XII

1.6K 110 5
                                    


"Бас юу ч болсон битгий дуусгая салья гэсэн утгатай үгс хэлээрэй. Гуйж байна" гэж хэлээд духан дээр минь үнсэв.

**********

Бид хамтдаа хотоор бага зэрэг зугаалахаар болон парк орохоор шийдэв. Хэдий өвөл ч гэлээ гадаа хүйтэн биш харин ч нар ээсэн дулаахан байсан учир паркд очин зүгээр л алхаад юм ярилцах нь сайхан байлаа. Гэсэн ч зөрж өнгөрөх охин болгон Жимин рүү харц чулуудаж байсан нь миний дургүйг хүргэж байв.

Би урьд өмнө нь огтхон ч Жиминтэй хөтлөлцөн, инээлдэж бас түүнээс аз жаргалыг мэдрэн яг ингээд алхаж явна гэж төсөөлж байгаагүй ч гэлээ яг одоо л энэ хажууд байгаа хүнийг МИНИЙХ гээд энэ хорвоогоор дүүрэн зарлачихмаар байна.
Түүний сахиусан тэнгэр шиг инээд нь, өхөөрдөм жижигхэн гар, уруул, нүд гээд бүгд минийх байхад энэ охид яг л өөртөө авахыг хүсэж байгаа мэт шунасан харцаар харж байлаа.

"Хайраа! Хурдан явцгаая" би нялуурах дургүй ч энэ нөхцөл байдал намайг яах ч аргагүйд хүргэсэн. Миний үгийг сонссон Жимин хэсэгтээ л байрандаа таг гацчихав. Харин би түүнийг орхин түрүүлээд машин руугаа дөхөн алхаж байлаа. Удсан ч үгүй Жимин намайг гүйцэж ирээд өөр лүүгээ харуулаад

"Сая юу гэсэн бэ?" гэж их л догдлонгуй асуув.

"Хурдан явцгаая гэсэн" би харин дахиж хэлэхээс ичин нүүр буруулж байлаа. Уур хүрсэн зүгээр л амнаас гарчихсан мөртлөө энгийн үед тэр үгний талаар бодоход ч ичиж байхад.

"Бишээ тэрний өмнө хэлсэн үг" энэ залуу маш сайн сонсчихоод дахиж надаас лавлаж асууж байгаа нь хэцүү л байна шүү.

"Аан тэр үү. Чи сонсчихоод битгий асуугаад бай ганцхан хувь л байсан юм" гэж хэлээд машинд суух гэсэн ч намайг зуурсаар явуулсангүй.

"Сайн сонсоогүй юмаа. Тэр үгээ дахиад ганцхан удаа хэлчих тэгэх үү" хэмээн байдгаасаа хэд дахин эгдүүтэй царай гаргав. Ийм байхад энэрэнгүй хандах хэрэгтэй биздээ. Би түүний хоёр хацарнаас зууран

"Одоо тэгвэл сайн сонсоод аваарай за юу" гэж хэлээд уруул дээр нь шоб хийтэл үнсээд ардаас нь

"Хай-раа" гэхэд Жимин ийш тийшээ цовхичон үсэрч гүйж, буцан ирж намайг тэврэн дороо эргэлдэв. Миний хажууд л хүүхдээрээ болчихдог мангар залуу. Намайг газарт буулгасан ч тэврэлтээсээ салгасангүйд би түүнээс бага зэрэг холдон

"Үнэндээ түрүүн парк дээр байсан охид болгон чам руу хараад байсан болохоор миний уур хүрээд тэгээд л" гэж хэлээд доош харан хуруугаа оролдов. Харин Жимин эрүүнээс өргөн өөр лүүгээ харуулаад

"Би тэднийг анзаараагүйээ. Зөвхөн чамайг л харч чамайг л анзаарч байсан болохоор. Цаашид ч ийм зүйл тохиолдвол тоох хэрэггүй. Тэд намайг харлаа гээд яана гэж. Би чинийх байхад" гэж хэлээд духан дээр минь үнслээ.

Бид паркаас холдон яваад анх Жиминтэй болзож байсан газраа ирэв. Өмнө энд бид голдоо 5 хүн багтахаар хол зайтай сууж байсан бол одоо бие биедээ наалдан тэврэлдэн сууж байна.

"Миний охин намайг харамлаад барахгүй хайраа гэж дуудсан гэхээр л. Яг тэгж хэлэх үед дууг чинь бичиж авдаг байж тэгээд байнга сонсож явахгүй юу. Ёр нь байнга чамаар харамлуулах үйлдэл хийж байнаа. Тэгээд л чи намайг байнга хайраа гэж дуудаад л" гэсээр инээд алдан ярив.

"Чи одоо өөрийгөө яг 5 настай хүүхэд шиг харагдаж байна гээд төсөөлдөө" гэж намайг хэлэхэд

"Энэ л миний үнэн төрх шүү дээ"

"Чи сургууль дээр ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж?"

"Тэд намайг ойлгохгүйээ. Ганцхан чи л намайг ойлгодог болохоор чамд өөрийхөө үнэн төрхийг харуулдаг юм. Тэглээч өөр хүнд ч харуулаад байх шаардлага  байхгүй".

Хүнийг өнгөц хараад дүгнэж болохгүй гэдгийн нэг илрэл бол Жимин. Би түүнтэй учраад түүнийг өөрчиллөө гэж бодсон ч тэр зүгээр л өөрийхөөрөө байж жинхэнэ төрхөө харуулсан хэрэг байсан юм. Харин би түүний дэргэд өөрчлөгдсөн байлаа. Бусдад ил анзаарагдахгүй ч надад мэдрэгдэхүйц тийм өөрчлөлт.

A.note: ийм гэгээлэг хэсгийн ардаас том зүйл болноо. Бэлэн байгаарай 😂

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now