~26~

6.9K 455 7
                                    

Тэхёныг "аваад ир" гэж цаад хүмүүст хэлэхэд цаанаас нэг залуу гартаа улайссан төмөр барьсаар ирж байлаа.

Тэр төмрийг харсан даруйдаа Инжи болон түүний ээжийн нүд нь айдсаар солигдон тогтож ядна. Ээжийнх нь амны скочыг аваад: Тэгээд хэнээс чинь эхлэх вэ. Би хоёр ч боломж олгосон байдаг. Энэ зүгээр л төмөр хэрвээ та 2 хүсвэл өөр хээтэй зөндөө төмөр байгаа насаараа биен дээр чинь байх юм чинь дүрстэй байсан нь дээр юм болов уу яг л миний биен дээрх шиг?

Инжигийн ээж өвдөг дээрээ суун нус нулимстайгаа холилдсоор: Гуйж байна Наёон аа битгий л дээ уучлаарай үнэхээр уучлаарай

Би толгойгоо гэлжийлгэн Инжи рүү хараад: Харин чиний бодол өөрчлөгдөөгүй юу гэхэд тэр сул чичирсэн хоолойгоор "уучлаарай" гэж хэлэв.

Би: Би сонссонгүй юу гэсэн бэ. Нөгөө бардам галзуу Инжигийн хоолой хааччихаавдээ

Тэр юу ч дуугарсангүй. Яагаад зүгээр хараал идсэн буруу зүйл хийсэн юм бол уучлаарай гээд хэлчихэж чадахгүй байгаа юм бэ?

Би: Цагаа олсонгүй бардамнал байлаа

"Аааааааа" Инжигийн ээжийн дээгүүрх хувцсыг залуус тайлж эхлэхэд ээж нь ийнхүү орилж харин би харцаа Инжи рүү шилжүүлэхэд тэр уйлах ч үгүй зүгээр л бие нь чичрэн харан сууна. Цамцыг нь тайлсны дараа гартаа час улаан харагдах төмөр барьсан залуу надаас ззөвшөөрөл авах мэт харахад би толгой дохьсноор тэрхүү байшинд ээжийнх нь хоолойноос өөр зүйл дуулдсангүй.

Үүнийг харж чадалгүй би нүдээ анин зөвхөн хашгарах хоолойг нь л сонсож байв.

Инжигийн ээж газар хэвтсэн чигээрээ: Тиймээ намайг ингэ харин гуйж байна охинд минь битгий гар хүрээрэй бүх юм миний буруу гуйж байна. Чамд хийсэн бүгдээсээ уучлалт гуйя уучлаарай

Би ч бас энэ үгийг хэлж байсан. Зуугаас ч их удаа байх. Харин тэр үед би илүү их тамлал илүү их өвдөлт л мэдэрдэг байлаа. Азтай амьтан. Ээж нь хүртэл өөрийнх нь өмнөөс тамлуулъя гэж ингэж гуйж байхад миний ээж хаана байгаа юм? Намайг хамгаалах хэн байсан юм надад

Би огцом хойш алхан төмөр халааж буй тавцангаас жижиг төмөр авсаар Инжигийн зүг алхав. Тэхён миний нэрийг дуудаж байсан ч миний ухаан санаа зөвхөн өнгөрсөнд өрнөж тэр их өвчин шаналалын жоохонг ч болтугай амсуулах хэрэгтэй гэж бодож байсан юм.

Нэг мэдэхэд л Инжигийн хашгарах хоолой чангарч түлэгдэн шаржигнах чимээ дуулдаж харин би Тэхёны энгэрт тэврүүлэн тэр миний үсийг илэн намайг тайвшруулж байлаа.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now