5. Pink

1.1K 208 82
                                    

Маргааш нь Сухо шинэ халад ч авч амжилгүй шууд өнөөх ягаан халадтайгаа хичээлдээ явлаа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л цагаан халадтай хүмүүсийн дунд тэр үнэхээр онцгой бас инээдтэй харагдах бөгөөд ичсэндээ царай нь бараг халаднаасаа ялгаагүй ягаарна.

Хичээлүүд дээр ч багш нар нь түүнийг онцгойлон дуудах бөгөөд зарим нь түүний муугын жишээ болгон ярьж байлаа. Сухо дотроо Сэүнд дэмий л итгэлээ гэж бодон өдөржин ичиж бантаж сүүлдээ уур нь хүрсээр нэг юм хичээлүүд нь дууслаа.
Хичээлийнхээ дараа амралтын танхимд ном уншингаа дуртай дуугаа сонсон хэсэг сууж байтал нүднийх нь хажуугаар нэг ягаан юм харагдах шиг боллоо. Тэр зүгт харвал түүний ойролцоо түүнтэй адилхан ягаан халадтай нэг охин сууж байлаа. Бүгд цагаан халадтай байхад тэр 2 2улахнаа яагаан халадтай байгаа нь гайхалтай онцгой тохиолдол шиг санагдсан тул тэр шуудхан босож түүний хажуугын сандал дээр очиж суугаад: улаан хувцастай угаачихсан уу?

Охин хариу дугарсангүй.

Сухо: уучлаарай намайг сонсохгүй байгаа юм уу?

Охин түүнрүү харсанаа дохионы хэл бололтой хэд хэдэн үйлдэл хийв. Сухо мэдэхгүй учраас гайхсан харцаар хартал тэр цаасан дээр: уучлаарай би ярьж чадахгүй ээ баяртай

Гэж бичээд босоод явлаа. Сухо яаж ч чадсангүй гартаа бичигтэй цаасыг барьсаар хоцорлоо.

Энэ үед
Каи диплом бичих ажилдаа орчихсон ангидаа мэргэжлийнхэн ном дэвтэрүүдийг дэлгэн сэдэвээ олох гэж хичээн сууна. Урлагийн сургууль тэр дундаа жүжигчний анги байх үнэхээр сонирхолтой шүү.  Ялангуяа явцын шалгалт сорил болон дуу бүжиг, тайзны ярианы шалгалтны үед сургуулийн коридор жинхэнэ утгаараа галзуугын эмнэлэг болно гэж мэд. Нэг нь цонхруу харан ганцаараа ярьж , нөгөөх нь шалан дээр хэвтэх шахуу бүжгээ давтаж нэг нь шатан дээр суугаад чихээ даран нүдээ тас аниад амандаа бувтнана. За дууны шалгалттай бүүр яриад ч хэрэггүй. Дууриас авхуулаад поп, рок, хип хоп юу ч дуулж магадгүй. Гэхдээ энэ бүхний эцэст энэ их хичээл зүтгэл бэлтгэл сургуулалтын үр дүнд урлагийн хүн болж түмэн олондоо танигдсан сайн уран бүтээлч болдог юм.

Каи ийн сууж байтал ангийнхан Тэхён ирээд: андаа орой 6 цагт нэгийнхэнтэй танилцах уулзалт болно шүү. Харьж болохгүй шүү

Каи: би байсан ч яалаа байгаагүй ч яалаа харьж унтая оронд нь 

Тэхён: ээе сургуулийнхаа ганц одыг байлгамаар байна шүү дээ бацаануудад гайхуулмаар байна 

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now