~35~

5.7K 419 4
                                    

Тэр хүнийг нэг нэгэнгүй ажиглан суухад миний уур улам хүрч байлаа.

Өмнө нь харагддаг байсан тэр их гал цогтой нүднийх нь оч хэдийн бөхөж, гуниг ганцаардал бас гэмшлээр дүүрэн харагдаж байв. Өглөө бүр л жимбийсэн хослол өмсөж, сахлаа соёолохоос нь өмнө байнга л авдаг байсан тэр одоо сахлаа сүүлд хэзээ авсан нь ч мэдэхгүй хайш яаш ургаж, сэтгэлийг минь тэр чигээр нь улдаа гишгэж, жишимчгүй хурц үгсийг нүдрүү минь хараад хэлдэг байсан тэр хүн одоо нүдрүү минь ч харж чадалгүй дальдчин гараараа оролдон хавчганаж сууна.

12 настайдаа л хамгийн сүүлд атгаж байсан миний л санахын дулаахан байдаг байсан тэр гар бага зэрэг эвэршиж, хатуурсан юм уу гэлтэй харагдаж байв.

Тэр яагаад ийм байгаа юм? Юуны ч өмнө сөхрөхгүй хайртай эхнэр, охин хоёроо ч хөсөр хаяж сэхүүн бардам байсан тэр хүн яагаад одоо ингээд сууж байгаа юм?

Түүнийг харснаас хойш энэ өрөөнд хэн ч юу ч дугарсангүй.

Чимээгүйг эвдэн аав хоолойгоо засаад "Тэгээд миний охин аавдаа юу авсан юмбэдээ" гэсээр цаасан том ууттай зүйлийг ухан бас л надаас гэрэвшиж байлаа. Энэ томчуудаас чинь хачин юм гарахнээ?

Би нэг гүнзгий амьсгаа авчихаад тэр хүнийг тоохгүйгээр шийдэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Амин дэм, ойрд жоохон ядруу харагдаад байхаар чинь санаа зовоод, эсвэл Тэхён сая салбарынхаа ажлыг цэгцэлчихсэн юм чинь хэд хоног эмнэлэгт амраад авбал яаж байна эсвэл ээжтэй хамт хэд хоног амралтаар явах ч юм уу, ТИЙМ БИЗДЭЭ ЭЭЭЖ"

Ээж цаад өрөөнөөс гараа арчсаар гарж ирээд "юу тэрэв"

Би: Аав бас таныг цуг эмнэлэгт хэвтүүлэх эсвэл амралтаар явуулах талаар ярьж байлаа. Та хоёрын царай ирэх болгонд ийм байгаад байвал би дахиж ирэхгүй шүү

Ээж: Нээрээ тэгдэг ч юм билүү юу гэж бодож байна хөгшөөн

Аав: Надад санаа тавих хүн аргагүй л миний охиноос өөр байхгүй шүү энэ хоёр хүн ч дээ гэсээр Тэхён болон ээжрүү харж толгой сэгсэрчихээд миний толгойг илэхэд Тэхён, ээж хоёр зэрэг "Яааа" гэж орилон харин бид 2 тэднийг шоолж инээлдэв.

Ээж: Хоол болчихлоо хоолны ширээ явцгаая гэсээр бид хооллож эхлэв.

Сурсан ёсоор аягатай будаан дээр минь аав хачир нэмж өгөн, ээж сайн идэхийг сануулж тэгж байж л хүүхэдтэй болно гэдгийг ч бас давхар хэлж байлаа.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now