V-3

3.8K 307 4
                                    

Заримдаа үнэн худал хэлснээс ч илүү их шархлуулдаг
Тэр шархыг амсахгүй гэж бид үнэнээс нүүр буруулдаг
Аюултай гэдгийг мэдсээр байж
Итгэлгүйхэн гар хүрнэ, худал хэдий ч
Чи минь миний талд байж үүнийг хийсэн бол
Би түүнд чихэрлэг худал үгс хэлсэн...

Exo- Sweet Lies

Дөрвөн жил сураггүй байгаа гэнэ ээ! Ганц надаас болж уу? Би өөрийгөө тэнэг гэж хараасаар ирсэн. Харин одоо тэрнийг тэнэг гэх ч багадах юм байна! Хэн нэгнийг санан үгүйлсэн байхад тэр одоо энд байхгүй байна шүү дээ. Энэ үнэхээр хэцүү юм.

"Чиний захиаг уншаад гарсан. Тэр өдөр бороо ихтэй өдөр байсан шүү дээ. Бид араас нь гарах гэсээр байтал бороон дундуур гүйгээд алга болчихсон. Чамайг явсны дараагаар ганцаараа байх хугацаа өгсөн юм. Тэгтэл бүтэн долоо хоног холбоо бариагүй болохоор очиж болох бүх газар руу нь очиж үзсэн ч хаанаас ч олоогүй. Одоог хүртэл шүү дээ..."

"Миний л буруу. Тэр үед тэрнийг сонссон бол ийм юм болохгүй байсан юм. Өөрийнхөөрөө зүтгэж, тэтгэлэг авсан байсан ч явах хэрэггүй байж. Одоо тэгээд яах вэ? Би тэрнийг хаанаас олох вэ?" гэхэд Гүми гарнаас минь атгалаа.

Энэ бүгд миний л буруу. Тэр надад тайлбарлах гэж оролдох болгонд би халгаадаггүй байсан. Сонсчихсон бол ийм юм болох байсан гэж үү? Эцэг эх нь яаж байгаа бол? Төрсөн үр нь бүхэл бүтэн дөрвөн жил сураггүй байхад яаж зүгээр байв гэж дээ.

"Каин эцэг эх хаана байгаа юм?" гэхэд Гүми дахин санаа алдав.

"Тэд хоёр жилийн өмнө Канад руу нүүчихсэн. Тэндээс ч гэсэн Каиг хайдаг л гэсэн. Сухо л тэдэнтэй холбогддог"

Уг нь ийшээ машинтай ирсэн ч Гүмигийн хэлсэн үгнээс болоод машинаа мартчихаж. Машингүй явган хүний замаар алхаж явна. Тэр одоог хүртэл сураггүй байгаа. Яагаад? Юунаас болж тэр вэ? Ганц надаас болж өөрийн амьдралаа зольчихлоо гэж үү? Анхнаасаа л бид учрах хэрэггүй байсан юм.

"Чиний амнаас ядаж баярлалаа гэдэг үг гарахгүй нь ээ?" гэх түүний хоолойг сонсоод би түүн рүү харлаа.

"Баярлалаа"

Каи инээж байлаа. "Зүгээр дээ"

Би тэрний гарнаас татан зогсоогоод гэрэлд түүний царайг харав. Үнэндээ тэр зодолдсон юм л даа. Нэг байсан бол араас нь нөгөө хэдэн юмнууд нь гараад ирсэн. Тэгээд л нэг хүний эсрэг зургаа болж зодолдоод Каи бид хоёр зугтчихсан. Гэтэл тэрний царай харахын эцэсгүй болчихож.

Girlfriend | completedWhere stories live. Discover now