L-21

2.1K 194 10
                                    

Гэхдээ би мэдэхгүй байна
Миний сэтгэлд чи хэзээнээс орших болсныг
Би мэдэхгүй байна
Чамайг хараад догдлох шалтгааныг
Намайг хараад өнгөрөөд явсан ч болно
Намайг санах хүртэл чамайгаа хүлээх болно

EXO CBX-For You

Jooyoung's P.O.V

Элсэлтийн ерөнхий шалгалт миний бодсоноос илүү амархан байсан юм. Яагаад ч юм маш их бэлдсэн болохоор ч юм уу их амархан давчихсан. Энэ жил шууд л машинд миний материалыг хийгээд тэр машин хариуг гаргаад ирсэн. Гурван хичээлээр өгсөн би санаа зовох зүйлгүй 800 оноо авсан байлаа. Каид хэлтэл тэр надаас илүү баярлаж байв. Гэхдээ Парис явах нэг л эвгүй санагдаад давхар Америкийн их сургуулиудад өөрийнхөө материалыг явуулж, эеш-ийн дүнгүүд,гаргасан амжилтуудаа хавсарган явууллаа. Хариу нь хоёр сарын дараа ирнэ гэж мэйл ирсэн юм. Харин би үүнийг Каид хэлээгүй...

Шалгалтаа өгөөд амьдралынхаа хамгийн том давааг давчхаад сэтгэл хангалуун байгаа надад одоогоор хийх зүйл алга. Каи цагийн ажил хийж байгаа ба тэр нь гэртэй ойрхон болохоор хааяа тэрнийг очиж хардаг юм. Хийх юм олдохгүй байгаа болохоор Каи руу явахаар шийдлээ. Тэр баярлана гэдэгт итгэлтэй байна.

Хувцасны шүүгээнээсээ женсэн шорт, хар өнгийн малгайтай цамц авч хурдхан өмсчхөөд кетээ углаад гэрээсээ гарлаа. Гадаа тогтуун сайхан байна. Цамцныхаа малгайг буулгах гэсэн ч нүүрээ будаагүйгээ санаж буулгасангүй.

Кафеных нь ойролцоо ирэхэд машинаас Жиёоныг бууж ирэхийг харлаа. Тэр гартаа барьсан цүнхээ хоёр тийш нь савсагнуулсаар Каин ажил руу орчих нь тэр. Би хөмсгөө өргөн зөөлөн зөөлөн алхсаар орж хамгийн захын ширээнд суулаа. Жиёон текнийх нь урд суусан байх бол чанх урд талд нь Каи кофегоо хийгээд зогсож байх ажээ. Би яг юу хийгээд байгаа юм бэ? Яагаад нууцаар хараад байгаа юм? Каи хэзээ ч намайг гомдоохгүй шүү дээ.

Үгүй ээ...

Жиёон Каин хацарт хүрч байна. Харин Каи юу ч болоогүй мэт доош харан хийх зүйлсээ хийнэ. Би хэсэг тэднийг харж байгаад тэсэл алдаж тэдний зүг алхлаа. Каи намайг хараад гайхсан бол Жиёон анхнаасаа мэдэж байсан гэсэн шиг ямар ч нүүрний хувирал гаргаагүй юм.

"Хүүе, эгч энд юу хийж яваа юм?"

Найз залуугийнхаа ажлын газарт ирж байна! 

Girlfriend | completedWhere stories live. Discover now