"Дахиад л айлгачих юм" гэсээр үсийг минь үнэрлэв.

**********

Лили ойрхон гарна гэсэн учсаар Жимин бид хоёр л өглөөний цайгаа уув. Хоолны дуршил буурчихсан учир идэхээс илүү хоолоороо тоглож байлаа. Харин үүнийг Жимин анзаарсан ч анзаараагүй мэт үргэлжлүүлэн иднэ. Надад ямар нэг хэцүү зүйл болсныг ойлгосон болохоор дахиж элдэв зүйл асуухыг хүсээгүй байх. Нам гүм байдлыг эвдэн Жимин ам нээв.

"Нээрээ би өглөө найзуудтай чинь утсаар ярьсан. Өнөөдөр Миа-гийн төрсөн өдөр гэж байна лээ. Чамайг зүгээр байгаа гэдгийг хэлэхэд бүгд чамайг ирээрэй гэцгээж байсан."

"Би яаж мартаж чадаваа. Ядаж түүнд мэнд хүргэх хэрэгтэй" гэж хэлэн хоолны ширээний ардаас босон өрөө лүүгээ явлаа. Орон дээр унтраалттай байх утсаа аван асаачихаад Миа руу төрсөн өдрийн мэнд хүргэн очиж чадахгүй гэдгээ мөн хайртай гэдгээ ч бичин сууж байтал Жимин ардаас орж ирэн утсыг минь булааж аваад халаасандаа хийчихэв.

"Үнэхээр үү?" гэж намайг асуухад Жимин зүгээр л инээмсэглэн толгой дохиод хувцасны шүүгээг ухаж эхэллээ. Тэгээд тод удалгүй өмнө нь дурлан байж авсан ч тийм их өмсөөгүй хар хариу даашинзыг минь гаргаж ирээд

"Чи Миа-гийн төрсөн өдөрт үүнийг өмсөж явбал би их баярлах болно шүү" гэж хэлээд инээмсэглэв.

"Би явах эсэхээ ч шийдээгүй байна шүү дээ"

"Чи явнаа. Одоо гэрээсээ гарах цаг чинь болсон"

"Гэхдээ миний царай үнэхээр аймшигтай харагдаж байна" гэхэд Жимин дөхөж ирэн даашинзыг минь орон дээр тавьчихаад хоёр гараараа хацарнаас минь барин өөрлүүгээ харуулаад

"Үгүй дээ. Чи минь ямар ч үед үзэсгэлэнтэй харагддаг. Уйлснаасаа бодоод нүд нь хавдаж улайсан байхдаа хүртэл шүү" гэж хэлээд хамарны минь үзүүрийг бага зэрэг чимхэхэд би инээж орхив. Өнөөдөр л мартчихья. Тэр явдлын тухай..

"Чи намайг хүргэж өгөх үү" гэж намайг асуухад

"Тэгэлгүй яахавдээ усан нүдэн гүнж минь" хэмээн чанга чанга инээд алдсаар намайг тэвэрлээ.

**********

Бид Миа-гийн гэрийн гадаа ирэн Жиминээс утсаа авчихаад дуусаад залгахаа хэлээд гэр лүү нь орохоор хонхыг нь дарлаа. Удалгүй охидын шуугиан ойртон сонсдох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодров.
Хаалга нээгдэн Миа намайг ирсэнд маш их баярлан

"Охидоо хэн ирснийг таа даа" гэж орилсоор намайг гэртээ оруулав. Бүгд яаран гарж ирэн намайг хараад бүгд орилолдон тэвэрч авцгаалаа.

Хёнжи "Чи биднийг ямар их айлгасан гээч"

Соми "Тийм шүү. Чамайг байхгүй хооронд бид үнэхээр гунигтай байсан"

Сана "Дахиж битгий хэл чимээгүй алга болоорой" гэсээр ээлжлэн намайг тэвэрцгээж байв.

"Уучлаарай. Үнэхээр уучлаарай" гэж намайг хэлж дуусмагц бүгд л зүгээр гэсэн мэт дахин бөөнөөрөө тэврэлдэцгээв.

Дараа нь бид буйдан дээр очин суун намайг байхгүй хооронд сургууль дээр юу болсон тухай ам уралдан ярьцгаав. Би тэдний ярианд нүүрэндээ инээмсэглэл тодруулан суур үнэндээ огтхон ч анхаарахгүй байв. Дахиад л тэр явдлын талаар бодоод эхэллээ.

Хёнжи "Нора чамд ямар нэгэн зүйл тохиолдсон байна тийм үү?"

"Үгүйдээ. Юу ч болоогүй"

Сана "Бид чамайг нүднээс чинь хараад л ямар нэгэн зүйл болсныг анзаарч байна шүү дээ" гэхэд бусад охид маань бүгд дэмжих мэт толгой дохив.

"Заза үнэндээ надад маш аймшигтай зүйл тохиолдсон"

".... Би...Жимин-ий ахтай унтсан байж магадгүй"

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now