39

1.5K 179 18
                                    

Тэд хаалгаар гаран гүйн гарч байгаа тэхёныг арай л ядан зогсоод чанга алгадах нь тэр.

Тэхёнд ямар буруу байгаа юм бэ?

"ЧИ....ЧИ ЯАЧИХААД БАЙГАА ЮМ! ГАЛЗУУРАА ЮУ? ТҮҮНИЙГ ИЙМ БАЙДАЛТАЙ ОРХИОД ЯВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ???!....Чи ч хөгийн новш юм даа!!!" Хусог түүнийг цохихоор гар далайсан ч Намжүүн түүнийг зогсоон "Хэдий их уурлаж байгааг чинь мэдэх ч эхлээд юу болсон тухай үнэнийг сонсох хэрэгтэй шүү дээ?"

"Х-хүүхдийг минь....сайн хүн болгоорой..." Тэр арай ядан нэг өгүүлбэр хэлж дуусгаад ихэр татсаар машин руугаа хурдтай гүйлээ.

"Түүнийг ингээд явуулчихаж болохгүй ээ! Жонгүгийн ээж юу ч хийсэн байж магадгүй?"

"Үнэхээр болохгүй болоод л тэр биднээс зугтаад байна. Тиймээс орхисон нь дээр..."

"Гэхдээ...тэр саяхан юу ч болж байсан хамаагүй түүнийг орхихгүй гэж амалсан биш билүү? Ямар нэгэн зүйл болсон л болж таарлаа."

"Бурхан минь! Юу л болоод байна даа..."

______

Энэ үед жонгүгийн өрөөнд.

"А-ахаа б-би яах юм бэ??
М-миний з-зүрх үнэхээр их ө-өвдөөд байна? "Тэр ихэр татан чангаар уйлах бол Жимин түүний хажууд ирэн зөөлөн тэвэрсээр нурууг нь илэн"Зүгээр дээ...Тэр эргээд ирэх болно...Тайвшир... Өөрийгөө биш юмаа гэхэд гэдсэн дэх хүүхдээ бодох хэрэгтэй."

"Яагаад...яагаад орхиод явчихаж байгаа юм бэ?... Юу ч болсон бай хамаагүй хамт байна гэж амлаа биз дээ? Ахаа надад хариулаач?" Тэр зогсоо зайгүй уйлсаар ярихад ч хэцүү болж байлаа.

"Хэрвээ чи хүсвэл....Би чиний хажууд байж болох уу?"

Жонгүг үг дуугаралгүй түүний энгэрт шигдэн уйлж эхлэлээ.

Жимин гүнзгий амьсгаа авсаар нүднээс нь гарах нулимсаа цааш залгин "Хэрвээ чамайг зөвшөөрвөл би та хоёрынхоо хажууд байж үхэн үхтлээ хайрлаж болох уу? Тэхён байхгүй зайг би нөхөж та хоёртойгоо хамт амьдарч болох уу? Юу ч байсан хамаагүй надад хэл. Би бүгдийг биелүүлье. Харин над дээр ирэх үү?" Хэмээн түүний чихэнд шивнэхэд Жонгүг түүний нүдрүү ширтсээр "Та юу байсан биелүүлж чадах юм бол.....Тэхёныг...тэхёныг хүү бид хоёр дээр яваад ир."

Жимины царай нь хувхай цайж хэлсэн үгэнд нь цочирдон хоолойгоо зассаар нулимсаа арчин
"Жонгүг ?....Намайг хайрлаж чадахгүй гэж үү? Юу ч болж байсан миний хажууд байж чадахгүй гэж үү? Би чиний хүүхдийг өөрийн хүү шигээ хайрлах болно...гуйж байна."

"Та... үнэхээр үнэнээсээ
я-яриад байгаа хэрэг үү?"

𝐕𝐊𝐎𝐎𝐊 𝐌𝐎𝐌𝐄𝐌𝐓𝐒Where stories live. Discover now