Би: Дүрэм 1- Хэзээ ч бие биенрүүгээ хашгарахгүй, хоолойны өнгө хэрүүлийг бүр дортгодог гэдгийг мэднэ биздээ

Тэхён: окэе тэр удаанаар толгой дохин хэлэв

Би: Дүрэм 2- хүч хэрэглэхгүй, өвтгөхгүй юу яриад байгааг минь ойлгож байгаа биздээ

Тэхён: Наадах чинь надад зориулсан л дүрэм байнашдээ чи надад хүч хэрэглэхгүй нь тодорхой үгүй ээ хүч хэрэглэдэг ч болоосой гээд худлаа гоншгонож эхлэв

Би: Битгий маяглаад бай Тэ, дараагийнх нь Дүрэм 3- Асуудлыг бага дээр нь шийдвэрлэх

Дүрэм 4- Нууцгүй байх

Дүрэм 5- Бүх юмны хамгийн шилдэг шийдвэрлэх арга бол ярилцах гэдгийг үргэлж санаж яв

Дүрэм 6- бие биенээ уучлаж, энэрч, өршөөж байх

Дүрэм 7- бие биенийхээ хамгийн сайн найз байж жаргалтай гунигтай бүхий л мөчийг нь хамтдаа туулах

Дүрэм 8- Хэзээ ч дэмий хардалт хийж биенээ зовоохгүй

Дүрэм 9- Хайртай гэдгээ өдөр бүр, цаг мөч бүр мэдрүүлэх

Би: би энэн дээр их анхаарах болноо чамайг бодвол би их хүйтэн гэдгээ мэдэх болохоор би энийг өөртөө зориулсан юм. Гэхдээ хосууд бага багаар бие биедээ тавих анхаарал нь суларсаар сүүлдээ бид биенээ хайрлахаа больчихдог, хөрчихдөг гэж зөндөө сонсож байсан

Би: Тэгээд хамгийн сүүлийн дүрэм 10- Аз жаргалтай байх. Хором мөч бүрийг хайрлаж, нандигнаж өдөр бүрийг сүүлийн өдөр мэтээр төсөөлж аз жаргалыг хором мөч бүрээс мэдрэх

Тэхён: Би чамд ямар их баярлаж байна гээч, чамайг ирээдүйгээ баталгаажуулж үүнийг маш чухлаар хүлээж авч үүнийг хийж байгаад

Би: Үүнийг бий болгох их итгэлийг чи надад өгсөншүүдээ

Тэхён: Би чамд үнэхээр их хайртай

Би: Би ч бас хайртай. Маш их

-------------------------------------

"Ким Тэхён" гэх эмэгтэй хүний хоолойгоор бид идэж байсан хоолоо зогсоож дуу гарсан зүгрүү харав. Тэр бүсгүй ойртсоор бидний ширээний хажууд ирэн зогсов.

Тэхён: Өө, Хажин

-: Хэжин!

Тэхён хоолойгоо нэг засчихаад: Аа нээрээ тийм учлаарай, Хэжин

Хэжин: Юу хийж яваа юм энд

Тэхён миний зангидсан хөмсөг рүү харчихаад дараа нь урууланд нь ёжтой инээмсэглэл тодорчихоод түрүүний бүсгүй рүү инээмсэглээд: амраад л аялаад л нэг тиймэрхүү харин чи энэдээ байсаар л байгаа юм уу, хэрвээ завтай явж байгаа бол суулдаа гэхэд энийг л хүлээж байсан мэт нөгөө Хэжин ч билүү Хажин ч билүү хүүхэн суулаа

Тэр хоёр бараг 5 минут орчим намайг байхгүй мэт хоорондоо залуу хосууд шиг эрхлэлдсэний дараагаар тэр надруу хараад: Ингэхэд?

Тэхён: Аан танилцуулахаа мартчихаж миний эхнэр Ким Наёон

Танилцуулахаа мартчихаж? Бурхан минь уур хүрмээр юм

Тэр гараа сунган: Намайг Гу Хэжин гэдэг танилцсандаа таатай байна

Би амандаа түүнийг тоолгүй хоолоо идсээр: И Наёон

Хэжин бантан гараа татаад ширээн дээр надад гайхуулах гэж байгаа бололтой цүнхээ тавиад: И? Хараахан гэрлээгүй байгаа бололтой

Би: Тийм гэсээр Тэхён руу харахад харин түүнд их хөгжилтэй байгаа бололтой шанаагаа тулчихсан инээдээ барьж ядан биднийг чагнан сууна

Хэжин: Аргагүйдээ манай Тэхён чинь тийм ч ирээдүйгээ бэлэглэчихээр найдвартай биш байгаа биз гэхэд нь миний уур хүрсэн ч дуугүй л амаа татахыг нь хүлээн идэж байлаа.

Хэжин: Түүнийг энд ирээд хэдхэн хоногийн дотор хэдэн охидуудыг сольсон гэж бодож байна

Хэжин: би түүнийг хүнтэй гэрлэнэ гэхээр итгэж өгөхгүй л байна шүү тэр хэзээ ч гэрлэлт битгий хэл үерхлийн талаар ч ярьдаггүй байсан

Хэжин: Охидуудыг ашиглаж түүнээс хүссэн юмаа авахаас өөр---

Би хоолоо зогсоон сэрээгээ тавган дээрээ бага зэрэг ширүүхэн тавьчихаад түүн рүү муухай харан: Манай Тэхён? Найдвартай биш? Чи хэтэрхий их чалчих юмаа


Өглөөний мэнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй❤️

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now