Тэр намайг ч тоолгүй буцаад орондоо орон хөнжлөө дээгүүрээ нөмрөөд хэвтээд өгөх шив. Түүнийг харан бараг 30 минут зогссоноо ухааран унтсан үгүйг нь шалгахаар орлуу ойртож байхад тэрээр жинхнээсээ унтчихсан байх ба толгойгоо хөнжилнөөсөө цухуйлган хажуу тийшээ хараад хэвтчихэв. Зүгээр л түүнийг хараад хэвтмээр санагдаж цээжин дотор ямар нэг жигтэй мэдрэмж төрөн тэр хэтэрхий хөөрхөн ... бишээ үзэсгэлэнтэй, дур булаам харагдаад байх зүрхээ бага зэрэг тайвшруулчихаад зөөлнөөр хажуугаар нь орж хэвтлээ.

Би зүүн гараа явуулан түүний хацарт хүргэхэд бурхан минь энэ ямар гээчийн мэдрэмж вэ? Түүний арьс яагаад ийм зөөлхөн бариад л хүрээд л баймаар санагдаад байгаа юм. Жоохон чанга базчихвал энэ арьс улайчихдаг. Анх танилцахдаа л үүнийг нь мэдэж байснаа санан хөнгөхөн инээмсэглэв.

Бас тэр уруул. Бага зэрэг цорвойчихсон ягаарсан уруул. Энэ уруулыг өчигдөр үнссэн гэдгээ санахад дахиад л өнөөх зүрх хүчтэй цохилоод эхлэв. Үнэндээ түүнийг намайг хариу үнсэнэ гэж бодоогүй байхад хариу үнссэнд золтой уруулыг нь хазчихаагүй. Хэтэрхий цочордсондоо тэр үү эсвэл үнэхээр миний бодож байгаа үнэн бол түүнд татгдаж байгаа болохоор түүнийг үнсэхэд тийм гэхийн аргагүй мэдрэмж төрсөн юм болов уу.

Сандарснаа мэдэгдэхгүйн тулд түүнд муу үнсэлцэгч гэж хэлсэн ч энэ бага зэрэг үнэний ортой байсанд би баярласан. Яагаад ч юм түүнийг цэвэр ариун гэх бодол сүүлийн хэдэн 7 хоног толгойноос салахгүй байсан болохоор бүүр ч батлаад өгсөн үү гэлтэй эв хавгүй, туршлагагүй түүний уруул надад аз жаргал бэлэглэсэн юм.

Гараа явуулан түүний нүдэн дээр эрхий хуруугаа тавин дотроо түүний энэ нүднээс аль хир их нулимс урсаж байсан бол. Ядаж ганц удаа баяр баяслын, аз жаргалын нулимс урсаж байсан болов уу гэх бодол.

Дараагаар нь энэ нүд миний хэлсэн үгнээс болж бас аль хир их нулимс унагаж байсан бол?

Ядаж үзэн ядаад ч хамаагүй түүний тархийг дүүргэж, оюун санааг нь эзэмдэж, урсах нулимсных нь шалтгаан болсон нь аз гэх ёстой юм болов уу? Эсвэл харин ч тэр намайг үүрд үзэн ядсаар түүнийг гэх миний асаж буй энэ сэтгэлийг улам дэвсэлж хаях болов уу. Үнэндээ би түүнтэй харьцах гэж, түүнийг мэдэх гэж хичээсэн энэ хэдэн хоногт бага зэрэг шаналал мэдрээд байгаа.

Сухо? Тийм Сухо багш энэ 2 яг ямар холбоотой байсан юм бэ? Яагаад Хэин түүнд тэгтлээ их сэтгэл гаргаж тэгтлээ их харууслын харцаар харж харамсал дүүрэн нулимс унагааж тэр их сэтгэл хөндүүрлэм үгсийг хэлсэн юм бол. Тэр хоёрыг бодох төдийд түүний энгэрт шигдэн уйлж буй Хэин нүдэнд харагдаж Жүнмён багшид атаархал төрлөө.

Ах гэж бас хэнийг яриад байсан юм бол, бас Хэин хэнийг алчихсан гэж бүгд цуураад ээж нь ч бас ямар учиртай хүн болоод охиноо хөөгөөд энэ хүртэл явуулчихсан юм бэ? Аав гэж байдаггүй юм байхдаа эсвэл аавыгаа алчихсан юм болов уу? Яагаад ийм их нууцтай байгаа юм. Тэрсэн мөртлөө яагаад нэг ч үг амнаасаа цухуйлгахгүй хэцүү байгаа юм шиг ч царай гаргадаггүй юм бэ?

Учрыг нь мэдэхгүй ч хэсэгхэн хугацаанд л түүний эргэн тойрны асуудлуудыг бодох төдийд хөмсөг минь зангирч таагүй мэдрэмж намайг бүрхэж байхад тэр яаж зүгээр юм шиг яваад байдаг юм бол. Энэ бяцхан охинд хичнээн их сэтгэлийн хат, тэвчээр бас туулж өнгөрүүлсэн хар бараан дурсамж байдаг юм бэ?

Бодлыг минь таслан бэлхүүсээр минь жижигхэн гар орж ирэн тэрхүү бичигхэн гарны эзэн толгойгоо цээжинд минь шигтгэхэд галзуу зүрхний цохилт түүнийг сэрээчихвий гэхээс яс хавталзаж, энэ гайхалтай мэдрэмж алга болчихвий хэмээн амьсгаагаа түгжсэн ч нэмэр байсангүй.

Улам их... Түүнтэй байх үедээ улам их татагдах гээд байгаа өөрийгөө зөнд нь орхих эсэхээ өөрөө ч мэдэхээ байлаа...

[Completed] The bad main character Where stories live. Discover now