Тэхён: Би тэгээд хамаагүй юм уу та хоёр ойрд арай дэндэж байгаагаа мэдэж байна уу, Наёон гээд тоохоо ч болилоо Наёон ямар ганцаараа жирэмслэх юм уу би хийж өгдөг юм байгаа биздээ би идэж байж--- гэхэд ээж Тэхёны аяганд хачир тавьж өгөөд: Чи хангалттай эрхлээд авчихсан биздээ, бид Наёонд хэн нэгний өгч чадаагүй зүйлийг л өгөх гэж хичээж байна гээд ээж миний төрсөн аав гэх хүн рүү хялам хийчихээд хоолоо үргэлжлүүлж идэв.

Тэднийг зочны өрөөрүү орсны дараа Тэхён бид хоёр гал тогоонд үлдсэн юм.

Тэр миний гараас атган духан дээр үнсчихээд: Уучлаарай, үнэндээ тэр надаас чамтай уулзуулаад өг гэж бараг хагас жил гуйж байна. Эхэндээ уур минь хүрч үгүй гэдэг байсан ч үнэндээ чи ч бас уулзмаар байсан биздээ. Чамайг би түүний харгалзагчтай байнга утсаар ярьдаг байсныг мэднэ, шоронгоос гарахад нь очмоор байсныг чинь ч мэдэж байна, чамайг би хүчлэхгүй ээ бага багаар харилцах гээд үз. Гэхдээ чи дотроо өөртэйгөө тэмцэлдээд байна. Би чамайг дотроо ч тэр гаднаа ч тэр аавыгаа үзэн ядсан хэвээр байсан бол би ийм зүйл хийхгүй байсан. Харин чи гаднаа үзэн ядаж байгаа юм шиг харагдаж байгаа ч дотроо хичнээн их уулзахыг хүсдэг билээдээ. Бидний хурим. Чи минь тэнд аавыгаа нүдээрээ хайж, чиний гарнаас хөтлөөд миний гарт охиныг минь жаргалтай байлгаарай гэж хэлэх хүн чинь миний аав биш чиний төрсөн аав байгаасай гэж чи хүссэн биздээ гэхэд хэлсэн бүх зүйл нь үнэнг илэрхийлж байсан тул би түүний энгэрт шигдэн зүгээр л уйлав.

Дандаа

Дандаа уйлах шалтаг минь болж байх юм. Амьдралдаа уйлах цор ганц шалтгаан минь үргэлж л аавд гомдож, үзэн ядах байх юм. Тэр олон хүүхдүүдэд туслах хамгийн том шалтгаан минь ч бас миний бага нас бас энэ хүн байсан.

Би: Би өөрийгөө ч ойлгохгүй байна Тэхён аа би түүнийг үзэн ядаж байгаа хирнээ ямаршуу байгаа бол яаж байгаа бол хэцүү байгаа болов уу, намайг бодож байгаа болов уу, өнгөрсөнд гэмшиж байгаа болов уу гэж бодоод байх юм. Тэгж бодох тусмаа үзэн ядах нь илүү сэтгэлд амар юм шиг санагдаад тэгсэн хирнээ үзэн ядаж чадахгүй байх юм. Би юу ч ойлгохгүй байна Тэхён аа, би яах вэ, өнөөх л бяцхан охины итгэлээр би түүнийг яагаад ч юм хуриман дээр минь ирэх байх гээд хүлээсэн би тэнэг байгаа биз. Дандаа биелэхгүй зүйлийг түүнээс хүсэж, хүлээж, найдвар тавьдаг"

"Уучлаарай, би чамайг харах нүүргүй гэж бодсон юм. Чиний жаргалтай өдрийг бусинуулахыг хүсээгүй юм" гэсэн хоолойгоор би Тэхёны энгэрээс холдон үүдэнд нулимсаа арчих түүнийг олж харав.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now