"Юу юм"

"Одоо чамд би байгаа болохоор тамхиа боль, оронд нь би тамхи чинь болж өгье, тамхины оронд миний уруулыг уушиглаж болох л юм" хэмээн зальжин инээв.

Би түүнрүү хайрлангуй хараад "Хичээнэ ээ"

Тэхён "Үнэндээ би тамхинаас гараад удаж байгаа ч гэсэн танай гэрийн гадаа чамд догь харагдах гээд их олон жилийн дараа дахиад татчихсан"

Би түүнийг дотроо өхөөрдсөөр "тэнэг"

"Өнөөдөртөө гэртээ амарчих, өвдөж байгаа болохоор маргааш ч гэсэн амарч болно"

Би толгойгоо сэгсрэн "Үгүй ээ цайны цагийн дараа очлоо би чамаас болж ажлаа ямар их тасалж байна гээч дадлага хийдгээ ч мартчихаж"

Тэхён "Тэгсэн ч гэсэн чи хангалттай сайн дүнтэй дадлагаа хаах болно, учир нь чиний ирээдүйн нөхөр захирал чинь" хэмээн догь царайлж харин би түүний хүүхэд шиг царайг харахыг хүссэндээ

"Би чамтай гэрлэх эсэхээ шийдээгүй л байгаа" гэж хэлэхэд тэр харин ч жуумалзан

"Чи надаа дурлачихсан шдээ одоо чи толгойн дотроо ойрын 10 жилээ лав бодож байгааг чинь мэдэж байна"

_____

Орой түүнийг ирэхэд нь хоол хийхийг хүссэн ч би чаддаггүйдээ харамсав. Тэр ирэхэд 4 цаг дутуу байсанд замаараа жимс болон яг юу хэрэгтэйг мэдэхгүй ч хэдэн хоолны материал аваад 3,4 тортой юмтай Тэхёны гэрийн хаалганы хонхыг даран зогсоно.

Гэрлүү нь ороход түүний ээж үүдний өрөөндөө үйлчлэгчтэйгээ цуг намайг угтан авсаар "Ганцаараа ирж байгаа юмуу"

Би түүнд тэврүүлэн салаад "Тиймээ тэр ажилдаа явчихсан намайг хараад дургүй байгаа юм уу" хэмээн хошуугаа унжуулахад тэр инээгээд "Юу гэж дээ эгчээ тортой юмнуудыг нь авчих өдрийн хоолоо идсэн үү?"

Би "Идсээн, энэ их хүнд ээ би оруулчихъя" хэмээн хөгшин үйлчлэгч эгчид хэлээд гал зуух руу орлоо.

Би "Үнэндээ би нэг ажилтай ирсэн л дээд"

Түүний ээж цай урд минь тавьсаар "Ямар нэгэн юм болооюу"

Би "Үгүй ээ, үнэндээ би хоол хийж чаддаггүй юм л даа тэгээд Тэхёныг ойрд их ажиллах болохоор дархлааг нь сайжруулах бас ядаргаа тайлах шөл таниар заалгаж хийж авч явах гэсэн юм"

"Аххх, их сайхан сонсогдож байна" тэр сэтгэл нь хөдөлсөн байртай хэлээд бид хоёр цаг ноцолдосны эцэст шөл, хачир гээд хэрэгтэй бүхнээ хийж дуусав. Үнэндээ би хажууд нь ам хуурайгүй чалчиж Тэхёны ээж хийсэн л дээ.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now