T-25

2K 209 8
                                    

Бидний өнгөрүүлсэн энэ бүх цаг хугацаа, хайрыг жинхэнэ утга учрыг заах болно
Don't wanna be out of time
Нэг нэгнээсээ хол байсан ч
The paper cuts in my hand
Би ганцаараа биш ээ

Exo-cbx-Paper cuts

"Би тэр үед зүгээр л таныг их үзэн яддаг байсан. Танд бүх юм бий. Аав танд гаднаа хүйтэн ханддаг болохоос биш дотроо үнэхээр их хайрладаг байсан"хэмээгээд Жиёон миний өмнө сөхрөн суусан юм. Тэр өмнө нь надаас уучлалт гуйсан ч сөхөрч байгаагүй юм.

"Намайг уучлаарай эгчээ. Хүмүүсийг уйлуулж, уурлуулж биесээс нь салгах надад зугаатай санагддаг байлаа. Харин би үүнийг өвчин гэдгийг мэдээд тэр дор нь эмчилгээнд явж эхлээд одоо үнэхээр зүгээр болчихсон юм шүү. Зүгээр л тэнэг өсвөр настан. Хэтэрхий тэнэг охин. Үнэндээ би тантай дотно болохыг хүсдэг байсан юм. Харин та намайг нэг нүдээрээ ч харж байгаагүй. Ирсэн өдрөөсөө л над руу муухайгаар жигшин харж, зөрөх болгондоо эрүүгээ өргөн ихэмсэгээр алхдаг байсан. Надад аав ээж байгаа ч би айлын ганц мэт мэдрэгдэж,айлын ганц л болчихъё гэж бодогдож эхлэсэн тэр мөчөөс би таныг үзэн ядаж алахыг хүсдэг болсон. Би одооноос тантай хэзээ ч уулзахгүй. Дахиж тийм зүйлээс хол байна. Намайг уучлаач дээ"

Би айлын ганц охин байсан. Нэг л өдөр ээж маань бүх хувцсаа аваад гарахдаа намайг түлхэж унагачихаад хаалга саван одсон юм.

Би айлын ганц охин байсан. Аав надад хэзээ ч өөрийн охин шиг хандаж байгаагүй ч "Охиноо үнсэхгүй юм уу?" гэж асуухад юу ч хэлэлгүйгээр үнсчхээд л гардаг байлаа. Харин үхэхийнхээ өмнө тэр надад "Хайртай охин минь, миний охин" гэж хэлсэн.

Би айлын том охин болсон. Нэг л мэдэхэд би дүүтэй болчихсон байсан. Аав тэр охиныг ээжтэйгээ хамт гэрт минь орж ирмэгц тэврэн дээш агаарт өргөн эргүүлж байлаа. Тэд л миний ээжийг хөөчихсөн. Аав миний ээжээр тэднийг сольсон гэж бодох болсон.

Би аавын охин байхаа больсон. "Би чамд зохих хэмжээгээр нь мөнгө өгнө. Би бүхнийг чамд харамгүй өгөх болно. Харин миний нүдэнд үзэгдэх хэрэггүй. Зөвхөн дуудсан үед л ирэхэд хангалттай" гэж хэлээд тэр намайг өөрөөсөө түлхсэн. Гэвч энэ нь намайг хойд ээж дүү хоёроос холдуулах гэсэн санаа байсныг сүүлд ойлгосон юм.

Цаг урсан өнгөрсөөр аль хэдийнээ 8-ийг заажээ. Хадгалсан дугааруудаа гүйлгэсээр Гүми дээр ирээд зогслоо. Тэр завтай байгаа болов уу? Бүх зүйлээ хадгалаад үлдээлгүй хэлмээр байх юм. Ганцаараа мэт санагдаж, хэн ч миний талд байхгүй юм шиг мэдрэмж цээжнээс минь урган гарах ажээ. Би яг л хорвоод илүүдсэн мэт санагдана. Гэхдээ ганцаараа байх нь сайхан шүү дээ. Хэн нэгний итгэлийг минь алдахыг харахгүй, хуурамч гэх нэртэй хүмүүсийг өөрөөсөө зайлуулна. Ганцаараа байх сайхан.

Girlfriend | completedWhere stories live. Discover now