48

1.5K 178 18
                                    

"Бүх зүйл хоёулангийнх нь хувьд дуусчихсан бололтой тийм үү?...Би ойлгож байна аа. Намайг тэгээд орхиод явахад хэр их өвдснийг чинь... Гэхдээ одоо тайлбар тавихад хэтэрхий оройтсон бололтой тийм үү?... Би баяртай байна. Яагаад гэвэл миний хүүхдүүд мөн чи аз жаргалтай байгаа болохоор... Тэд надтай үнэхээр адилхан юм... Яг л жижигрүүлсэн Ким Тэхён мэт. Чи л жаргалтай байвал би үхсэн ч хамаагүй ээ. Яаж ч зовсон та гурвынхаа төлөө явах болно. Чи минь сайн аав болжээ. Нээрээ шүү би гуниглахгүй байна.......Чи намайг энэ дэлхий дээр байгааг мартсан ч хамаагүй ээ. Чи минь л инээж байвал. Тэднийг намайг "Ах" гэж дуудахад...би зүрхгүй болсон ч гэлээ. Хоосон зайд минь хөндүүр оргиж байсан. Тэднийг намайг танихгүй мэт хүлээн авахад зогссон зүрх минь өвдөж байсан. Намайг үзэн ядаж байгааг чинь ойлгож байгаа....гэхдээ би та гурвынхаа төлөө энэ бүгдийг хийснийг ойлгоорой. Ээж чинь намайг үхсэн мэт хоёр жил түүнээс яв гэж хэлсэн. Тэр саналыг хүлээж авбал биднийг зөвшөөрч намайг хүргэнээ гэж харах болно гэсэн. Гэхдээ энэ бүхэн худлаа байж....Би хэтэрхий тэнэг байсан. Хэдий тэгсэн ч та гуравтайгаа үлдэх ёстой байсан юм. Чамайг гэх миний хайр хэзээ ч хувирахгүй. Гэвч чинийх хэдэн жилийн өмнө хөрчихсөн бололтой. Намайг одоо хүлээж авахгүйг чинь мэдэж байгаа болохоор... битгий Уучилалт гуйгаарай... Чамайгаа аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна. Жимин сайн аав юм. Надаас илүүтэй тэр хүүхдүүдийн минь эцэг байх ёстой байж....Аз жаргалтай амьдраарай. Хайртай....Хайртай шүү. " Тэхён эргэж харан хаалгны бариулаас татахад Жонгүг түүнийг хүчтэй татан энгэртээ наан тэврэв.

Надаас дахин битгий яваач...гуйя

𝐕𝐊𝐎𝐎𝐊 𝐌𝐎𝐌𝐄𝐌𝐓𝐒Where stories live. Discover now