6. Don't mess with girls

Start from the beginning
                                    

Сэүн: заза чимээгүй байцгаа удахгүй 12 болох нь би явлаа.

гээд гадуураа нэг халад углаад өрөөнөөсөө гарлаа. Каи: дагах уу хэдүүлээ?

Сухо: харин тийн 

Бэкхён: араас чинь очьё

Каи Сухо хоёр Сэүний араас сэмээрхэн дагалаа. Бараг л шөнийн арван хоёр цаг болж байсан тул дотуур байранд хөл хөдөлгөөн байхгүйгээс гадна амралтын өрөөний гэрэл унтраастай 2 давхар тэр чигтээ харанхуй байлаа.

Сэүн дуу аялан алхсаар амралтын өрөөний гадна халаадаа тайлж тавиад хаалгаар ороод : хүн байна уу? би ирлээ 

ямар ч чимээ хүн байгаа гэсэн шинж байсангүйд Сэүн жаахан гайхаж дахин хэд алхтал тор хийн гэрэл асаж Сэүнийг яах ийхийн зуургүй хэдэн охин барьж аваад доош нь харуулж гар хөлийг нь хүлж амруу нь даавуу чихлээ. Сэүний нүд бүлтгэнэн гайхсан бас цочсондоо амандаа бувтнаж, хүлээсээ тайлах гэж үзсэн ч болсонгүй. Сэүнийг чирч сандал дээр суулгаад баахан охидууд дундаас нөгөөх дотуур хувцастай захиа явуулсан охин: за заваан амьтан минь яана гэж бодож ирээв?

Сэүн муухай харж амандаа бувтнав.  Охин: наадахны амандах юмыг авдаа

Нэг нь даавууг суга татсаны дараа Сэүн: яана гэж боддог юм. Хараач 

гээд эрүүгээрээ улаан дотуур хувцасруугаа дохилоо. ОХин: за чам муу шалиг новшийг хашраахаар бид бүгд өнөөдөр цугласан юм. 

Сэүн: яасан гэж хашрааж байгаа юм?

Охин: олон охины сэтгэл зүрхээр тоглосон. Тэр тусмаа чинь манай найз Хэжиныг яалаа айн

Сэүн: хүүе би яасан юм уу? Хэжин өөрөө л салая гэсэн. Тэгээд ч болохгүй бүтэхгүй болоод салдаг болохоос ямар тоглоом хийсэн юм уу?

Охин: чи муу новш яаж ингэж хэлж чадаж байнаа!!!

Энэ бүхнийг нууцаар харж зогсож байснаа Каи: одоо орвол яг Сэүн шиг байдалд орох гээд байгаа юм шиг санагдаад байх юм яах уу?

Сухо: үгүй тэгээд энд найзыгаа орхиод зугталтайн биш дээ орьёооо

гэтэл араас нь нэг том биетэй охин тэр хоёрыг түлхэж нөгөө хоёр ч амралтын өрөөний хаалгаар дөнгөж оров уу үгүй юу унацгаалаа. Том биетэй охин: энэ хоёр новш тагнуулдаад зогсож байна. 

Сэүний өмнө байсан охин: найзууд нь ч бас ялгаагүй юмнууд байгаа биз. Алив охидоо 

гээд арваад охид Сухо Каи хоёрын хувцасыг тайлж чулуудаад дотуур хувцастайн үлдээн Сэүнтэй гурвууланг нь нэг нэг сандал дээр суулгаад хүлж орхилоо. Зүгээр ч орхисонгүй нүүрэн дээр нь арилдаггүй тодруулагчаар "БӨГСӨН НҮҮРТ" гэж бичлээ. Тэгээд дараа нь тур гурвыг сандалтай нь чирсээр Дотуур байрны үүдний хэсэгт орхиод: за ингээд өглөө болж хэн нэг нь ирж хүлээсийг чинь тайлтал хөшөө болж дээ. 

Сэүн: яасан гэж ингэж байгаа юм хөөе

гэж хэлж дуусаагүй байтал амруу нь даавуу чихлээ. Мөн том цаасан дээр "энэ гурвыг 13 цагаас өмнө суллавал дотуур байрнаас хөөнө шүү" гээд дотуур байрны хамгийн том биетэй тамирын сургуулийн эм азарга хочтой Миёон гарын үсэгээ бичээд орхилоо.

Шөнийн 3 цагт Каи арай гэж амандаа чихсэн даавууг амнаасаа гаргаж хаяад: ёооё Сэүн чи ямар хэрэг хийчихсэн юм бэ?

Сэүн дуугүй л бүлтгэнэн. Сухо ч гэсэн удаан оролдсоны эцэст даавуугаа амнаасаа унагаагаад: ёооё би маргааш эрт хичээлтэй шдээ яах уу?

Сэүн дуугүй л  тэр хоёрруу ээлжлэн харна . Каи: ядаж энэ Бэкхён яачихваа араас гарч ирсэн бол мэдмээр л юм даа. 

Сухо: ёооё ядаж ямар ч чанга хүлчихсэн юм. Суллах гэж оролдоод нэмэр алга

гэж сандалаа янз янзаар хөдөлгөн хүлээсээ сулруулчих санаатай оролдож байгаад хойшоо савж уналаа. Сухо: ёоооё 

Каи: зүгээр үү? Толгойгоо хагалчаагүй биздээ

Сухо: өө амар амар ингээд унтлаа.

Ямар ч хүнгүй чив чимээгүй харанхуй дотуур байрны үүдний өрөөнд нэг нь шалан дээр сандалтай хүлээтэй чигтээ унтчихсан нөгөө хоёр нь сандалтайгаа суугаа чигтээ унтсаар өглөө болголоо. 6 цагт дотуур байрны харуул ирсэн ч тэднийг тоохгүй хажуугаар нь өнгөрөв. Каи: ахаа ахаа хүүе бид гурвыг суллаад өгөөч 

Харуул эргэж ч харалгүй: ахыг нь та гурвыг битгий суллаарай гээд мөнгө өгсөн

гээд яваад өгөв. 7 цагаас эхлээд оюутнууд хичээлдээ явж эхэллээ. Бүгд тэр гурвыг харан шоолж таньдаг хүмүүс нь бушуухан хараагүй юм шиг тойроод гарч байлаа. Хэн ч Миёоны гарын шүүс болохыг хүссэнгүй. Алдартан Каи ичсэндээ улайж бараг шатаж байлаа. Каи: Сэүнээс нэг боллоодоо. Ядаж Бэкхён яач ваа

Сухо хэвтээгээрээ: Миёон гэдэг нь тийм аймаар охин юм уу? намайг ядаж босгооод өгчихгүй юм байхдаа

харин Сэүн чанга гэгч нь хурхиран суугаагаараа унтсаар л.

[[Би үнэндээ л бичиж чадахаа больжээ. Гэхдээ ядаж энийгээ дуусганаа за. Цаг гарган уншиж байгаад баярлалаа. Би нь хүүхдээ харангаа зав л гарвал бичиж байнаа :* ]]





You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 07, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now