Дахин 9р ширээ захиалга гэсэн ч ашгүй
Нөгөө ээлжний бармен ирснээр би түүнийг явуулчихаад өөрөө хувцсаа солин бусдад баяртай гэж хэлчихээд ресторанаас гарахад үүдэнд Бэкхён гараа халаасандаа хийчихсэн тамхи татаад зогсож байв.

"Охидууд хаягдахаараа үсээ тайрдаг бил үү"

Би: Янханы амьдралаа больсон болохоор өөрчлөлт хиймээр байсан юм гэж ширэв татчихаад хэдхэн алхамын цаана байрлах том дэлгүүрлүү орлоо.

Одооноос гадуур хооллох биш өөрөө хоол хийж гэртээ идэх тул хүнсний зүйлс бас аяга таваг, сав, будаа агшаагч, хайруулын таваг, гээд бүхий л зүйлсийг шинээр авж байв. Надад энэ маш их таалагдаж байсан тул өөрийн эрхгүй баясал нүүрэнд минь тодорч байлаа.

Маргааш нь сургуульдаа ирэхэд тэд бүгд намайг харан гайхацгааж байгаа нь илхэн харагдаж байв. Илүү ширүүн төрхтэй болчихсон болохоор би өөртөө итгэлтэй алхсаар хөгжмийн багшийн өрөөний үүдэнд ирээд өнөөх итгэл минь үгүй болчихов хөөрхий. Зүгээр л ороод ганцхан асуулт асуухад болох юманд дахиад л хойш алхаад ангируу явав.

Бэкхён бөөн бодол болон суух бөгөөд дотроо өөрийгөө зүгээр л нэг явдалтай охин яагаад ингэтлээ анхаарлыг нь татаад байгааг үл ойлгоно. Өчигдөр түүнийг харьтал нь дагаж явсан ба түүний авж буй зүйлүүд нь хүртэл их сонирхол татаж бас түүнийг авж байхдаа Хэин инээмсэглэж байсан. Яагаад бармен хийдэг юм бол түүнд тэгж олдог мөнгө нь хангалттай биш байдаг гэж үү? Эевэл тэр их хэмжээний мөнгөний өртэй юм болов уу ч гэж бодоод амжив.

Түүнтэй анх уулзаж татагдаж эхлэж байхад инээж байсан инээд шигээ инээж байсан. Түүний талаарх цуурхал гарч эхлэснээс хойш түүнийг инээх байтугай ер нь нүүрний хувирлыг нь олж хараагүй юм байна юу ч илэрхийлэхгүй харц бас царай.

______

Хичээл таран гарж байхдаа нэгэн танил царайг сургуулийн сандал дээр сууж байгааг хараад шууд л түүнрүү явав.

Би: Сайн уу

Өнөөх залуу гайхан надруу хараад: Сайн сайн уу? Таньдаг бил үү хөөрхнөө

Би: Би арай урт бас бор үстэй байсан бол намайг таних байсан уу

-: Өө чи нөгөө охин байна шд энд сурдаг байсан юм уу

Би: тиймээ өст хүн өлийн даваан дээр гэж ашгүй таарлаа алив явцгаая

-: Яаж яваад өстэй болчихов бас би хүн хүлээж байна

[Completed] The bad main character Where stories live. Discover now