Каи: за боль оо сургуулийн биш бүүр улсын од царайлаг V ингэж ярихгүй шүү

Тэхён чангаар инээгээд: за ямар ч байсан явахгүй шүү

Каи толгой дохион: ойлголоо

Түүнийг ном дэвтэртээгээ зууралдаж байтал нэг мэдэхэд 6 цаг болсон байлаа. Урлагийн сургуулийн нэг бичигдээгүй хууль бол курсын ялгаа. Дээд курс бол дээд курс чиний өмнө нь хэдэн жил хаана сурч байсан хамаагүй дээд ангийнханаасаа ах байх ч хамаагүй дээд курсынхээнээ ахаа эгчээ л гэж буудна.
Энэ эхэндээ их эвгүй бялдууч санагдав ч сүүлдээ хүндлэлтэй бас урлагын хүнд байх ёстой эелдэг найрсаг нээлттэй харилцааг бий болгодог.

Каин анги анх 45уулаа байсан бол цөөрсөөр цөөрсөөр одоо 17лаа болсон. Урлагийн босго өндөр учраас зарим нь буугаад өгчихдөг юм. Каи ангийнхаа голд өнөөх сүрхий баатарлаг сүртэй царайгаа гаргаад үсээ хойшлуулаад энэ уулзалт энэ тэрээс нь залхсан царай гарган сууж байлаа. Яг үнэндээ түүн шиг охидын эрлэг сургуулийнхаа тал шахуу охидуудтай болзоонд явж үзсэн хүнд шинэ багц охидуудтай танилцах алтан боломж тул дотроо тун баяртай байлаа.

Дээд курсынхаа тойрч суугаад удалгүй нэгдүгээр курсын учраа мэдэхгүй юмнууд олноороо орж ирээд мөн тойрч сууцгаав. Жүжигчний анги цонхгүй дотор тал нь битүү хар даавуугаар хүрсэн тайзыг санагдуулав байдаг тул ахлах ангийнхан хойморт нь шинэковууд хормойгоор газарт сууцгаасан байлаа. Тэхён: за жүжигчин болохоор зориглон энэ сургуульд орсон нэгийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тэхён гэдэг гэхдээ ихэнх нь Ви гэж дууддаг. Сургуулийн оюутны холбооны дарга тэргүүний оюутан, ардчилсан оюутнуудын холбооны тэргүүн, ирээдүйн жүжигчин 4р курсын ангийн дарга, сургуулийн багш оюутны хамтарсан эрдэм шинжилгээний багын гишүүн 

Каи: ээе андаа эхнээсээ унтлаа. Та наад ахыгаа зүгээр СҮПЕР ОД гээд л мэдээд авчих

Тэхён ярзайтлаа инээгээд: заза ер нь бүх юмны дарга гээд ойлгочихоо

гээд суудалдаа суулаа. Каин ангийнхан ээлж дараагаараа өөрсдийгөө танилцуулж нэгийхэний мэдэж авах ёстой дүрэм журамыг хэлж ярьж байх хооронд Каи нэг охиноос харцаа салгаж чадсангүй. Нээлтийн үеэр тоочиглоод байсан өнөөх хөөрхөн охин нь доод курст нь орсныг мэдээд тэр дотроо"За чамтай болзоонд явахгүй юм бол эр хүн байхаа больж эзгүй хээр очиж амьдарна даа" гэж бодон сууна.

Орой нь дотуур байрны өрөөндөө Сэүн Сухогын халадыг ягаан болгосноосоо хойш хайлсан тугалга шиг болчихсон хамаг юмыг цэвэрлэж амттай хоол хийж зогсоно. Каи оройжин нэг охиныг ширтэхээс өөрөөр юу ч хийж чадалгүй сууж байгаад өрөөндөө дөнгөж орж иртэл Бэкхён ном ёсоороо хичээлээ хийн сууж Сэүн шал арчиж Сухо орон дээрээ буруу хараад суугаад нэг юмыг ихэд нухацтай уншиж гар хөлөө сонин сонин болгоод байж байв. Каи Сэүнрүү хараад нөгөө хоёруугаа эрүүгээрээ дохин: хичээлүүдээ хийж байгаа юм уу?

Сэүн: Бэк ч ойлгомжтой Сухо харин өөр юм хийж байгаа юм шиг байна лээ мэдэхгүй

Каи: хөөе юу хийж байгаа юм? хичээл чинь юмуу

Сухо түүнрүү хараад гар хөлөөрөө дохио үзүүлээд инээмсэглээд: за ойлгосон уу?

Каи Сэүн 2 толгой сэгсэрлээ. Бэкхён: Сайн уу? Танилцаж болох уу? Намайг Сухо гэдэг

Сухо: өө чи дохионы хэл мэддэг юмуу?

Бэкхён дохионы хэлээр: "тийм"

Сухо: өө тэгээд хүн түрүүнээс хойш 4 5 цаг сурах гэж үйлээ үзэж байхад заагаад өгөхгүй яасан юм?

Бэкхён: асуугаагүй биздээ чи

Сэүн: ингэхэд чи гэнэт юун дохионы хэл вэ?

Сухо хоёр гараараа хацраа дараад жуумалзан: би нэг хэлгүй охинд дурлачих шиг болсоон 

гэснээ хацар нь улайж хоосон шалруу харан ганцаараа инээв. Сэүн: ий ий эхний семистрийн синдром нь арай эрт эхэлж байна уу?

Каи: манийх нь бас эхэлчихсэээн

Сэүн: гэхдээ би ч бас нөгөө Сухогын халадтай цуг угаадаг ягаан түрсикны эзэнг бодож л байгаа. Тэр түрсикийн урах юм сан.

Каи, Бэкхён,Сухо толгой сэгсрэн шогшрооод: цу цу цу 

Сухо: эхлээд тийм муухай юм бодож болохгүйшт эхлээд хайрлах хэрэгтэй...

[[hi my name is amara not amraa энэ тэр сайн байцгаана уу? 2 жилийн дараа нэг хэсэг орсон байдаг юмаа. Энийг ер нь мартчихсан байхдоо. Санаж байгаа нь сэтгэгдэл бичээрэй за юу :) ]]

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now