IV

7.5K 578 22
                                    

Хичээл дээр хичээл биш тэмдэглэлийн дэвтэр дээрх 1. гэсэн тоо л миний анхаарлыг татаж байв. Юу бичих үү ингээд л жинхэнээсээ дуусгачих уу? Эсвэл үргэлжлүүлж утгагүй амьдрах уу? гэж бодож байгаад үзгээ аван бичиж эхлэв.

1. Ганцаараа амьдрах
2. Аль нэг улс руу аялах
3. Далай явж үзэх
4. Парк орж үзэх
5. Кино театр орж үзэх
6. Караоке орж үзэх
7. Шөнийн клуб орж үзэх
8. Тэмцээнд орох???? (ярвигтай л юм)
9. Хөтлөлцөн алхаж үзэх
10. Жэхи болон сургууль дээрх өлөгчингүүдийн өгзгийг өшиглөх
11. Ким Жүнмёнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх
12. Өчигдөрийн новшийн өгзгийг өшиглөх
13. Тэр хүн дээр очих
14. Ээжээр "миний охин" гэж дуудуулах
15. Архи ууж үзэх
16. Сургуулиа солин найзтай болох
17. Найзтайгаа хамт завсарлагаанаар хооллох
18. ... Хариад тухтай бодоё

Ахххх яагаад энгийн хүмүүсийн хийдэг зүйлсийг би хийж үзээгүй байдаг байна аа. Дэндүү гутармаар юм өөр юу байж болох вэ гэсээр үсээ сэгсийлгэн өөр өөртэйгөө ярьж байгаа тэр хичнээн эгдүүтэй өхөөрдмөөр харагдаж байгаа гээч? Харин түүний энэ байдлыг харсан тэр хүн өөрийн мэдэлгүй инээмсэглэл тодруулав.

Кай тохойгоороо Бэкхёныг нудраад: Чи галзуурчихааюу

Бэкхён: яасан юм

Кай: Мэдрэл юм шиг хэнийгээ харж инээгээд байгаа юм

Бэкхён: чамайг лав биш

Кай: гэхдээ саяны инээд юу байсан бэ

Бэкхён: амаа татаад урдахаа хий

Бэкхён түүнрүү үргэлжлүүлэн харсаар юуг ингэтлээ нухацтай бичээд байгааг гайхан харж байтал Хэин дэвтрийнхээ цаасыг уран жижигхэн болгож нугалаад цүнхээ ухан түрүүвчнийхээ тасалгааруу хийчихэв. Тэр яагаад өнөөдөр нэг л жаргалтай байгаад байгаа юм бол?

Хичээл таран хөгжмийн багштай уулзан ойрын үед болох тэмцээн юу байгаа бол гэж асуух гэсэн ч зориг хүрэхгүй нааш цааш холхисоор бууж өгөн буцаж явав.

Сургуулийн хашаанаас гарахад нэг л дургүй хүргэсэн царай машинаа налчихсан худлаа догь царайлан зогсож байлаа. Хараагүй байгаасай хэмээн бодоод нөгөө талруу явах гэж эргэхдээ Бэкхёныг хүчтэй мөргөөд хойш савагдахад тэр гарнаас барин зогсоов.

Би: Анхаарлыг чинь татах гээгүй болохоор амаа татаарай гэж хэлчихээд цааш хоёр алхахад "Хөөе ааш муутай охион" гэх зэвүү хүрмээр хоолой гаран би улам хурдаа нэмлээ.

[Completed] The bad main character Where stories live. Discover now