Бэкхён: Н шиг халуухан чөтгөрийг л бодож байсан байх хэмээн жуумалзчихаад: Гэхдээ би үнэнийг л хэлж байна чи үнэхээр муу үн--

Би: ойлголоо сайхан амраарай гэж хэлээд өрөөрүүгээ оров.

Хэзээ завандаа хүн үнсээд байж байх юм өөр шиг нь амьтан байгаа биш. Хэрэлдлээ гээд ч яах юм билээ бидний сүүлийн уулзалт энэ байсан гээд бодчихоё.

Тэр оройдоо би зүгээр л юу ч бодолгүй унтаад өгөв. Өрөөний хаалга чанга балбаж, утас тасралтгүй хангинах чимээнээр утсан дахь нэрний эзнийг харан хаалга тогшиж буй хүнийг ч бас түүнийг гэдгийг мэдэв.

Утсаа унтрааж хаячихаад хэсэг ингэж байгаад больчих байх гэж бодсон ч улам чанга нүдсэнд уур минь хүрэн орноос босож очоод хаалгаа нээн түүн рүү хамгийн муухайгаараа харлаа.

Бэкхён: Өдрийн 2 цаг болж байна би чамайг үхчихлээ л гэж бодлоо

Би: Чамд юу хэрэгтэй юм би энд амарч байна харж байна уу

Бэкхён: Чи өнөөдөр гарахгүй юм уу

Би: Чамтай лав биш баяртай дахиж хаалга нүдвэл буудлын хамгаалагчид хэлээд хөөлгөчихнө шүү гэж хэлэн хаалга хаах гэсэн ч тэр хөлөө хавчуулаад: Чи надтай энд байх хугацаандаа цуг зарим зүйлсийг хийнэ гэж хэлсэн

Би: Ганц өдөр цуг гараад дараа өдрөөс нь чи намайг өөрөө цуг байя гэж гуйна гэсэн ч би чамтай цуг байх сонирхол байхгүй болохоор бидний аялал энэ хүрээд дуусаж байна харин одоо хөлөө ав

Бэкхён хаалга томоор онгойлгон хөмсгөө зангидсаар дотогш орж ирэв. Харин би түүний алхаагаар бага багаар хойшлож: Би чамайг гар гэж байна

Бэкхён: За яахав тэгвэл би гуйж байна надтай үлдсэн 4 хоногоо цуг өнгөрөөгөөч?

Би: Үгүй надад чамтай байх хүсэл огтхон ч алга

Бэкхён: Би чамд хэрхэн сайн үнсэлцдэг болохыг зааж өгч бол-----

Би түүнрүү дэр авч шидсэнээр тэр яриагаа зогсоон надруу харав.

Би: Би хангалттай нойроо авч чадаагүй болохоор зүгээр яваад өгөөч гуйж байна би амрах гэж ирсэн болохоос биш цаг нартай уралдаж ядартлаа энэ тэнүүгээр явж хоол чихэх гэж ирээгүй гэж хэлээд түүнийг тоолгүй утсаа асаачихаад орондоо ороод хөнжлөө дээгүүрээ нөмрөн хэвтлээ.

Хэсэг тэгж хэвтсэний эцэст халуунд нозоороод буцаад унтаад өгсөн байв.

-----Бэкхёны талаас-----

[Completed] The bad main character Where stories live. Discover now