1. FRESHMAN

6K 416 79
                                    

Хотын төвд байрлах их сургуулиудын нэгдсэн оюутны байранд өнөөдөр нэг оюутан шинээр ирж байгаа билээ. Түүнийг Ким Жүнмён гэдэг боловч Сухо гэж дууддаг. Яагаад тийм нэртэй болсон бэ гэвэл тэрээр багадаа их СУльдаатай юм шиг харагддаг ч аймшигтай ХОвдог байснаас нь болсон юм. Тэр анагаах ухааны их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Гэр нь өөр хотод байдаг учраас ганцаараа хотод амьдарч сургуульдаа явна. Тиймээс дотуур байранд орж байгаа .

Сухо чемодан цүнхнүүдээ чирсээр 9 давхар дотуур байрны цорын ганц нэг хүн дутуу өрөөг хайн явсаар л. Энэ оюутны байр нэгдсэн байр учраас бүх курсын бас өөр өөр сургуулиудын хотын хөдөөний, эрэгтэй эмэгтэй холилдон байрладаг. Гэхдээ мэдээж өрөөндөө эрэгтэй эмэгтэй нь тусдаа. 

Тэр явсаар 7 давхарын хамгийн мухрын 709 тоот өрөөнд ирлээ. Хамаг юмаа чирсээр хаалгаа тогшоод дотогш орлоо. Хоёр давхар хоёр ортой нийт 4 хүний өрөө ба хамтрагчид нь энэ байранд аль хэдийнээ жил болон түүнээс дээш хугацаагаар байсан архаг оюутнууд байлаа. 

Өрөөний хувьд цэлгэр нэг талдаа гал тогоо маягын булантай тэнд нь хэдэн шүүгээ нэг пликта, хэдэн таваг аяга, нэг тогоо бас нэг ус буцалгагч нэг угаалтуур байрлана. Өрөөний хоёр талд байрлуулсан орнуудын цаана 2 ширээ байх бөгөөд бөөн ном дэвтэр өрөөстэй. Цонхны тавцан дээр дээс, гантил, мөн нилээн олон ширхэг медал харагдлаа. 

Сухо: сайн байцгаана уу? Би өнөөдөр шинээр ирж байгаа Ким Жунмён байна. Сухо гэж дууддаг

Баруун талын доод талын орон дээр муухай царайлан элгээ тэврэн хэвтэх бор залуу: КАИ!!

Ширээний өмнө суугаад ном уншиж байсан нүдний шилтэй залуу шилээ дээшлүүлэн: Бэкхён

Зүүн талын орны дээд талд хэвтээд орны хөндлөн төмөрний доор хөлөө хийгээд гэдэсний таталт хийж байсан өндөр шар залуу ганцаараа инээд алдан: Сайн уу? Намайг ЭРОТИК Сэүн гэдэг танилцсандаа таатай байна. 

Сухо: таатай байна. Гэхдээ яагаад эротик?

Бэкхён: яваандаа мэднээ. 

Сэүн: тхх анхнаас нь хэлчихсэн нь зүгээр байдаг юм.  Манай хоёрыг ойлгоорой. Бэкхён угаасаа барагтай л юм дугардаггүй. Тэгээд байр даяараа наадхыг чинь хэлгүй Бэкхён гэдгийн. Каи бол өөр л дөө даанч өнөөдөр найз охиноосоо салчихсан бөөн уур байгаа юм.

Каи: муу өөдгүй охин намайг ХАРАА ГЭСЭН ГЭЭД БОДДОО. Юу хийж байна хараа жиг шиг

*Энэ үед*

Дотуур байрны өөр нэг өрөөнд нэг охин уйлж өрөөнийх нь хэд нь нулимсыг нь арчиж өгч тайвшруулна. Уйлж байсан охин нусаа татаад: Би юу хийж байна хайраа гэж бичих гэж байгаад дутуу дарагдаад хайраа биш хараа гээд явуулчихсан. Та нар Каи хар гэж дуудуулах ямар дургүйг мэднэ биздээ

Найз нь: цу цу чи ч од Каиг алддаг азгүй л байна даа. Хар гэж дуудсан бол тэгээл авралгүй шүү дээ.

***

Сухо: аль ор нь минийх уу?

Сэүн: миний доор орчих. хи хи хи

Сухо: аан за.

Сэүн: би ч угаасаа ер нь дээр л гардаг л даа. Зарим охидууд гэхдээ дээр гарах дуртай л даа. 

Каи: бодохоор л уур хүрээд байх юм. 

Сухо: 00 нь хаана юм бол?

Сэүн: гараад коридороор чигээрээ яваад шатны хажууд байгаа. Бид нар нэгдсэн 00 нэгдсэн душтэй. Бас нэгдсэн угаалгын өрөөтэй. 

Сухо: за баярлалаа. Та нараас анагаахын оюутан байгаа юу?

Сэүн: байхгүй ээ. Би тамирын дээд. Усанд сэлэлтийн анги.  Бэкхён улсын их сургуулийн гадаад хэлний анги. Каи соёл урлагийн сургуулийн жүжигчний анги. 

Сухо: аан. Би харин анагаахт орж байгаа юм л даа.

Сэүн: нэгдүгээр курс гэсэн үг үү?

Сухо: тйимээ.

Сэүн: Бэкхён бид хоёр 2 Каи 4-р курс

Сухо: аан та бүхэн тусалж дэмжиж байгаарай. Ингээд хамтдаа амьдрах нь байна шдээ.

Сэүн: чи надтай унтах нь байна шдээ хи хи хи

Каи: ёсорхоод яахав дээ хэдүүлээ сайхан найзууд болцгооно. 

[[За шинэ өгүүллэг. Нэрийг нь ингэж товчлоод биччихээр амар юмаа. Тэгээд Мөрөөдлийн хөлөг онгоц киноноос бага зэрэг санаа авч дөрвөн өөр сургуулийн хүүхдүүд нэг дотуур байранд амьдардаг гэж бичлээ. Гэхдээ өөр ямар ч хэсэг ямар ч дүр тэр кинотой холбоогүй миний санаагаар шинээр бичигдэх болно. Тэгэхээр хуулбар хулгай зохиогчийн эрх яригдахгүйээ хэхэ. За тэгээд таалагдвал уншаарай дэмжээрэй :)) Надтай хамт байгаарай ]]

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now