W-14

2.5K 241 5
                                    

Хоёр нүд чинь надад шивнэнэ La la la
Ойртоод ир гэх шиг Ooh La la la
Намайг зөвшөөрөөч дээ Ooh La la la
Чиний төсөөлөл рүү
Би орох болохоор аваарай
Түүний нүдэн дотор бүжиглэнэ

Exo-Ooh la la la

Эмнэлэгээс гарсны дараагаар урьдын адил би дахин ганцаараа болсон юм. Тэр дахиад л намайг орхичихсон. Бэкхён намайг амьдарч байгаа байрнаасаа нүү гэсэн ч би эсэргүүцэж нүүгээгүй. Энд бидний маш олон дурсамж хөвөрсөн газар шүү дээ. Тэрэнгүй би түүнтэй өнгөрүүлсэн дурсамжиндаа л хорогдон амьдарч байна. Өрөвдөлтэй байгаа биз? Миний энэ амьдрал.

Өнөөдөр гадуур жаахан ажил амжуулан явна. Унтах хооллох маань эрс багассан тул нойр хүрэх болон өлсөх мэдрэмжийг мартаж байх шиг байна. Яг л хөгжөөн дэмжигч байсан шигээ өвс идэж байгаатай адил гэх ч юм уу...

Аавын маань надад өвлүүлж үлдээсэн компани нэг мөсөн миний нэр дээр ирж байна. Ийн би хэдэн мянган өрхийг тэжээх хэрэгтэй боллоо. Америк явахаас өмнө хойд ээж энэ компанийг надаас булаах гэж янз янзын юм их хийсэн ч би арай нэр хүндтэй хүнд түр шилжүүлж, хойд ээж авах гэх юм бол хуулиар шийдэх болно гэж сүрдүүлсэн билээ. Тэгээд л чиний хөрөнгөнөөс би татгалзсан хэмээсэн юм. Өөрийнхөө бүх хувьцааг миний нэр дээр шилжүүлсэн байсан.

Өнөөдөр компани дээр очиж бусад захиралуудтай уулзахад намайг их сайнаар хүлээж авч байв. Бас нэг том өрөө бэлдчихсэн байх агаад хувийн нарийн бичигтэй хүртэл болчих нь тэр.

"Чамайг ирсэнд таатай байна Жүёон" хэмээн аавын минь найз намайг тэвэрлээ.

Тэр энэ хэдэн жилийн туршид намайг орлож байсан хүн. Бас түүний охин бол Гүми. Тэд л миний урагш алхах замыг нээж өгсөн. Би тэдэнд маш их баярлах хэрэгтэй.

"Баярлалаа Ким ахаа, та байхгүй байсан бол би юу хийж яваа ч юм билээ. Ерөнхий захиралаас гүйцэтгэх захирал болж тушаал буурах хэрэггүй байсан шүү дээ. Надад уг нь ахдах байр суурь юмсан" гээд инээмсэглэх аядахад тэр зөөлөн толгой сэгсэрч байлаа.

"Чи энэ компаний ирээдүй шүү дээ. Илүү өргөжүүлээрэй. Аав чинь чамд итгэж байгаа шүү Жүёон"

Компаниас нарийн бичигтэйгээ хамт гарч уулзалдах газартаа ирэв. Энэ залуу их соёлтой бас царайлаг юм. Ким ах хэлэхдээ боловсрол сайтай, өөрөө шалгаруулж, сонгож авсан гэнэ лээ.

Girlfriend | completedWhere stories live. Discover now