~34~

5.9K 398 6
                                    

~2 жилийн дараа~

-: Тэхээр ярилцлагаа та хоёрын хайрын түүхээр үргэлжлүүлэхийг хүссэн юм. Олон хүмүүс Ким Тэхён захиралыг өмнө нь "INS" корпарацийн том охин одоогийн эхнэр Ким Наёоны эгчтэй сүй тавьж солонгос даяар шуугиж байсныг мэдэх болохоор үзэгчдэд маань энэ их сонирхолтой байна гэж бодож байна

Тэхён: Та бүхний гадарлаж байгаагаар бизнес ерөнхийдөө ингэж л өргөждөг. Сүй тавилт, гэрлэлтийн тусламжтай хувьцаа өсгөх, санхүүжилт авах, компаниа өргөжүүлэх зэрэг. Бид хоёр талдаа харилцан тохиролцосны эцэст бизнес сүй тавилт хийж улмаар гэрлэх байсан ч бид бид бие биедээ дурласнаар энэ бүхэн өөрчлөгдсөн гэхүүдээ.

Хөтлөгч: Вуа тэгэхээр анхны харцаар ч дурласан байх магадлалтай гэсэн үг үү

Тэхён: Магадлал бишээ жинхэнээсээ анхны харцаар дурлачихсан юм. Гэхдээ зөвхөн миний хувьд шүүдээ гээд надруу хараад хөнгөхөн толгойгоо сэгсрэн инээчихээд үргэлжлүүлэн: Үнэндээ тэр анх надад дургүй байсан. Түүнтэй дотносох үнэхээр их хүч хөдөлмөр, тэвчээр шаардсан шүү. Бараг дахиад нэг компани байгуулах нь надад илүү амар юм шиг санагдаж байсан гэхэд бүх хүмүүс л инээлдэж хөтлөгч: Тэхээр Ким захирал түрүүлж сэтгэлээ илчилсэн байхнээ. Танд түүний ямар зан их таалагдаж байсан бэ? Анх ер нь яагаад тэгж дургүй байсан юм бэ?

Би: Анх тэр намайг харсан үедээ надаас ерөөсөө харцаа салгаж байгаагүй. Би надруу хүн ширтэхэд их дургүй бас тухгүй байдаг болохоор тэгж их ширтээд байх нь таалагдаж байгаагүй. Гэхдээ би дургүй байгаагүй ээ би 2 дахь харцаар дурласан гэхүүдээ. Одоо бодоход 2 дахь уулзалтан дээрээ би дурлачихсан юм. Гэхдээ бидний ард үүрэх ёстой ачаа, ар гэр, бүх л бүтэн компанийн маань ажилчид тэдний ар гэр байсан болохоор бидний харилцаа маш их ээдрээтэй байсан тэр их тэвчээр шаардсан үе байсан.

...

Хөтлөгч: Үзэгчдээс ирсэн хэдэн асуултан дунд хатагтай Ким-н нийгэмлэгийн ажлын талаар асуулт байна. Анх яагаад энэхүү нийгэмлэгийг байгуулах сэдэл төрсөн бэ?

Би: хүүхдүүд жаргалтай байх эрхтэй шүүдээ. Хэдий би тэдэнд эцэг эхийнх шиг нь хайрыг өгч чадахгүй ч уйтгар гунигийг нь үргээж, тэдэнд энэ хорвоо ертөнцийг гайхалтай бас ямар хайрламаар гэдгийг мэдрүүлэхийг хүссэн юм. Эцсийн эцэст хүүхдүүд ямар ч буруугүй шүүдээ. Тэд хүчирхийллийн бай болох ёсгүй, тэд бие махбод болон сэтгэл санааны дарамтанд байх ёсгүй. Тэд харин инээд, аз жаргалаар цалгисан гэгээлэг байх ёстой. Дэлхий өнцөг булан бүрт маш олон хүүхдүүд энэ зүйлсийг даван туулж байгаа ч би энэ ажлаа зогсоохгүй хүрч чадах газар хүртлээ явж тэднийг аюулгүй, амар амгалан байлгахын төлөө хичээх болноо. Бас үүнийг үзэж байгаа та ч бас хүүхдүүдийг хайрлаж өгөөрэй гэж хүсмээр байна.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now