~9~

7K 511 5
                                    

7 хоног нүд ирмэхийн зуур өнгөрч би ч өдөр болгон Даниэлтай болзож Тэхёнтой тэгж таарснаас хойш царай руу нь яаж харахаа мэдэхгүй аль болох зугтасхийгээд л өдөр хоногийг өнгөрөөж байна.

Шинэ гарсан кино үзчихээд Даниэлийн гэрлүү очив. Түүнийг хоол хийж байхад би гэртэй нь танилцаад түүнийг хоол болж байна гараа угаачихаад ир гэсэнд угаалгын өрөө орж гараа угааж байхдаа нэг анзаарсан зүйл нь тэнд эмэгтэй хүний шингэн саван, шампунь, хөөс, бүүр ариун цэврийн хэрэглэл хүртэл байв.

Хэдий түүнийг өдий наслахдаа зүгээр байгаагүйг мэдэх ч бүүр ингээд хамт амьдардаг байсныг нь мэдээгүй учир хэсэг гайхсан ч тийм ч их тоосонгүй.

Түүний хийсэн хоолыг идчихээд тэр өөрөө угаана гэсээр аягаа угаан зогсоно. Цагаан сорочкин дээр хормогч зүүгээд аяга угааж байгаа түүнийг хажуунаас харж өхөөрдөж байгаад араас нь тэврэн нуруунд нь нүүрээ наалаа.

Даниэл "Мэдсэн бол чамаар угаалгаад өөрөө тэврээд зогсдог байж"

Би "Би ч романтик эмэгтэй юмаа"

Тэр аягаа угааж дуусан эргэж харан хормогчоо тайлж хажуудаа тавьчихаад "Би илүү романтик гэж өөрийгөө боддог юмсан даанч чамаас жоохон айгаад байдаг юм"

"Юу" хэмээн түүнийг шоолов. "Би тийм хүн идчихмээр санагдаад байна уу"

"Үгүй ээ, чамайг харах болгонд хөтлөмөөр, тэврэмээр, үнсмээр санагдах ч чамд таалагдахгүй чамд эвгүй байх гэж бодоод"

Би "Би таалагддаггүй хүнтэйгээ цаг заваа өнгөрөөж тэгээд бүүр ийм сайхан ааштай байхаар хүн биш л дээ чи мэдэхгүй байх л даа би чамтай байхдаа дандаа инээдэг ч би бусад үед дэндүү муухай ааштай, үнэхээр шүү"

"Мэднээ, надаа анх Сүжон чамайг хэлэхдээ үнэхээр муухай ааштайг чинь хэлж байсан" гээд хамраа үрчийлгэн миний бэлхүүсээр гараа оруулан өөдөөс харав.

Би "Зэвүүн амьтныгдээ, сохор болзоонд явуулах гэж байгаа бол магтах хэрэгтэй шдээ"

Даниэл "Тэгээд би чамтай танилцсан чи зүгээр л өөрийнхөө нэрийг хэлэхэд би үнэхээр л муухай ааштай юм гэж бодож байсан" түүний утас дуугаран тэр харчихаад утсаа авсангүй халаасандаа буцаагаад хийчихэв.

"Хэн залгасан юм гэж асуухгүй юмуу"

Би толгойгоо сэгсрэн "Би тэгж яршиг болоод байдаг төрлийн хүн биш л дээ"

Даниэл "Тиймээ тийм болохоор чинь л"

"Юу гэж"

Даниэл "Сайн"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now