O-19

2.2K 196 6
                                    

Түр зуур миний хажууд амарч байгаад явсан ч болно
Үүр цайвал, сар харанхуйлах тэр газрыг дагаад нисээрэй
Хүрч боломгүй, хамт байж боломгүй газар
Шөнө болвол нисч байгаа тэр чи биш ээ
Биелэшгүй гунигтай чиний story
Ойртох тусам илүү өвдөх болно

Exo-Moonlight

Би л энд хамгийн их сандарч, эвгүй байдалтай сууж байгаа нь бололтой. Надаас бусад нь инээмсэглэж урд байгаа хоолноосоо идэцгээж байх ажээ.

"Babe, хоол амтгүй байна уу?" хэмээн Каи асуухад бусдын анхаарал бүгд над дээр ирэв.

Би худлаа инээсээр толгой сэгсэрлээ. "Үгүй ээ"

"Жүёон, Жунинтай яаж танилцсан бэ?" гэж Каин эгч Жун А асуухад би юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй сууж байтал Каи миний өмнөөс хариулах нь тэр. Хоолоо идэхээ түр азнан тэрний ярианд анхаарлаа хандууллаа.

"Мэдээж, намайг шилжиж ирээд багийн ахлагч гэж танилцуулахад Жүёон хөгжөөн дэмжигчдийн ахлагч болохоор тэнд зогсож байсан. Анх хараад хөөрхөн охин мөртлөө их муухай харж байсан болохоор тэр үедээ гайхаад л өнгөрсөн. Жүёон одоо ч гэсэн ширүүн харцтай. Сургуулийн хатан шүү дээ" гэж инээмсэглэн хэлээд миний гарнаас атгав.

Харин би тэр үед Каиг царайлаг юм гэж бодоод л өнгөрсөн. Тэр үедээ эрэгтэй хүнд дургүй байсан юм.

Том эгч нь над руу эрүүгээ дохиод "Жунин чи зүгээр л анх харснаа ярьчихлаа шт. Харин бид хэрхэн яаж нэрээ асуулцаж байсныг асууж байна" гэв.

Тэгэхээр миний ярих ээлж бололтой.

"Тоглолт болж байсан. Тэр үед би охидтойгоо цуг тэднийг үзэж байлаа. Тэгтэл 10 минутын завсарлагаа болж багийнхан бүгд хамгаалалтын багаа аваад ус авч ууцгааж байх үед Каи шууд л "Жүёон, цаана байгаа уснаас аваад өгөөч" гэж хэлсэн. Би тэр үед юм бодоогүй байсан л даа. Их дурамжхан авч өгсөн. Тэгээд сүүлд нь гэртээ ирээд гэнэт санаад, яаж миний нэрийг мэдсэн юм бол гэж бодоод өнгөрсөн дөө. Тэгээд сүүлд нь тэмцээний дараа бөөнөөрөө хоол идэхдээ танилцсан юм"

Ийнхүү би Каин хоёр эгчтэй танилцав. Тэд үнэхээр үзэсгэлэнтэй байх агаад хоолойн өнгө, хэлж байгаа үгс бүр нь сэтгэлээс нь гарч байгааг олж харлаа. Анх Каиг харсан тэр дүр төрх эгч нараас нь харагдсангүй. Сайн мэдэхгүй байсан Каид дүгнэлт хийхэд тэр анхнаасаа л намайг харж явдаг байж. Харин би тэрнийг үзэн яддаг байсан. Учир нь түүнийг үзэн ядах ганц л шалтгаан байдаг гэж би хувьдаа боддог. Хэт биеэ тоосон байдал гэж дүгнэж байсан ч эцэст нь миний буруу байжээ. Тэр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, биеэ даасан, үзэл бодолдоо үнэнч нэгэн байсныг хамт амьдарч, үерхснийхээ дараа мэдсэн байх ажээ.

Girlfriend | completedWhere stories live. Discover now