Миний хэл хүнд оргин арай хийж: Өөр зөндөө хийж үзээгүй юм байна. Ганц удаа ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл хийж энийг яаж хэрэглэдгийг заагаад өгөхгүй биз гээд аль хэдийнээ асаад дуусах гэж байгаа тамхиа дээш өргөлаа.

Тэр амандаа үглэсээр гарнаас минь тамхи аван унтраан хогийн савруу хийчихээд хажууд байсан хайрцагтай тамхинаас хоёрыг гаргаж ирээд нэгийг нь надад бариулж дараа нь нэгийг өөрөө аван асаав.

Бэкхён: Зүгээр л агаар гүнзгий амьсгалж байгаа юм шиг сор түүний зааварчилгаагаар хоёр гурван удаа бүтэлгүйтэн ханиалгасан ч удалгүй толгой улам манарч эхлэхэд надад үйлчилж байгааг нь мэдлээ.

Бэкхён: Энэ хэнд ч хэрэггүй болохоор энэнээс хойш дахиж татаад хэрэггүй

Би инээсээр: Яг л над шиг юм

"Аль хир гомдсон болоод чи өөрөө хүртэл үүнтэйгээ эвлэрчихсэн байгаа юм бэ?" хэмээн дотроо бодсоор

Бэкхён: Муу юм сурахдаа хурдан гэдэг нь

Би: Харин тиймээ, сураагүй байсан бол амар байхгүй юу. Яагаад ч юм хэтэрхий хурдан өрнөөд байна. Ууг нь их хугацаа орж бага багаар дуусгамаар байсан ч энэ хэтэрхий хурдан дуусах гээд өөрөө л цаанаасаа бүтээд байх юм.

Сухо ахтай өнөөдөр салах ёс хийхээр төлөвлөөгүй байсан ч хийчихсэн, гэнэт л сургуулиасаа гараад аялахаар болчихлоо их хугацаа авнадаа гэсэн зүлс өөрсдөө бүтэж байгаа нь үхэлрүү минь улам хурдан түлхэж байна.

Бэкхён түүний үгсийг сайн ойлгоогүй ч: Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай сөрөөд нэмэргүй болох ёстой юм болж л таараа

Би: Миний жагсаалтанд ууг нь чиний өгзгийг өшиглөх орсон байсан юм. Яахав сая надад тусласан болохоор чинь би чамайг уучиллаа.

Бэкхён түүнийг шоолон инээгээд: Ууг нь миний төмсгийг таслах байсан гэж бодсон юмсан

Би амаа дараад: Өөөөххх нээрээ тиймшдээ гэхдээ яахав бага зэрэг зөөлөн ханд-- үгүй юм байна би чамайг уучилхаа болилоо. Чи намайг юу гэж хэлдэг билээдээ. Төмсгийг чинь тасдах ч багадах юм байна.

Түүний орон гаран олон аашийг Бэкхён дуугүй л инээмсэглэн ажиглаж сууж байгаад зөөлхөн "эгдүүтэй юмаа" гэж өөртөө шивнэв.

Бэкхён: Одоо болноо, чи нэмж уувал маргааш харамсах болно хүргээд өгье гээд тэрүүгээрхээ цэвэрлэн хогийн саванд хийчихээд түүнийг босгох гэсэн ч босохгүй гээд зөрүүдлээд унав.

Би: Би явахгүй ээ, би чамд итгэдэггүй. Яачих ч юм билээ

Бэкхён: Яах ч гүй болохоор зүгээр бос Хэин аа чи энд ганцаараа үлдвэл харин ч хүмүүс чамд муу юм хийж болох юм.

Бараг явна явахгүй гэж гучаад минут ноцолдсоны эцэст тэнхээгүй болсон түүнийг Бэкхён нуруундаа үүрсээр гэр лүү нь алхав.

Яагаад түүнтэй байх ийм тайван санагдаад, тэр хэтэрхий эгдүүтэй харагдаад бас зүрх нь ингэтлээ хурдан цохилоод байгааг тэр сайн ойлгохгүй бодол болон алхана. Өмнө нь бас л ингэж байсанса.

Бэкхён: Хэдэн давхар юм Хэин аа

Бэкхён: Хэин аа гээд мөрөн дээр байх түүний толгой руу нь харвал тэдний нүүр тулав.

Бэкхён сандарсандаа түүнийг сэрэхийг хүлээхээр шийдэн шатан дээр зэрэгцэн суугаад мөрөө дэрлүүлж харин өөрөө түүнийг ажиглалаа. Өөгүй цав цагаан бариад үзмээр арьс, нялх хүүхдийнх шиг ягаан уруул, төгс хэлбэртэй тэгшхэн хамар, өтгөн хар хөмсөг бас сормуус. Тэсэлгүй гараа зөөлөн явуулан хацарт нь хүрэх төдийд түүний хуруунд цахилгаан цахих мэт мэдрэмж төрөн цээжинд нь хүчтэй сонин мэдрэмж авалзлаа. Толгойгоо сэгсрээд түүнийг сэрэхийг хүлээн нүдээ анин сууж байгаад мөр хоосон оргиод байсан тул нүдээ нээхэд тэр алга болчихсон байв.

Тэнэг Бэкхён энүүхэн хооронд яагаад унтчихавдаа гэсээр босон өмдөө гөвчихөөд гэрлүүгээ явлаа.

Түүнийг орцноос гарахад хананы ард зогсож байсан Хэин түүнийг араас нь харан цээжиндээрээ гараа тавин өөртэйгөө ярьсаат хоцров. Тухтай зүйл бас сайхан үнэр үнэртэн ухаан орон нүдээ нээхэд Бэкхён түүнд мөрөө дэрлүүлсэн байх ба харсан зүйл нь түүнийг догдлоход хүргэсэн юм.

"Чи яагаад хийдэггүй зүйлсээ хийгээд, сонин аашлаад байгаа юмбэ"

[Completed] The bad main character Donde viven las historias. Descúbrelo ahora