3. Silent Baekhyun

3.2K 393 93
                                    

Сэүн бараг арван мянган удаа шүдээ угаасныхаа дараа: хэл донин болдлоо

Сухо: цу цу хэлэхийн завдалгүй амандаа хийгээд байхдаа яахав дээ

Каи: миний бие ёстой цоо эрүүл болчихлоо. 

Сэүн: бөс мөсөндөө хийсэн нум бол доол моол тавихад наадаг юм?

Каи: найз нь бүсэндээ биш бөгсөндөө хийсэн шдээ хахаха

Сухо: яанаа наад хэл ам чинь түлэгдээд аймаар болчихжээ. Одоо дахиж битгий шүдээ угаагаарай. Хэд хоногтоо.

Сэүн:Да

Бүгд өөр өөрсдийн сургуульруугаа явцгаалаа. Их сургуульд орж байгаа эхний жил эхний хэдэн долоо хоног бол нэг тийм манан будан дунд байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Бөөн танихгүй хүмүүсийн дунд , хичээл болгоноороо өөр өөр ангид , тасралтгүй цаг гучин минут сууна гэдэг их эвгүй. Багш нар нь арван жилийн багш нар шиг биш. Заах ёстой юмаа яг хэмжээгээр нь заачихаад л  гараад явна. Чиний сурах сурахгүй огт хамаагүй. Учир нь чи нас биед хүрсэн ОЮУНтан болсон учраас хэлсэн юмыг нь цаг тухайд нь бичих ёстойгоо ухамсарласан гэж бодож байгаа учраас.  Бэкхён бол энэ бүхнийг дэндүү сайн ухамсарласан оюутан. Түүний ирц бүрэн, бие даалтууд цагтаа, шалгалтууд амжилттай голч дүн нь ч өндөр. Гэхдээ тэр хийх ёстойгоо л хийдгээс илүү хийх сонирхолгүй. Сайн сурдаг учраас багш нар нь уралдаан олимпиадад их оруулах боловч эхний хэдэн удаад нь орчихоод хичээлд нь нээх нэмэр болохгүй байхаар нь больчихсон.

Улсын их сургуулийн гадаад хэлний тэнхим мэргэжлийн англи хэлний хичээл. Лекцийн танхим дүүрэн Багш нь: ингэхэд манай ангийнханы надад бүртгүүлсэн орчуулахаар шийдсэн эхүүд нь дундаас Бэкхёныг их давгүй санагдсан. Бэкхён тэр орчуулгаа дуусгасан уу?

Бэкхён толгой дохилоо. Багшнь : сайн байна. Нээрээ ямар сэдэв байлаа.

Бэкхён та хэл гэсэн шиг эрүүгээрээ нэг дохилоо. Багш: Анагаахын сэдэв байсан тэ. Шаарлагатай тохиолдолд хэвийн хэмжээнээсээ 10 дахин томордог биеийн эрхтэн. 

Анги тэр чигтээ нир хийтэл инээдлээ. Бэкхёны хажууд сууж байсан булиа биетэй залуу түүнийг нудраад : хахаха эр хүн гэсэндээ овоо сэдэв авчээ

Цаанаас нь нэг илүү үгтэй охин: хммм яасан балиар сэдэв авдаг юм бээ. Эрчүүд л гэхээрээ дандаа эротик юм бодож явдаг юм уу хаашайн

Өөр нэг оюутан: орчуулах юм олдохгүй үздэг юмнаасаа санаа авсан юм байхдаа хаха

Багш: тэр нь юу юм?

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now