"Хөөөе! Гар өвдөөд байна. Хаашаа дагуулж яваад байгаа юм бэ?" гэхэд тэр юу ч хэлсэнгүй.

Муухай харсаар тэрэнд чирэгдэн явж байхдаа зогсохоор нь ална гэж л бодож байлаа. Арын талбайд ирээд гарыг минь тавихад бугуйгаа барьсаар тэрэн рүү ширтэж байв. Муу хачин юм чинь гар хугалах шахлаа шүү дээ.

"Чи юугаа хий-"

"Чи миний найз охин болох уу?" би түүний хэлсэн үгэнд итгэсэнгүй. Эсвэл би буруу сонссон уу?

"Хэзээ ч үгүй шалиг амьтан минь!"

Каи гайхсан бололтой том нүдлэн харна. "Яагаад?"

"Чи ер нь эмчид үзүүлсэн нь дээр байх аа? Ямар ч тэнэг хүн байсан ингэж гуйна гэж үү! Бүр хоёрын хоёр удаа шүү. Чирч авчирчихаад миний найз охин болох уу гэнэ шүү? Их солиорч байх шив дээ. Би чиний тэр охид шиг чинь биш" гэж хэлчхээд тэрнийг орхин арын талбайгаас гарсан юм.

Энэ үгийг ингэж сонсоно гэж бодсонгүй. Бусад охид шиг том чихмэл авч, зүрхэн лаан дотор зогсож, хайртай хүнээсээ л хүлээдэг. Тэгтэл энэ донтой амьтан хэнэгчгүй хэлж л байдаг. Ямар мэдрэмжгүй, ямар ч утгагүй юм!

Хонх дуугарчихаар нь нэг мөсөн юм идье гэж бодоод цайны газар руу алхлаа. Гүмитэй замаасаа тааран өнөөдрийн болсон юмнуудаа бүгдийг нь ярьж явсаар хоолны цувааны эхэнд ирсэн байв.

Тогооч эгч над руу харан "Бас махгүй идэх үү?" гэж асуув.

Би толгой сэгсэрэв. "Махтай идье ээ"

Тэр инээмсэглэсээр надад хамгийн том махнаас авч өгөв. Түүнд баярласнаа илэрхийлэн хаана суухаа харж байтал охид цаана сууж байлаа. Гүмитэй хамт очин тэдэнтэй суухад тэд намайг мах идэх гэж байгааг хараад гайхав. Өө нээрээ тийм л дээ. Би тэднийг хоолоо хас гээд загнаад байдаг шүү дээ.

"Ганц л удаа идэх гэсэн юм. Та нарт ч бас чөлөө өгье. Яваад мах авч ирээд ид. Амин дэм хэрэгтэй" гэхэд тэд инээд алдсаар бүгдээрээ босоцгоов.

Тэднийг хүлээн Гүмитэй юм ярин сууж байхад Каи болон бусад нь ирж, цаанаас урт ширээ татан нийлүүлж тавилаа. Би Каи руу харахад тэр ч бас над руу харж байсан юм. Хоёр удаа хэнэггүй хэлчхээд ингээд сууж байдаг ичих нүүргүй амьтан юм гээч.

"Гүми ойрд яагаад харагдахгүй байгаа юм айн?" Сэүн түүнээс асуухад Гүмигийн хацар улайж эхлэв.

Учир нь Гүми Сэүнд сайн.

"Тэрнийг бүжиглэдэг гэдгийг мэднэ шүү дээ. Тэр тэмцээнд орох гээд завгүй байгаа юм" намайг түүний өмнөөс хариулсанд Сэүн инээд алдаж байлаа.

Сэүн ч бас Гүмид талтай.

"Тэгвэл яагаад чи зөвшөөрөөгүй юм?"

Баргил хоолой гарахад би түүн рүү харлаа. Тэрний харц ширүүн байх бөгөөд хойш сандал налан суусан байв. Мөн энэ харц чухам юуг илэрхийлж, юуг хэлэх гэж байгааг таашгүй нь. Тэр их нууцлаг.

"Чи эмэгтэй хүнийг гайхамшиг гэж боддог гэж хэлж байсан. Гэхдээ чи надад худал хэлсэн. Чамд эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах сэтгэл байхгүй гэж бодож байна. Хэлэх үг, хийж байгаа үйлдэл хоёр чинь зөрж, намайг дорд үзэж байгаа чамайг харах хүсэл надад алга Ким Каи. Өсвөр насны охиныг хоёрын хоёр удаа гуйсан. Тэрэндээ бардаад байх хэрэггүй. Чи надаар тоглох гэв үү? Эсхүл үнэнээсээ чамд намайг гэсэн сэтгэл байна уу? Ядаж л намайг хүндлээд эр хүн шиг өөрийн сэтгэлээ илчилчихсэн бол би чамайг ингэж муугаар бодохгүй л байлаа. Энэ миний хариулт" гээд хоолоо идэж эхлэв.

Сухо түүнийг нудран үнэхээр гуйсан юм уу гэж асууж байв. Каи харин над руу л ширтэж байлаа. Хурдхан шиг идэж дуусгачихаад гарч үзье.

Үйл ажиллагаа дуусаж гэртээ орж ирэв. Гал тогоо руу орох үед тэрэнтэй энэ гэрт өнгөрүүлсэн бүх дурсамж минь амилан, намайг ангуучилж байлаа. Хайр хоёр талтай. Чамайг үхтэл зовооно, догдолтол жаргаана. Эхэндээ жаргалтай байсан ч одоо үхтэл минь зовоож байна. Хэн нэгний үгэнд ороогдож, түүнийгээ алдаж, түүнд итгээгүйдээ одоог хүртэл өөрийгөө буруутгана.

Хэзээ ийм болчихов доо? Омог бардам хэнд ч дийлдэхгүй Квон Жүёон хаана байна? Тэр...тэр л намайг өөрчилсөн. Тэр л намайг ийм болгочихлоо.

Зүрх минь бутарч байна. Сэтгэл минь урагдаж байна. Тархи минь чамайг нэхэж байна. Бүх бие эд эс минь чамаар цангаж байна. Хурдан ирээч. Яг одоо хаалга татаад ороод ирээч Ким Жунин...

---------------

Дараагийн хэсэг хэдэн сайхан сэтгэгдэлийн дараагаар орно оо.

Girlfriend | completedWo Geschichten leben. Entdecke jetzt