Түүнд байгаа бүхэн ядаж үхэхээсээ өмнө ганцхан удаа аав, ээждээ бяцхан охин шиг нь байж халуун дулаан уур амьсгалд хайрлуулахыг хүсдэг миний мөрөөдөл шиг байхад тэрэнд энэ бүхэн хангалтгүй байсанд уур минь хүрдэг.

Миний хувьд ганц өдрийн мөрөөдөл минь түүний хувьд зүгээр л өглөө босоод шүдээ угаадаг шиг л зүйл байсанд гомдож байсан.

Аяандаа миний мөрөөдөл ч гэхүү хүсэл ч гэх үү өөрчлөгдөж ганц өдөр тайван байх юмсан,ганц өдөр тамлуулахгүй, яргалуулахгүй, тэр муухай инээдийг нь сонсохгүй тэр муухай үгсийг нь сонсохгүй байх юмсан гэж хүсдэг болсон" түүний яриаг сонссон Тэхёны ээж үсийг нь илбэн сууж харин хаалганы гадна аав, хүү хоёр тэднийг харан гунигтайхан инээмсэглэн зогсоно.

Сормуусыг минь нэг зүйл хөдөлгөөд байсанд би толгойгоо сэгсрэн элдвийн авиа гарган буцаж унтах гэсэн ч хөнгөхөн атлаа зөөлхөн инээх түүний инээдээр нүдээ нээв. "Босоорой уйланхай гүнж минь" гээд духан дээр минь үнслээ.

"Новш гэж би хэзээдээ унтчихваа" би огцом боссор хэлэхэд тэр "Ээжийн хөлийг дэрлээд л унтаад өгчихсөн байсан"

Гэнэт хурал санаанд орон "хурал" гэхэд тэр намайг шоолоод "Чи ердөө хорьхон минут унтсан болохоор бидэнд хангалттай цаг байгаа бэлэн болчихоод буугаад ирээрэй өглөөний цайгаа ууцгаая" гээд дахин нэг үнсчихээд гарч явав.

Бүх зүйл төлөвлөсний дагуу явж байсан ч манай талаас ирэх ёстой нэг хүн ирээгүй тул бид бүгд барайж эхлэв. Тийм их зүйл амлаж байхад хзртэл бидэнд татгалзчихлаа.

Тэхён зүгээр хэмээн намайг тайвшруулж байсан ч яах аргагүй ялагдахаа мэдэн хурлаа эхлүүлэв. Ерөнхий захиралыг суудлаас огцруулах талаар түүний хийсэн булхайтай бохир зүйлсийг дэлгэж тавьхад аав, Инжи 2 гайхан надруу болон Тэхён руу хорслын нүдээр харж байв. Удалгүй санал хураалт явагдан дүн танилцуулахыг хуруу даран хүлээлээ.

Бүх зүйлс нээлттэй явж байсан болохоор хэн хэн нь саналаа өгснийг харсаар азаар тооцоолсон хүмүүс бүгд өгөн саналын тоо тэнцэж сүүлийн цаас нээгдэхэд огцрохыг дэмжиж байгааг хэлэхэд би гайхан Тэхён руу харахад тэрээр надруу харан нүдээ ирмэв.

Хурал дуусан тэднийг араас ирэхийг мэдэж байсан тул бид гэрлүүгээ яван хэд хоногийн дараа шинэ захирал угтан авах үйл ажиллагаанд бэлдэх 2 компани нэгтгэх гээд ажилууд ар араасаа ундрахаар болж байх шив.

Тэхёны аав: Гэхдээ Сун төлөөлөгч яагаад манайд өгчихөв

Тэхён жуумалзаад "би их сонирхолтой зүйл санамсаргүй байдлаар мэдэж авсан юм л даа гэсээр зураг ширээн дээр гаргаж тавьхад тэр зурганд Инжи, Сун захирал хоёрын дотно зургууд байв"

Тэхён аав: мөрдөгч хөлсөлсөн юм уу?

Тэхён: энэ нилээн хуучны зургууд бараг 3 сарын өмнөх. Инжигийн хүүхдийг хэнийх юм бол гэж гайхаад л байсан юм. Тэгээд энэ зургийг олчихоод бодоод байсан чинь гараад ирдэг байгаа гэсээр инээв

Би: Одоо ч Инжи чарлаад л ороод ирнэдээ гэж хэлж дуусаагүй байхад гэрийн хонх дуугарсаар удалшүй хаалга тас няс хийн улайссан царайтай аав, Инжи болон ээж нь Тэхёны аавын ажлын өрөөнд орж ирэв.

И захирал орж ирсэн даруйдаа надруу ирэн намайг газар унатал минь алгадаад авав. Ээж намайг босгон хацрыг минь илэхэд
Тэхён аавыг холдуулан дуу нь чангарсаар: Хэнд наад бузар гараа хүргэж байна гэж бодоод байгаа юм

Тэхёны аав уурсан: Битгий хүний гэрт наад яргаллаа явуулаад бай тайван суугаад сонс

И захирал: Чи яаж эд нартай нийлж аавынхаа бүтэн амьдралаа зориулсан компанийг минь надаас салгаж чадваа ЯАЖ ГЭЖ БАЙНА ХЭЛЭЭТЭХ гэсээр орилход Тэхён намайг хойноо оруулаад: Өөрийгөө яаж түүний аав гэж хэлж чадаж байна аа. Жоохон ч гэсэн ичих мэдрэмж төрөхгүй байна уу

И захирал: ЧАМАЙГ ХОРИН ЖИЛ ӨСГӨЖ ӨНДИЙЛГӨЖ ӨДИЙ ЗЭРЭГТЭЭ БОЛГОЖ БАЙХАД БАРЬЖ БАЙГАА ХАРИУ ЧИНЬ ЭНЭ ҮҮ ХҮНИЙ АЧ МЭДДЭГГҮЙ БЭРТЭГЧИН АМЬТАН. АМИА БОДСОН АРЧААГҮЙ ХОГ ШААР ЧАМАЙГ ЭЭЖИЙГЭЭ АЛДААД ХЭЦҮҮ БАЙХАД ЭЭЖ, ЭГЧ ХОЁР ЧИНЬ ЧАМД ЯАЖ ХАНДАЖ ТУСЛАЖ ДЭМЖДЭГ БАЙЛАА ТЭГХЭД ЧИ БАС Л АМИА БОДСОН НААД ЗАВААН ЗАНГАА ГАРГАЖ ТЭДНИЙГ БУРУУТГАЖ ХУДАЛ ХЭЛДЭГ БАЙСАН---

Түүний яриаг таслан түүний хацар дээр Тэхёны ээжийн гар тас хийтэл буув.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now