E-23

2K 188 8
                                    

Чиний төлөө би шархалсан ч зүгээр ээ
Хамтдаа байхад чамд би зовлон өгсөн болохоор
Гэхдээ чи, чиний хүссэн хайр
Надаас өөр дээр хүнтэй уулзвал илүү жаргалтай байна
Чи намайг хаа ч мартдаггүй байгаасай

Blackpink-Hope not

Jooyoung's P.O.V

"Жүёон...хүлээ л дээ. Гуйя"

Тэр миний бугуйнаас барин зогсоосон байлаа. Би эргэн харж, түүний нүдийг харахыг ч хүссэн ч чадсангүй. Миний зориг хэтэрхий мохчихсон байв. Тэр миний бугуйнаас одоог хүртэл атгасан хэвээр байх агаад би эргээд харчихвал яг юу болох тухай мэдэхгүй нь. Хэн нэгэн надад туслаач. Санан бэтгэрсэн хайртай хүн маань яг одоо миний хажууд байхад яагаад эргээд хараад тэвэрчихэж чадахгүй байгаа юм бэ? Би үнэхээр сул дорой юм.

"Би чамд худлаа ярьсан бүхнээ хэлэх гэсэн юм. Чи мэдэх эрхтэй" гэчхээд тэр намайг өөр рүүгээ татан эргүүлээд цаашаа харан түргэн түргэн алхаж эхлэлээ. Би энэ үед үнэхээр хачин мэдрэмжийг мэдэрч байв. Цаг хугацааг ингээд зогсоогоод өгөөч. Тэр миний гарнаас хөтөлсөн байна. Өмнөх шигээ...

Нэг л мэдэхэд бид өөр нэгэн кафед бие бие рүүгээ харан суужээ. Түүний энэ царай яагаад намайг одоог хүртэл догдлуулна вэ? Тэр яг шидтэн байх. Урт хугацаанд хараагүй түүнийгээ одоо л харж авъя гэх бодолдоо хөтлөгдөн түүний царай удаан гэгч нь ширтэнэ. Тэрний нүүрэн дээр нэг л сорив, ямар нэгэн өө алга. Түүний гар өнөөх хэвээрээ дулаан илчээ тараасаар. Харин түүний зүрх...юуг агуулж, юуг хүсэмжилж байгаа бол? Тэр надад юуг худал хэлчихсэн болоод нүд нь тогтохгүй байгаа юм?

Тэр над руу эгцлэн хараад санаа алдлаа. "Чиний миний тухай мэдэж байгаа бүхэн худал. Би чамд худлаа ярьсан. Өөрсдийнхөө харилцааг авч үлдэхийн тулд энэ бүхнийг хийсэн ч илүү дордуулчихсан тийм биз?" гээд инээвхийлнэ. Тэрний харц яг юуг илэрхийлнэ вэ? Юун тулд өнгөрснийг ярих болов? Түүний энэ үг яг л би бүхнийг засмаар байна гэж байгаа мэт сонсогдож байна. Миний түүний тайлбарыг сонсоогүй, хэд хэдэн зураг ирэхэд л бүх шийдвэрээ гарган ачаагаа бэлдэж, хэл үггүй явсан нь бүгд миний л буруу.

"Надад тодорхой хэлээч, юуг худлаа ярьсан гэж?" хэмээн гоморхонгуй дуугаар хүүрнэлээ. Тэр нүднийхээ урдуурх үсийг хойш нь илнэ. Би түүний энэ үйлдэл дуртай байлаа. Одоо ч хэвээрээ.

"Би чиний дүүтэй унтчихсан. Харин дараа нь би чамайг гомдоохгүй гэсэндээ үгүйсгэж бидний дунд маргаан болоод чи гарч гүйн машины осолд орсон. Чамайг сэргэх хүртэл чиний дүү намайг сүрдүүлсэн. Энэ бүхэн ердөө ганцхан сарын дотор болсон хэрэг. Чиний дүүтэй унтах байтугай би үзэн ядаж байсныг чи мэднэ. Гэвч яагаад ийм зүйл болсон бэ гэвэл шалтгаан нь ердөө архинд хийсэн хар тамхи, хар тамхийг Жиёонд өгсөн Сува байсан юм. Тэд энэ бүхнийг хийж би Жиёонтой нэг оронд ороход Сува чамайг саатуулахаар явсан. Харин тэр үед би мансуурч Жиёоныг чамайг гэж бодож эхлэсэн. Үнэхээр чамайг л гэж бодсон. Чамайг л гомдоож, чамаас салчихвий гэж айсандаа Жиёоныг явуулахын тулд сүүлийн удаа Жиёоны хэлснээр хийгээд амьдралаасаа зайлуулахыг хүссэн"

Girlfriend | completedWhere stories live. Discover now