V

7.6K 587 17
                                    

Орой ажлаа тарчихаад банк орж чекээ дансруугаа мөнгө болгон хийлгэчихээд зарын сонин аван нэг хүн амьдарч болох гайгүйхэн шиг байр судлаж эхлэв.

Хоёр сар. Ойролцоогоор хоёр сарын дотор жагсаалтаа хэрэгжүүлчихнэ гэж бодож байсан тул гайгүй хотхонд 2 өрөө байр түрээслэхээр тохирон маргааш очиж үзэхээ ч хэлээд амжлаа. Өмнө нь ажил хийгээд автобус хоол хувцсаа өөрөө аваад ээжийн хэрэглэ гэснийг хадгаламжиндаа хийж бас сая ээжийн өгсөн мөнгө зэргийг нэмэн тооцвол хангалттай юм байна. Тэхээр ажлаасаа ч гарах хэрэгтэй.

Бас стил ээ өөрчлөх гэдэг зүйл нэмэх хэрэгтэй. Өөр өнгийн үстэй болмоор байна бор шаргал үс хэтэрхий намайг хүүхэд шиг харагдуулаад байна.

Бас тэр хүний мөнгийг яаж олж өгөх вэ.

Хичээлээ таслан ханатлаа унтаж байгаад байрны эзэнтэй ярин байраа үзэв. Үнэхээр цэвэрхэн бас тавилгатайгаа болохоор үнэ нэмэгдэнэ гэхээр нь мөнгө нэмж өгөхөө ч хэлээд гэрээгээ байгуулав. Буцан буудал орж ганц өмч болох тээшээ аван буцан байрандаа ирээд хувцас хунараа шүүгээнд нь хийн цэгцэллээ.

Ийм байдаг байхнээ байнга хөөгддөг болохоор хувцсаа өлгүүрт байгааг нь хараагүй удчихаж. Дараа нь салон орон бөгс шүргэсэн үсээ дал давсан болгож тайруулаад хараар будуулав. Цагаан царай минь үнэхээр их тодроод би яг л өөр хүн болчихсон мэт харагдаж өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун талархлаа илэрхийлээд ажил руугаа явав.

Би: Оройтож ирсэнд уучлаарай

Менежер: Зүгээр болохоор хувцасаа солиод ажилдаа ордоо. Бас үс чинь гоё зохиж байна

Би: баярлалаа, тантай ярих юм байна

Менежер: Юу билээ

Би: Би гадаад явах гэж байгаа болохоор өнөөдөр ажилчихаад ажиллахаа болих юм шиг байна

Менежер: Цагийг нь тулгадаг яадаг хүүхэд вэ шинэ ажилтан олтол түр ажиллаад өгч болохгүй юу хэзээ явах юм

Би: Ганц хоёр хоногтоо ажиллаад өгч болноо баярлалаа

"9р ширээ коктэйл цамхаг" гэхэд би юмнуудаа бэлдсээр очих үедээ хөмсгөө зангидав. Яагаад харахыг хүсэхгүй байхад тааралдаад байдаг юмбэ?

Бэкхён: энд таарна гэж бодсонгүй

Би: Сайхан хооллож байна уу, гээд өөрийн хийх юмаа хийчихээд худлаа инээмсэглэсээр байгаад нэг юм тэндээс холдов. Жэхи тэй үерхдэг юм байж бас өөр охин дагуулчихсан явдалтай амьтан.

[Completed] The bad main character Where stories live. Discover now