Алив ээ,битгий уурла. Та чинь ямар хөөрхөн болчихсон юм бэ айн?" гээд эргүүлж тойруулж харахад цаанаас том эгч босож ирээд миний хацрыг илэв.

Ишш, багадаа гоймон булаацалдаж өссөн эгч нар минь ийм том болчих гэж. Хөөрхөн болчихжээ. Хөөрхөн байна. Надтай надгүй сайхан л амьдарсан байна. Турж эцээд, намайг өгүүлээд бөөн юм болж байгаа юм байх гэсэн чинь үгүй шүү.

"Уучлаарай, эгч нараа" гэхэд тэдний уруул өмөлзөж эхлэхэд би тэднийг уйлах нь гэж мэдэв. Тэгээд сандал дээр суулгаад гар гарт нь нэг нэг салфетка бариулаад "Уйлж болохгүй шүү. Та хоёр уйлвал энэ ресторан нурна штэ. Ээ битгий л дээ" гэсээр уйлуулахгүй тулд аргадаж байлаа.

Өөрийнхөө авьяасаар тэднийгээ аргадаж, эндэхийн нэрийн хоолноос тэдэнд авч өгөв. Өнгөрсөн жилд нэг хүүхэдтэй болж, нөгөө нь найз залуутай бараг л нөхөртэй болсон гэнэ. Намайг бараг л дэлхий даяар хайсан гэх утга бүхий үг хэрэглэж би ч багагүй инээгээд авав. Бүх хүмүүсийг зовоож байсан намайг тэнгэр гэсгээх болтугай! Ямартай ч миний хажууд намайг гэх хүмүүс маш олон байдгийг мэдэж авсандаа таатай байна.

Girlfriend | completedWhere stories live. Discover now